263 Чиний зүрх сэтгэл дэх нууц

1 Чи гэрэлгүй ертөнцөд амьдарсаар ирсэн тул чиний зүрх сэтгэлд асар том нууц байгааг хэзээ ч анзаарч байгаагүй. Зүрх сэтгэл, сүнсийг чинь муу ёрын нэгэн булаан авчихсан. Нүд чинь харанхуйд халхлагдаад тэнгэрийн нарыг ч, шөнийн огторгуйд анивчих тэр одыг ч харж чаддаггүй. Чих чинь худал хуурмаг үгээр дүүрээд Еховагийн нүргэлсэн дуу хоолойг ч, сэнтийгээс урсах их усны чимээг ч сонсдоггүй.

2 Өөрт байх ёстой бүхнээ, Төгс Хүчитийн хайрласан бүхнийг чи алдчихсан. Чи аврах хүч чадалгүй, амьд гарах найдлагагүйгээр эцэс төгсгөлгүй зовлонгийн далайд орчхоод тэмцэж, сандрахаас өөрийг хийдэггүй… Тэр мөчөөс эхлээд чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчитийн ерөөлөөс холдож, Төгс Хүчитийн хангалтаас салж, эргэж буцалтгүй замаар алхах тавилантай болсон. Сая дуудлага ч зүрх сэтгэл, сүнсийг чинь сэрээж бараг чадахгүй. Чамайг зүг чиггүй, замын тэмдэггүй эх захгүй ертөнцөд уруу татаж оруулсан ёрын муу нэгний гарт чи дугжирдаг.

3 Энэ үеэс хойш чи анхдагч гэм зэмгүй, цэвэр байдлаа алдаж, Төгс Хүчитийн халамжаас зайлсхийж эхэлсэн. Ёрын муу нэгэн чиний зүрх сэтгэлд бүх хэрэг явдлыг залж чиглүүлэн, чиний амь болсон. Чи түүнээс айж, зайлсхийж, түүнд эргэлзэхээ больсон; харин ч зүрх сэтгэлдээ түүнийг Бурхан мэт үздэг. Чи түүнийг хүндэлж, шүтэж эхэлсэн бөгөөд та хоёр бие, сүүдэр хоёр шиг салшгүй болж, амьдрал, үхлийн алинд нь ч бие биедээ удтал үнэнч байлаа. Чи хаанаас ирсэн, яагаад төрсөн, яагаад үхэхээ огт мэддэггүй.

4 Чи Төгс Хүчитийг танихгүй нэгэн мэтээр хардаг; чи Түүний гарал үүслийг мэддэггүй, чиний төлөө хийсэн бүхнийг нь бүр ч мэддэггүй. Түүнээс ирдэг бүхэнд чи хорсох болсон; үүнийг нь нандигнадаггүй, үнэ цэнийг нь ч мэддэггүй. Төгс Хүчитийн хангалтыг хүлээн авсан өдрөөсөө эхлээд чи муу ёрын нэгний хажууд алхдаг. Чи муу ёрын нэгний хамтаар олон мянган жил ширүүн бороо, догшин шуургыг туулсан бөгөөд амийн чинь эх сурвалж байсан Бурханы эсрэг түүнтэй хамт зогсдог. Чи гэмшлийн талаар юу ч мэддэггүй, мөхлийн ирмэгт ирсэн гэдгээ бүр ч мэддэггүй.

5 Муу ёрын нэгэн чамайг уруу татаж, зовоосон гэдгийг чи мартчихжээ; гарал үүслээ чи мартчихаж. Муу ёрын нэгэн өнөөдрийг хүртэл чамайг ингэж алхам алхмаар зовоожээ. Зүрх сэтгэл, сүнс чинь мэдээ алдаж, доройтсон. Чи хүний ертөнцийн гаслан зовлонгийн талаар гомдоллохоо больсон; дэлхий ертөнц бол шударга бус гэж бодохоо ч больсон. Төгс Хүчит оршин байдаг эсэхийг бүр ч тоодоггүй. Яагаад гэвэл, чи муу ёрын нэгнийг аль хэдийн жинхэнэ эцгээ гэж үзчихээд түүнээс хагацаж чаддаггүй. Энэ бол зүрх сэтгэлийн чинь доторх нууц юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 262 Төгс Хүчитийн санаа алдахыг чи сонссон уу?

Дараах: 264 Төгс Хүчитийн ер бусын, агуу байдал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих