733  Бүтээгдсэн зүйл нь Бүтээгчийг дуулгавартай дагах ёстой

I

Бүтээгч бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь ч бас хамгийн өндөр дээд зарчим юм. Бүтээгдсэн зүйлд Бүтээгч хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон Түүний ажлын хэрэгцээнд бүрэн үндэслэдэг; Тэр ямар ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн ямар ч хүний зөвшөөрлийг авах шаардлагагүй. Тэр хийх учиртай зүйлээ хийж, хүмүүст хандах ёстойгоороо ханддаг, юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд үнэн-зарчим болон Бүтээгчийн үйлддэг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлсийн хувьд Бүтээгчийг л дуулгавартай дагах ёстой; хүн өөрийнхөө сонголтыг хийх ёсгүй. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх учиртай эрүүл ухаан.

II

Бүтээгч үргэлж Бүтээгч байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах эрх мэдэлтэй, эрхтэй, ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй. Энэ бол Түүний эрх мэдэл. Бүтээгчийн хийж байгаа аливаа зүйлийн зөв, бурууг, эсвэл Тэр хэрхэн үйлдэх ёстойг бүтээгдсэн зүйл шүүх эрхгүй, шүүх шаардлагыг ч хангахгүй. Ямар ч бүтээгдсэн зүйл Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авах эсэхээ сонгох эрхгүй; мөн ямар ч бүтээгдсэн зүйл Бүтээгч өөрийнх нь хувь заяаг хэрхэн захирч, зохицуулах талаар шаардлага тавих эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн.

III

Бүтээгч Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, бүтээгдсэн хүмүүсийн хийх ёстой цорын ганц зүйл бол Бүтээгчийн хийсэн бүхнийг эрж хайж, дуулгавартай дагаж, мэдэж авч, хүлээн авах явдал юм. Эцсийн дүнд, Бүтээгч удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх болно, Түүний удирдлагын төлөвлөгөө ямар ч саадгүй явагдсан байх болно; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагасан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн санаа зорилгыг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг ойлгосноор л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас

Өмнөх: 721  Зан чанарын өөрчлөлтөд итгэлтэй бай

Дараах: 736  Нугарал болон бүтэлгүйтлийг туулах нь Бурханы ерөөл мөн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих