1021 Хүн үнэнийг хэрэгжүүлснээр л Бурханы авралыг хүртэж чадна
I
Хүмүүсийг Сатан гүн гүнзгий завхруулсан; хүмүүс завхарсан зан чанараар дүүрэн, яс цусандаа хүртэл Сатаны хороор дүүрсэн байдаг. Хэрвээ тэд үнэнийг юм уу Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадахгүй бол яаж Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд яаж үүргээ үнэнчээр гүйцэтгэж чадах юм бэ? Яаж Бурханаас эмээж, муугаас зайлж чадах юм бэ? Аврал хүртэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн байдаг гэж үү?
II
Сатан хэдэн мянган жилийн турш хүмүүсийг завхруулж, тэд диаволууд болсон. Одоо Бурхан тэднийг аврахаар ирсэн бөгөөд Тэр хэчнээн олон үг хэллээ ч гэсэн, диаволууд болсон хүмүүсийг жинхэнэ хүмүүс болгон хувиргах нь туйлын хэцүү ажил юм. Бурхан олон үнэнийг илэрхийлэх шаардлагатай төдийгүй, хүмүүс ч бас үнэнийг эрэлхийлж, хүлээн авч, хэрэгжүүлснээр хамаг чадлаараа хамтран ажиллах ёстой—тэр үед л тэд Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы авралыг хүртэж чадна.
III
Бурхан нэгэнтээ “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн” гэж хэлсэн. Олон хүн Бурханд итгэдэг хэдий ч Бурханы шүүлт, гэсгээлтийг үнэхээр туулж, Бурханы ажлыг бүрэн дуулгавартай дагадаг хүмүүс л цэвэрлэгдэж, төгс болгуулж чадна. Үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүд зүрх сэтгэлдээ үнэнийг зэвүүцдэг; тэд хэзээ ч Бурханы авралыг хүртэхгүй, зөвхөн Бурханы ажлаар илчлэгдэж, таягдан хаягдана.
“Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага. Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (20)”-оос