82 Би Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийг хүсэж байна

I

Та бол хайр гэдгийг би илэрхийлсэн бүх үнэнээс тань харлаа.

Та ямагт миний сэтгэл татам хайрт мөн, Тантай хамт амьдрахыг би тун их хүснэ.

Ямагт Таны хүслийг анхаарч, итгэлт хүн тань баймаар байна.

Тантай үргэлж үй зайгүй байж, Танд ойр түшиглэмээр байна.


II

Дуу хоолойг тань анх сонссоноос хойш би энэ насандаа Таныг мартаж чадаагүй.

Таны дуу хоолой тун сайхан сонстож, үг тань хүчирхэг, сүр жавхлантай байдаг.

Таны хэлдэг үг болгон үнэн, миний амьдралд хэрэгтэй байдаг.

Таны үгэнд зүрх сэтгэл минь татагдан, Таныг дагахын тулд би бүхнээ орхисон.


III

Таны үг үнэн гэдгийг би ойлгосон; Таны зан чанар тун хүндтэйг бас харсан.

Ариун хайр тань бишрэл төрүүлдэг; Таны зөвт байдлыг бид магтдаг.

Завхралаар дүүрэн би Таныг хайрлахыг хүсдэг ч өөрийгөө хянаж чаддаггүй.

Шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт туулаад би Таны сайн санааг ойлгосон.

Зовоход минь Таны үг намайг тайвшруулж, бүтэлгүйтэж, бүдрэхэд минь Та надад өндийхөд тусалдаг.

Та намайг өргөж босгодог.

Та намайг хэзээ ч орхиогүй, үргэлж дэргэд байж, намайг асарч, хамгаалсан.

Та намайг өргөж босгодог.

Намайг ариусгаж, аврахын төлөө Таны хэлж, хийдэг бүхэн хайр юм.

Үүргээ гүйцэтгэж, хайранд тань умбадаг би хэзээ ч эргэлзэлгүй Таныг хайрлахаар эрэлхийлнэ.

Та хүнээр хайрлуулах үнэ цэнтэй; Таны хайр хүнд ойлгогдошгүй гүнзгий.

Таны араас би үргэлж ойр даган, хайрын төлөө эрж хайдаг.

Өмнөх: 81 Өө Бурхан минь! Би Тангүйгээр байж чадахгүй

Дараах: 83 Бурханы хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих