458  Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй

I

Чи Христийн даруу занг биширдэггүй, харин нөлөө бүхий байр суурьтай тэр хуурамч хоньчдыг хүндэлдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг хайрладаггүй, харин ертөнцийн бузар булайтай эвсдэг тэдгээр самуун явдалтанд дуртай байдаг. Чи зөвхөн толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг дооглож тохуурхдаг, харин тахил агнаж, завхай зайдан амьдардаг тэдгээр үхдэлийг биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин чи болчимгүй, дураараа тэр антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог, гэсэн хэдий ч тэд махан бие, үг, хяналтаар л чамайг хангадаг. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, хүчин рүү хандсан хэвээр байдаг. Тэгсэн хэр нь Христийн ажлыг хүлээн авахад хэцүү гэж үзэж, хүлээн авахыг хүсэхгүй байх хандлага баримталсаар байдаг. Ийм учраас л Би чамайг Христийг хүлээн зөвшөөрөх итгэлгүй гэж хэлдэг.

II

Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд эмээхэд зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй. Үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

Өмнөх: 457  Энэ та нарын итгэл үү?

Дараах: 459  Хүний үнэнч итгэлийг Бурхан хүсдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих