238 Өөрийг нь үнэхээр хүсэн эрмэлздэг хүмүүсийг Бурхан орхихгүй
I
Хэрвээ хүмүүс хэрээс хэтэрсэн хүслээ үнэхээр хойш тавиад, Бурхан руу буцаж чадвал аврагдах боломж одоо ч бий; хүн үнэхээр Бурханыг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй бол Бурхан тэр хүнийг орхихгүй. Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүйтдэг нь Бурхан махан биеийн мэдрэмжтэй учраас биш, эсвэл Бурхан хүнээр авхуулахыг хүсдэггүйгээс болдог биш, харин хүн Бурханыг олж авах гэж хүсдэггүй, Бурханыг яаралтай эрж хайдаг зүрх сэтгэлгүйгээс болдог. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Эрүүл ухаантай, мэдрэмжтэй мөс чанартай хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Бурханд үнэхээр шүтэн мөргөж, үйлчилдэг хүнийг Түүний уур хилэнгийн гал юу гэж шатаах юм бэ? Бурханыг дуулгавартай дагахад бэлэн хүн Бурханы гэрээс юу гэж хөөгдөх юм бэ? Бурханыг хайрлаад ханадаггүй хүн юу гэж Бурханы шийтгэлд амьдрах юм бэ? Бурханы төлөө бүхнийг орхиход бэлэн хүн юу гэж хоосон хоцрох юм бэ?
II
Хүн Бурханыг эрэлхийлэх, эсвэл нэг насны эрч хүчээ Бурханд зориулах дургүй; харин ч Бурхан хэтэрхий даварч байна гэж хэлдэг, Бурханы хэтэрхий олон зүйл нь хүний үзэлтэй зөрчилдөж байна гэж хэлдэг. Ийм хүн чанартай бол Бурханыг эрж хайдаггүйг хэлэхийн ч хэрэггүй, та нар хичээл зүтгэлээ харамгүй гаргалаа ч Бурханы сайшаалыг хүртэж бас л чадахгүй. Би та нар шиг хувийн ашиг тусын төлөө биш, харин ажлын хэрэгцээ шаардлагын улмаас та нар дээр ажилладаг. Та нар энэ маягаараа тэрслүү хэвээр байвал Би Өөрийн ажлыг зогсоож, та нар дээр дахин хэзээ ч ажиллахгүй; харин ч Би Өөрийн дуртай өөр бүлэг рүү ажлаа шилжүүлж, ийнхүү та нарыг үүрд орхих болно, учир нь Надад дайсагнадаг хүмүүсийг Би харахыг хүсдэггүй. Тэгэхээр та нар Надтай нийцтэй баймаар байна уу эсвэл Надад дайсагнамаар байна уу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар өөрчлөгдөхгүй хэвээр байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс