666 Бурханы үгээр туршигдах нь ерөөгдөж байгаа хэрэг

1 Бурханы үгээс болж бүх хүн цэвэршүүлэлтийг туулах ёстой болсон. Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй байсан бол хүн төрөлхтөнд мэдээж энэ цэвэршүүлэлтээр дамжуулан зовох ерөөл тохиохгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Хүмүүсийн төрөлх хэв чанар, зан авир болон Бурханд хандах хандлагаар бол хүмүүс ийм цэвэршүүлэлтийг хүлээн авахад тохирохгүй. Бурхан тэднийг өргөсөн учраас тэд энэ ерөөлийг эдэлсэн юм. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харж, Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөлөөс болж л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авсан билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүн нэг бүрийн ерөөл юм—та нар үүнийг биеэрээ туулсан уу?

2 Хүмүүс аль талаараа зовлон зүдүүр, бүтэлгүйтлийг туулах вэ гэдгийг Бурхан урьдаас шийддэг ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагаас шалтгаалдаггүй юм. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний үгээр зовох чадвартай байх ёстой. Энэ та нарт ойлгомжтой байна уу? Иймээс туулсан зовлонгийнхоо хариуд чи өнөөдрийн ерөөлийг хүртсэн; хэрвээ чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Урьд нь чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэчнээн их гомдоллосон ч гэсэн, Бурхан тэр гомдлыг чинь санадаггүй. Өнөөдөр, нэгэнт ирсэн бөгөөд өчигдрийн хэрэг явдлыг судалж шинжлэх хэрэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 665 Бурхан шалгалтаас хүний үнэн зүрх сэтгэлийг хүсдэг

Дараах: 667 Бурханы сайн санааг хүн ойлгодоггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх