528  Бурханы илрэлтийг төсөөллөөр бүү хязгаарла

I

Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс орон, үндэстний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар нэг хэлбэр, улс орон, үндэстэнд хязгаарлагдалгүйгээр Өөрийн төлөвлөснөөр ажлаа хийдэг. Чи магад энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы гарч ирдэг улс орон, үндэстэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу хүч чадлаар, Өөрийн үнэн, зан чанараар Өөртэй нь нэг санаатай бүлэг хүмүүсийг олж авсан, Тэрээр Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн, бүх төрлийн шалгалт, зовлон, хавчлага туулснаар Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнийг эцсээ хүртэл дагаж чадах бүлэг хүмүүсийг үнэхээр олж авсан.

II

Бурханы илрэлт ямар нэг хэлбэр, улс оронд хязгаарлагддаггүйн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд бодсон бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэдгээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа төсөөллийнхөө хязгаар дотор хорьдог.

III

Бурханы үгтэй тулгарсныхаа дараа олон хүн тачигнатал инээд алддаг. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний өмнө хүндлэлтэй ханддаггүй, хүсэн тэмүүлсэн хандлага ч байдаггүй. Та нар зүгээр л муйхраар судалж, хайхрамжгүй хүлээдэг. Ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг авч чадна гэж үү? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэнэ, тэнд Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадна, тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах шалгуурыг хангадаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

Өмнөх: 527  Үнэнийг хүлээн авдаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадна

Дараах: 529  Үндэстэн, ястан гэх үзлээ орхин, //Бурханы илрэлтийг эрж хай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих