539 Үнэнийг эрж хайхгүйгээр Сатаны нөлөөнөөс ангижирч чадахгүй

1 Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэдэнд Өөрийн баялгийг эдлүүлж, Өөрийгөө тэднээр үнэхээр хайрлуулахын төлөө байсан; ийм маягаар хүмүүс Түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурханыг хайрлаж чаддаггүй, Түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурханы ачааг өөрсдийн мэт үүрэлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурханы гэрэл гэрэлтдэггүй, тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа. Тэд Бурханы хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэн ч үнэн байдаггүй. Тэд Сатантай хамт шалбаагт хөлбөрдөг. Тэд бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүс юм. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний шаардлагад нийцэж чаддаггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л Түүнээс ерөөл хүлээн авч, харанхуйн нөлөөнөөс ангижирна.

2 Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр энэрэлтэй мөртөө мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгөдөг, их зантай, онгироо сагсуу, байр сууриа хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 538 Сатаны нөлөөнөөс ангижрах үедээ хүн аврагддаг

Дараах: 540 Бурханаар авхуулахын тулд харанхуйн нөлөөнөөс ангижир

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих