355  Та нар Бурханд хариуд нь юу өгсөн бэ

I

Би та нарын дунд байж, хэд хэдэн хавар, намрын турш та нартай харилцсан; Би та нарын дунд удаан хугацаанд амьдарч, та нартай хамт амьдарсан. Та нарын жигшүүртэй зан авирын хэр их нь яг Миний нүдний өмнүүр бултсан бэ? Та нарын үнэн сэтгэлийн үг Миний чихэнд тасралтгүй цуурайтаж байна; та нарын сая сая хүсэл эрмэлзэл Миний тахилын ширээн дээр тавигдсан— бүр тоолохын ч аргагүй дэндүү олон. Гэсэн ч та нарын зориулалт болон зарлагадсан зүйл өчүүхэн төдий ч байдаггүй. Миний тахилын ширээн дээр та нар жаахан ч болов чин сэтгэл тавьдаггүй. Надад итгэх итгэлийн чинь үр жимс хаана байна вэ?

II

Та нар Надаас эцэс төгсгөлгүй нигүүлсэл хүлээн авч, тэнгэрийн эцэс төгсгөлгүй нууцуудыг харсан; тэр ч байтугай Би та нарт тэнгэрийн гал дөлийг харуулсан боловч та нарыг шатааж түвдээгүй. Гэсэн ч хариуд нь та нар Надад хэр ихийг өгсөн бэ? Надад хэр ихийг өгөхөд бэлэн байна вэ? Миний чамд өгсөн хоолыг гартаа бариад чи эргэж, үүнийгээ Надад өргөдөг, тэр ч бүү хэл шаргуу ажлынхаа хөлс хүчний хариуд авсан зүйл чинь энэ бөгөөд байгаа бүхнээ Надад өргөн барьж байна гэж ч хэлдэг. Надад өгч буй “хувь нэмэр” чинь бүгд Миний тахилын ширээнээс хулгайлагдсан зүйл гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Түүнчлэн, одоо үүнийг Надад өргөн барьж байгаа чинь Намайг мэхэлж байгаа хэрэг бус уу?

III

Өнөөдөр Би, шаргуу ажлынхаа хариуд чиний олж, Надад өргөн барьсан зүйлийг биш, харин Өөрийн тахилын ширээн дээрх бүх тахилыг эдэлдэг гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Та нар үнэндээ ийм маягаар Намайг хуурч зүрхэлдэг тул Би яаж та нарыг өршөөж чадах юм бэ? Би үүнийг цаашид яаж тэвчиж чадах юм бэ? Би бүхнийг та нарт өгсөн. Би та нарт бүхнийг нээж, хэрэгцээг чинь хангаж, нүдийг чинь нээсэн атал та нар Намайг ийм маягаар мэхэлж, мөс чанараа үл ойшоодог. Ийм хүмүүс яаж Миний нүдэнд эрдэнэс шиг харагдаж чадах юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!”-ээс

Өмнөх: 354  Бурханыг ойлгохын төлөө идэвхтэй санаа тавьдаг хэн ч байхгүй

Дараах: 356  Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17  Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих