327 Замын сүүлчийн хэсгээр хэрхэн зөв алхах вэ?
I
Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн, амархан зүйл биш. Ядаж л Иовынх шиг, эсвэл бүр түүнийхээс ч илүү их итгэлийг чи эзэмших ёстой. Ирээдүйн шалгалт Иовын шалгалтаас ч илүү их байх бөгөөд урт хугацааны гэсгээлт туулах ёстой гэдгээ чи мэдэх хэрэгтэй. Энэ энгийн зүйл гэж үү? Үзэгдлийг одоо баримталж чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд ирээдүйд чи хөсөр хаягдана!
II
Энэ замын сүүлчийн хэсгээр хэрхэн зөв алхах вэ гэдгийг сайтар дэнсэл. Энэ бол ирээдүйд алхах ёстой, бүх хүний алхах ёстой зам юм. Энэ мэдлэгийг анхааралгүй өнгөрөөх ёсгүй; чамд Миний хэлдэг зүйл бүгд дэмий байдаг гэж бүү бод. Энэ бүхнийг сайтар ашиглах өдөр чамд ирнэ—Би үгээ хий дэмий айлдсан байж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх, ирээдүйн замыг засах үе билээ. Чи ирээдүйд алхах замаа бэлдэх ёстой; чи ирээдүйд хэрхэн бат зогсож чадах талаараа санаа зовж, сэтгэл түгшин, ирээдүйн замдаа сайн бэлдэх ёстой. Ховдог, залхуу бүү бай!
III
Цаг хугацаагаа хамгийн сайн ашиглахын тулд чадах бүх зүйлээ бүгдийг нь хийх ёстой, ингэснээр чи хэрэгтэй бүхнээ олж авна. Чамайг ойлгоосой гэсэндээ Би бүхнийг чамд өгч байна. Илүү их гай зовлон туулснаар бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ. Эдгээр нь ажлын алхмууд юм. Чи өнөөдөр нөхөрлөсөн үзэгдлийг бүрэн ойлгож, жинхэнэ биеийн хэмжээтэй болмогцоо ирээдүйд ямар ч зовлон туулсан ялагдахгүй, бат зогсож чадна. Намайг ажлын энэхүү сүүлчийн алхмыг гүйцээж, эцсийн үгийг айлдаж дуусах үед ирээдүйд хүмүүс өөр өөрийн замаар алхах хэрэгтэй болно. Өмнө нь айлдсан үгийг энэ нь биелүүлнэ: Ариун Сүнс хүн нэг бүрд зориулсан даалгавартай, хүн бүрд хийх ажилтай байдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?”-ээс