651 Ийм бэрхшээл туулах нь гүн гүнзгий утга учиртай

1 Бурханд итгэх үед хүмүүсийн зүрх сэтгэлд найдлага төрдөг, Бурханы өдөр удалгүй ирж, өөрсдийнх нь гаслан төгсгөл болно гэж найддаг; Бурхан хувирч, өөрсдийнх нь бүх зовлон дуусна гэж найддаг. Хүний махан бие зовохыг хүсдэггүй, харин ч зовлон туулах үедээ илүү сайхан өдөр хоногийг хүсэн хүлээдэг учраас эдгээр бодол тэд бүгдийн зүрх сэтгэлийн гүнд оршдог. Зөв нөхцөл бүрдэхгүй бол эдгээр зүйл ил болохгүй. Нөхцөл нь хараахан бүрдээгүй байхад хүн бүр Бурханд тун сайн итгэдэг мэт санагдаж, гойд сайн биеийн хэмжээтэй мэт харагдаж, үнэнийг нэлээд сайн ойлгодог мэт, эрч хүчээр тун дүүрэн мэт санагддаг. Нэг л өдөр нөхцөл нь бүрдэх үед энэ бүх бодол илчлэгдэнэ; тэдний оюун санаа тэмцэлдэж эхлэх ба зарим хүн уруудаж эхэлнэ.

2 Бурхан чамд гарах гарц нээхгүй байгаа юм биш, эсвэл Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй байгаа ч юм биш; Бурхан чиний хүндрэл бэрхшээлийг үл тоомсорлож байгаа хэрэг бүр ч биш. Харин энэ шаналлыг яг одоо туулах нь ерөөл юм, учир нь чи аврагдаж, амьд үлдэхийн тулд ийм зовлонг тэсвэрлэх ёстой; түүнчлэн үүнийг Бурхан урьдчилан тогтоодог. Иймээс энэ зовлон чамд нүүрлэх нь чиний ерөөл юм. Үүнийг энгийн зүйл гэж бүү бод; энэ нь хүмүүсээр тоглоом тохуу хийж, тэднийг зовоож байгаа хэрэг биш. Үүний цаад утга учир асар гүн гүнзгий, туйлын их ач холбогдолтой. Хэрэв чи зөв замаар явж, зөв зүйлийг эрж хайж байгаа бол эцэст нь үе үеийн бүх ариун хүнээс илүүг олж авч, түүнээс ч агуу амлалтыг өвлөх болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ зөв замыг сонгох нь хамгийн чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 650 Чи одоогийн зовлонгийнхоо утга учрыг ухаарах ёстой

Дараах: 652 Та нар Бурханы өвийг хүртэх хүмүүс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих