302 Та нар гэсгээгдэж, шүүгдсэн учраас л хамгаалагдсан
I
Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний өөрийгөө мэдэх чадвар ч байдаггүй. Сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн буулт хийнэ.
II
Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, буулт хийх дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй юм чинь Бүтээгчийг яаж мэдэх юм бэ?
III
Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараал байгаагүй бол чиний сүүлчийн өдөр аль эрт ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэж, оршин тогтнолыг чинь хадгалсан. Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг илүү сайн хүлээн авах ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 6”-аас