398  Бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг бүрмөсөн аварч чадна

I

Махбод дахь Бурханы ажлын хамгийн том давуу тал нь Тэрээр үнэн зөв үг, захиас болон хүн төрөлхтний төлөөх нарийн тодорхой санаа зорилгоо Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх санаа зорилгыг@илүү үнэн зөв, бодит байдлаар, энэ замыг хүлээн авдаг хүмүүст дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах нь л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг явдлыг үнэхээр бодит байдал болгох ба Бурханы царайг харах, Бурханы ажлыг үзэх, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй бурхадад итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог.

II

Сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит байдалд үндэслэсэн, илүү бодит, илүү сайхан эрин үед аваачдаг. Энэхүү ажил нь хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, бүр ч чухал нь, бодит агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Энэхүү ажил нь тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед л Түүнийг дагадаг хүмүүс тодорхойгүй бурхадын санаа зорилгыг таамаглахаа больдог.

III

Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд илүү их нотолгоо, Бурханы ажлын талаарх илүү их баримт үлдээж чадахгүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй бурханд үргэлж итгэдэг. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирээд, Өөрийн ажлыг биечлэн хийснээр л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Бурханы ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өмнөх: 397  Бурхан ажлаа хийхийн тулд махбод болох ёстой

Дараах: 399  Бурхан бие махбодтой болсон нь бүхэлдээ завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнээс үүдэлтэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих