222 Бурханы хайр татам байдлыг би харсан

I

Намайг одоо бас дараа нь дуудан буй танил дуу хоолойг би сонсдог.

Сэрээд хэн ярьж байгааг олж хар.

Түүний дуу хоолой зөөлөн намуун, Түүний дүр төрх үзэсгэлэнтэй!

Үг нь миний зүрх сэтгэл, сүнсийг сүлбэх хурц илд адил,

завхралын минь үнэн мөнийг ил болгосон, нуугдах газар гэж надад үгүй.

Маш ихээр харамсаж, өөрийнхөө юу хийснийг бодож, өөрийгөө би үзэн яддаг.

Байр суурийн төлөө Бурхантай тэмцэлддэг би олиггүй амьтан.

Бурхан бол одоог хүртэл Бурхан, хүн бол ердөө л хүн-би үнэхээр харанхуй бүдүүлэг.

Би өөрийгөө үнэнээр хэн бэ гэдгийг мэдэхэд хэтэрхий тэнэг, хэтэрхий бардам.

Би ичгүүргүй байсан бас ичиж зовсон; миний зүрх сэтгэл харамслаар дүүрдэг.

Сатаны завхралд гүн өртөөд би ийм жигшүүртэй болжээ.

Муу нэгний бодолд хорлогдож, автаад хүн чанараа би гээжээ.

Гүн гүнзгий завхарсан, хүний төрхгүй гэдэг минь илчлэгджээ.

Ялзарсан зан чанар надад төвөг уддаг, миний үйлчлэл өдий хүртэл үр дүнгүй.

Бурханыг мэдэхгүй, төсөөллөөр дүүрэн би эсэргүүцэхгүй байж яахан чадах билээ?

Бурханы шүүлт, гэсгээлтийн ачаар би цэвэрлэгдэж, аврагдсан.


II

Цохиулж, асар их шаналал амссан ч хайрын гар намайг илбэдэг.

Миний тэрслүү байдал, зөв шударга бус байдлын төлөө Бурхан намайг шүүдэг.

Эзэнийг удаан хугацаанд дагасан ч Бурханыг мэдээгүй өөрийгөө би үзэн яддаг.

Бурхан үнэхээр зөвт, ариун гэдгийг хараад би бүрэн дуулгавартай байдаг.

Шүүлт, гэсгээлт бол Бурханы хайр, бас Түүний ерөөл.

Бурханы шүүлтийн авралын ачаар л би өдий хүрсэн.

Бурханы бодит байдал, төгс хүчин хүнд бүрэн илчлэгдсэн.

Гэрэлд амьдарснаар би Бурханыг мэддэг, Түүний хайр татам байдлыг харсан.

Бурхан маш хайр татам; би Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, Түүнд үүрд гэрчлэл хийнэ.

Өмнөх: 221 Шинэ хүн болох нь

Дараах: 223 Амьдрал бол эрхэм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих