34 Бүх зүйл Бурханы гарт байдаг
I
Би урьд нь эдгээр үгийг хэлсэн: Би хэлсэндээ хүрдэг бөгөөд Миний хэлсэн зүйл биелнэ, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—энэ бол туйлын үнэн. Урьд нь Миний хэлсэн үг ч бай, эсвэл ирээдүйд Миний хэлэх үг ч бай, бүгд нэг нэгээрээ биелнэ, биелж байгааг нь Би бүх хүн төрөлхтөнд харуулна. Энэ бол Миний үг болон ажлын цаад зарчим билээ. Орчлон ертөнц дэх бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дундаас хэн Миний шийдэмгий байдлыг өөрчилж чадах юм бэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу?
II
Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй. Би цаг ямагт ажлаа хийж, цаг ямагт удирдлагаа төлөвлөж байгаа. Хүмүүсийн дундаас хэн хөндлөнгөөс оролцож чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохион байгуулсан нь Би биш гэж үү? Өнөөдөр ийм байдалд орох нь Миний төлөвлөгөө, Миний урьдчилан харснаас гажихгүй хэвээр байдаг; үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Та нарын дундаас хэн энэ алхмыг ухан ойлгож чадах вэ? Миний ард Миний дуу хоолойг лавтайяа сонсоно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө лавтайяа эргэж ирнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг”-ээс