678 Бүтээгчийг мэдэж авч, амьдралдаа харамсах зүйлгүй бай
I
Хүн Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх мэдлэг нь мунгинуу байх нь лавтай. Бүх зүйл Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, бүх зүйл Бурханы хяналт, дээд эрхийн дор байдаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхээс салж, үүнээс ангижрах боломжгүй гэдгийг мэддэггүй. Ийм шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулах цаг ирэхэд тэдэнд эцэс төгсгөлгүй сүүлчийн үг, үргэлжийн санаа зовнил байдаг бөгөөд тэд үргэлж харамсдаг. Тэд хэтэрхий их ачаа үүрч, маш их дурамжхан, маш их будилсан байдаг. Энэ нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Хэрвээ хүн энэ хорвоогоос зовлонгүйгээр явахыг хүсэж байвал, хэрвээ хүн хоргодолгүй, сэтгэл зоволгүйгээр амьдралынхаа эцсийн уулзвартай нүүр тулж чаддаг байхыг хүсвэл цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйл үлдээхгүй байх юм. Ямар ч харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрх, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдгээрийг дуулгавартай дагах явдал билээ.
II
Хүн ийм маягаар л хүмүүний тэмцэлдээнээс, ёрын муугаас, Сатаны хүлээсээс хол байж, ингэж байж л Иовынх шиг Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн амьдралаар, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн, үнэ цэн, утга учиртай, шулуун шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна. Ийм маягаар л хүн Иов шиг Бүтээгчийн шалгалт, буцаан авалт, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чадна. Ийм маягаар л хүн Иовын адилаар Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Түүний сайшаалыг хүртэж, Түүний биечлэн ярихыг сонсож, Түүний гарч ирэхийг харж чадна. Ийм маягаар л хүн Иов шиг ямар ч шаналал, сэтгэлийн зовнил, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, нас барж чадна. Ийм маягаар л хүн Иовын адил гэрэлд амьдарч, амьдралынхаа уулзвар бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн замналыг гэрэлд төвөггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, мэдэж авах үүрэг даалгавраа амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас барж чаддаг бөгөөд дараа нь Бүтээгчид сайшаагдсан, бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид бараа болох болно.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас