Үүргээ биелүүлж чаддаггүй хүмүүсийг Бурхан үл тооно
I
Би энэ дэлхийн сайн мууг амсан уул давж, хөндийг уруудан газар сайгүй явав. Хүмүүсийн дунд Би хэрэн хэсэж, хүмүүсийн дунд олон жил амьдарсан атал хүний зан чанар өөрчлөгдөөгүй мэт харагдаж байна. Энэ нь, хүний хуучин уг чанар тэдний дотор үндэслэж, нахиалсан мэт ажээ. Тэд тэрхүү хуучин уг чанараа хэзээ ч өөрчилж чадаагүй, зөвхөн анхдагч суурин дээрээ л ялимгүй сайжруулсан. Хүмүүсийн хэлдгээр мөн чанар нь өөрчлөгдөөгүй, харин хэлбэр нь ихээхэн өөрчлөгджээ. Хүн бүхэн Намайг хуурч, будилуулахаар оролдож байгаа мэт санагддаг, тэгснээр тэд сэмхэн явж, Миний сайшаалыг хүртэж магадгүй юм.
II
Хүмүүс бүгд өөрсдийгөө хүндэлдэггүй, нандигнан хайрладаггүй, үнэ цэнгүй өөдгүй амьтад учраас Би шинээр өршөөл, хайр үзүүлэх нь тэдэнд ер хэрэгтэй гэж үү? Хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө мэддэггүй бөгөөд өөрсдийн жинг мэддэггүй. Тэд жингээ үзэхийн тулд жинлүүр дээр өөрсдийгөө тавих хэрэгтэй. Энэ нь та нарыг дүрслэхгүй байна гэж үү, Миний ардууд аа? Хэн Миний өмнө шийдвэр гаргачихаад дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Хэн Миний өмнө байн байн шийдвэр гаргахын оронд урт хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван байх үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргадаг ба гай зовлонгийн үедээ тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог. Дараа нь тэд шийдвэрээ дахин барьж аваад түүнийгээ Миний өмнө тавьдаг.
III
Би, овоолсон хогноос хүний түүсэн хаягдлыг хээгүй хүлээгээд авчихмаар тийм хүндээ алдсан Нэгэн юм уу? Цөөхөн хүн л өөрсдийн шийдвэрийг бат хадгалдаг, цөөхөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүн өөрсдийн хамгийн эрхэм зүйлийг тахил болгон Надад өргөдөг. Та нар бүгдээрээ ийм биш гэж үү? Хаанчлал дахь Миний ардын нэг болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол Надаар жигшигдэн гологдох болно!
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван дөрөвдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав