241  Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг

I

Бурханыг эсэргүүцэгч гэж Миний хэлдэг хүмүүс бол Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг амаараа хүлээн зөвшөөрдөг ч Түүнийг мэддэггүй, Бурханыг дагадаг ч дуулгавартай биш хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд бат зогсож чаддаггүй хүмүүс билээ. Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлдэггүй хүмүүс бүр ч Бурханыг эсэргүүцэгч гэж тооцогддог. Том сүмд Библи уншдаг хүмүүс бүхэл өдөржингөө цээжээр уншдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы санаа зорилгод нийцэж чаддаггүй.

II

Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд “Бурханд” сургамжлахаар дор бүрнээ өндөрт зогсож, Бурханы далбааг намируулдаг ч Бурханыг зориуд эсэргүүцдэг, Бурханд итгэдэг гэх шошго зүүдэг атлаа хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг ёрын муу диаволууд, хүмүүсийг зөв замаар ороход нь зориуд үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн хүмүүс Бурханыг эрж хайхад садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгихаар зүтгэдэг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?

III

Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө дорд гэж боддог хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ихэд сүржигнэн Түүний ажлыг бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол бүгд Бурханы гэрчлэлгүй хүмүүс, бүгд биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы санаа зорилгыг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг, түүнчлэн зориуд тэрсэлдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, эсвэл Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Өмнөх: 240  Хүмүүсийг яллах Бурханы үндэслэл

Дараах: 242  Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих