180 Жинхэнэ итгэл гэж юу вэ?
I
Итгэл гэж юуг хэлдэг вэ? Энэ нь ямар нэг зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй байх үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл. Зовлонгийн үеэр, цэвэршүүлэлтийн үеэр хүмүүст итгэл хэрэгтэй, итгэлтэй болсны дараа цэвэршүүлэлт ирнэ—цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах аргагүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрэлхийлж, Бурханы үйл хэргийг мэдэхээр эрэлхийлж, үнэний дагуу үйлдэж чаддаг бол энэ нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд Бурханд итгэх итгэлээ алдаагүйг чинь энэ нь нотолдог.
II
Чи цэвэршүүлэлтийн үеэр үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд эргэлзэхгүй байж, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байж, сэтгэлийнхээ гүнд Түүний санаа зорилгыг эрж хайж, Түүний санаа зорилгыг бодолцон үзэж чаддаг бол Бурханд жинхэнэ итгэлтэй байх гэдэг нь энэ юм. Урьд нь чамайг хаан болж хаанчилна гэж Бурханыг хэлэхэд чи Түүнийг хайрласан, Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрэлхийлсэн. Гэвч одоо Бурхан нуугдсан, чи Түүнийг харж чадахгүй, чамд бэрхшээл тулгарсан—энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Тиймээс чи цаг ямагт амийг эрэлхийлж, Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлэх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг, энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос