611 Бурханд үйлчлэхийн тулд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой

1 Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийдэг. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн.

2 Хэрвээ та нар Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, Есүс шиг Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаггүй бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж, Түүнд үргэлж хааш яаш хандаж байдаг. Товчхондоо, өөр юунаас ч үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал хахир хатуу шүүлт чам дээр ирнэ. Та нар Түүнд үйлчлэх зөв зам руу орсноор дамжуулан хоёргүй үнэнч сэтгэлээ Бурханд өгөх нь зүйтэй. Бурханы өмнө эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран зүрх сэтгэл чинь үргэлж Бурханд хандаж байх ёстойн дээр чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Ийм маягаар Бурхан чамайг төгс болгож, ингэснээр чи Бурханы зүрх сэтгэлийн төлөө явдаг, Түүний зарц болно.

3 Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж, үйлчлэл чинь Түүний хүсэлд нийцэж байхыг хүсэж байвал Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх үзэл бодлоо өөрчилж, Бурханд үйлчилж байсан хуучин арга барилаа өөрчлөх ёстой, ингэснээр чи Бурханаар илүү их төгс болгуулна. Ингэвэл Бурхан чамайг орхихгүй, мөн чи Петр шиг, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөл чамд ирнэ. Бурханд итгэдэг бүх хүн үүнийг ойлгох ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 610 Эзэн Есүсийг дуурайцгаа

Дараах: 612 Бурханд үйлчилдэг хүнд байх ёстой зүйлс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих