185  Шүүлт бол хүнийг төгс болгох Бурханы гол арга

I

Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь голчлон зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалыг агуулдаг бөгөөд Тэрээр хүнийг голчлон шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл хүн яаж бас төгс болгуулж чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм.

II

Бурхан хүний тэрслүү байдлыг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хүний мэдрэмжийг огт бодолцохгүйгээр ярьж, хүний дотор буй бүхнийг ил болгож, хүний доторх мөн чанарын зүйлийг зарим хатуу үгээр ил болгодог хэдий ч ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь тэрслүү бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос

Өмнөх: 184  Бурхан хүнийг төгс болгохын тулд шалгаж, цэвэршүүлдэг

Дараах: 186  Бурханы шүүлт бол хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих