202 Зовлон, цэвэршүүлэлтээр л дамжуулан чи Бурханаар төгс болгуулж чадна
I
Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, учир нь чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодог, ямар арга замаар төгс болгодгийг мэддэггүй, Бурханы шалгалт чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар. Бурханы зөвт зан чанар хүмүүст илчлэгдэх үед тэдний махан бие ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, жинхэнэ хайрыг Бурханд зориулж бас чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй илчилнэ.
II
Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн зан чанарыг бүхэлд нь хүнд хэзээ ч илчилж байгаагүй, харин эцсийн өдрүүдэд Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг илчилж, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр ийм билээ. Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхэд туйлын их зовлон шаналал туулж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Тэгж байж л хүмүүс эцэстээ Бурханаар авхуулж, эцэст нь Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадна, тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно.
III
Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг, Түүний хүслийг дагаж, жинхэнэ хайраа Бурханд бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол ихээхэн шаналал, нөхцөл байдлын олон тарчлааныг туулж, үхлээс дор тарчлааныг амсах ёстой. Эцэстээ тэд үнэн сэтгэлээ Бурханд буцаан өгөхөөс өөр аргагүй болно. Хүн Бурханд үнэхээр хайртай эсэх нь зовлон, цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг нь ч бас зовлон, цэвэршүүлэлтээр дамжуулан хийгддэг билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс