Бурханы нэр үнэхээр нууцлаг

2020-11-30

Жак, Канад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Эрин үед Бурханы авдаг нэр болгон утга учиртай гэдгийг Бурханы үг бидэнд харуулдаг. Нэр болгон нэг эрин үе, ажлын нэг үе шатыг төлөөлдөг. Ажлынх нь шаардлагын дагуу Бурханы нэр өөрчлөгддөг, гэхдээ нэр нь яаж ч өөрчлөгдлөө гэсэн Бурханы зан чанар, мөн чанар хувиршгүй. Бурхан ямагт Бурхан хэвээрээ. Би Библийн үгчилсэн утгатай зууралддаг байлаа. Үзэлтэйгээ зууралдаад, Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэж бодсон. Дараа нь нэг кино үзэж, Бурханы нэрсийн нууцыг олж мэдээд үзлээ орхиж, Хурганы мөрийг дагасан юм даа.

Би Христэд итгэгч гэр бүлд төрсөн, намайг бага байхаас л гэр бүлийнхэн маань Эзэн Есүс бол нэгэн жинхэнэ Бурхан, бидний Аврагч, Түүний нэрээр залбирснаар л тэнгэрийн хаанчлалд орж болно гэж хэлдэг байсан. Өсөж том болоод шашны сургуульд явж байхад манай пастор үргэлж: “Есүс Христ бол бидний Аврагч. Түүний нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл Библид ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ (Еврей 13:8) гэсэн байдаг. Тийм болохоор бид цаг ямагт Эзэн Есүсийн нэрийг баримтлах ёстой, тэгвэл Эзэнийг ирэхэд бид өргөгдөх нь лавтай” гэдэг байлаа. Эдгээр үг Эзэнд итгэх итгэлийг минь улам бэхжүүлж, би ч Эзэнийг ирэх үед хаанчлалд хүргэгдэхийн тулд өөрийгөө урам зоригтойгоор зарлагадсан.

Бурханы нэр үнэхээр нууцлаг

2015 оны 4-р сард би шашны сургууль төгссөнийхөө дараа нутгийн итгэгчдийг хариулж эхэллээ. Гэхдээ үйл ажиллагааны ирц өрөвдмөөр бага байсан, тахил багасаж, зардлаа ч нөхөж чадахгүй байгааг чуулганы менежер хараад, итгэгчдэд зээл өгч эхэллээ. Итгэгчид өрөө хүүтэй нь төлж чадахгүй бол санхүүч тэдэнтэй хэрүүл хийдэг, дараа нь тэр итгэгчид үйл ажиллагаанд оролцохыг үнэхээр хүсдэггүй байлаа.

Би чуулганыг сэргээхийн тулд орон нутгийн хүмүүст сайн мэдээ түгээж эхэлсэн юм. Итгэгчдийн гэрээр зочилж, тэдэнд зориулан цуглаан зохион байгуулдаг байлаа. Бас долоо хоногт хоёроос гурван удаа мацаг барьж, залбиран, ажилдаа ахиц гаргахад минь намайг замчлаач гэж Эзэнээс гуйдаг байсан. Гэхдээ яаж ч шаргуу ажиллаад чуулганы ирц бага хэвээр байлаа. Чуулган ийм эл хуль байдалтай байгааг хараад зүрх сэтгэл минь сул дорой болж, итгэл минь улам бүр багассан. Дараа нь залбирах, судар унших, мацаг барихдаа хоёр дахин их чармайж, дээр нь шашны зарим киног татан авч, үзсэн боловч Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй л байлаа. Сүнс минь хоосорч, харанхуйлж байсан. Шаналсандаа би Эзэнд хандан, “Өө Эзэн минь! Таны нэрээр гуйж байгаа цагт, Та бидэнд өгнө гэж Библид хэлсэн байдаг. Чуулган улам бүр эзгүйрлээ. Би Таны нэрээр залбирсаар байж Таны байгааг яагаад мэдэрч чадахгүй байна вэ? Эзэн минь, Та хаана байна вэ?” гэж орь дуу тавьсан. Ашгүй, Бурхан миний залбирлыг сонссон юм.

2016 оны 2-р сарын нэг өдөр Юүтүбээс “Библийн тухай нууцыг задлах нь” гэдэг кино оллоо. Тэр кино Библийн цаад нууцыг маш тодорхой тайлбарласан. Үүнийг үзээд Библийн талаар шинэ ойлголттой болж, сэтгэл минь үнэхээр цэлмэлээ. Гэхдээ тэдгээр үг хаанаас гарсан юм бол гэж гайхсан юм. Библид тийм үг байдаггүй шүү дээ! Дараа нь тэр видеог татаж аваад, хэд хэдэн удаа үзсэн, үзэх тусам тэр видео улам таалагдаж байлаа. Тэр нөхөрлөл Библитэй бүрэн нийцэж байсан. Үүнийг Зүүний Аянга хийсэн гэдгийг олж мэдсэн болохоор Зүүний Аянгын кино хайж яваад “Бурханы нэр өөрчлөгдсөн?!” гэх киног харлаа. Нэр нь үнэхээр анхаарал татсан болохоор тэр киног шууд татаж аваад үзсэн юм. Тэгээд талд нь орж явтал, Бурхан эцсийн өдрүүдэд ирэхдээ Есүс гэгдэхгүй, харин шинэ нэртэй болно гэлээ. Үүнд би нэлээд цочирдсон. “Тийм байх учиргүй! Библид, ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ (Еврей 13:8) гэж маш тодорхой хэлсэн байдаг. Бурханы нэр өөрчлөгдөж яаж болох юм бэ? Өнгөрсөн хоёр мянган жилийн туршид итгэгч болгон Эзэн Есүсийн нэрээр залбирч, ажиллаж ирлээ. Энэ хэзээ ч өөрчлөгдөөгүй. Зүүний Аянга Бурханы нэр өөрчлөгдсөн гэж хэлж яаж чадаж байна аа?” гэж бодлоо.

Дараа нь тэр кинон дээр Ян эгч ингэж нөхөрлөхийг сонссон: “Библид ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ гэсэн байдаг. Тэгэхээр Бурханы зан чанар болон мөн чанар мөнхийн, өөрчлөгдөшгүй гэсэн үг. Энэ нь Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн үг биш” гэлээ. Тэр эгч бас Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ?… Иймээс ‘Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш’ хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд ‘Бурхан хувиршгүй’ хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Дараа нь Ян эгч ингэж хэллээ: “Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажиллах явцдаа өөр өөр эрин үед янз бүрийн ажил хийж, өөр өөр нэр авдаг. Гэхдээ Бурханы мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан ямагт Бурхан байх болно. Өөрөөр хэлбэл, Бурханы нэр Ехова юу, Есүс үү гэдгээс үл хамааран мөн чанар нь адилхан байдаг. Ямагт нэг л Бурхан ажиллаж байдаг юм. Нэг эринээс нөгөө эрин үед Бурханы ажил өөрчлөгдөхөд Бурханы нэр өөрчлөгдөнө гэдгийг иудейн фарисайчууд мэдээгүй. Тэд Еховаг л өөрсдийн Бурхан, өөрсдийн Аврагч гэж бодсон. Тэгээд ‘Ехова л Бурхан; Еховагаас өөр аврагч байхгүй’ гэх итгэлтэй үеэс үед зууралдсан. Тийм болохоор Бурхан золин авралын ажлаа Есүс гэх нэрээр хийх үед тэд Бурханыг улайран яллаж, эсэргүүцэж, эцэст нь цовдолсон юм. Тэд жигшүүрт хэрэг үйлдээд, Бурханаар шийтгүүлсэн. Бурханы мэргэн ухааныг хэн ч ойлгож чадахгүй, Бурханыг хэн ч хязгаарлаж болохгүй. Эцсийн өдрүүдэд, Бурхан Өөрийн ажил, нэрийг өөрчилснөөс болоод Бурханы мөн чанар, нэгэн Бурханы хийсэн ажлыг үгүйсгэвэл утгагүй, мунхаг хэрэг юм! Эрин үе болгонд Бурханы авдаг нэр утга учиртай байдаг, энэ нь хүний хувьд агуу аврал билээ” гэсэн юм.

Киноны тэр хэсэгт би, Бурханы нэр өөрчлөгдөж болно гэдгийг ухаарсан, бас Библид “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” гэсэн нь Бурханы хувиршгүй мөн чанар, зан чанарыг хэлдэг болохоос Бурханы нэр, ажил хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн үг биш гэдгийг ойлголоо. Ажлынх нь шаардлагын дагуу Бурханы нэр өөрчлөгддөг. Би Библийн үгчилсэн утгаар л аливааг ойлгож, Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодсон нь ердөө л миний төсөөлөл байсныг ойлгосон юм! Фарисайчууд Еховаг өөрсдийн Бурхан гэцгээн, Ехова гэх нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж зүтгэсэн. Тийм болохоор тэд Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Мессиа гэж нэрлэгддэггүй хэн ч Бурхан биш гэдэгт итгэж, бас Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, яллаж, эцэст нь Эзэний авралыг алдсан юм. Би яг л фарисайчууд шиг төсөөллөөсөө болоод Эзэнийг эсэргүүцэхгүйн тулд үзэл бодлоо хойш тавиад, тэр кинон дахь нөхөрлөлийг нухацтай сонсох ёстой гэдгээ ухаарлаа.

Дараа нь гол дүрийн баатар өөр нэг асуулт асууж, “Эрин үе бүр дэх Бурханы нэр ямар ач холбогдолтой вэ?” гэсэн. Би ч “Оносон асуулт байна, үүнийг би ч мэдэхгүй юм байна. Эрин үе бүр дэх Бурханы шинэ нэр утга учиртай, энэ нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө байдаг гэж тэд сая нөхөрлөлөө, тэгэхээр үнэндээ Бурханы нэрсийн ач холбогдол юу юм бэ?” гэж дотроо бодсон юм. Сайн мэдээ түгээгчдийн нэг болох Фэн эгч Бурханы үгээс уншиж өгсөн. “‘Ехова’ бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна… Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Дараа нь Фэн эгч ингэж нөхөрлөсөн: “Хуулийн эрин үед Бурханы нэр Ехова байсан. Энэ нь тухайн эрин үеийн хүмүүст Бурханы илэрхийлсэн сүр жавхлан, уур хилэн, хараал, өршөөлт зан чанарыг төлөөлсөн. Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа Ехова гэх нэртэйгээр эхлүүлсэн. Тэгээд хууль, тушаал гаргаж, хүн төрөлхтнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсэн. Бас хуулийг чанд мөрдөж, Бурханыг шүтэн мөргөж, өргөмжилж сур гэж тэднээс шаардсан. Хуулийг дагасан хүн болгон Бурханаас ерөөл, нигүүлсэл хүртэж, харин хууль зөрчсөн хүмүүс чулуугаар шидүүлж үхэх юм уу тэнгэрлэг галд ниргүүлдэг байлаа. Тийм болохоор хуулийн доор израильчууд итгэлтэй байж, Ехова гэх нэрийг ариун хэмээн хүндэлж, Еховагийн удирдамж дор олон мянган жил амьдарсан. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүмүүс улам бүр завхарч, нүгэлтэй болж, хууль сахиж чадахгүй болж, хүн бүр хууль зөрчсөнийхөө төлөө шийтгүүлэх байнгын аюулд байлаа. Тийм учраас Бурхан Есүс гэх нэрийн дор золин авралын ажлын үе шатыг эхлүүлсэн. Тэгээд Хуулийн эрин үеийг дуусгаж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс хайр, өршөөлт зан чанар илэрхийлсэн. Хүмүүст энгүй их нигүүлсэл хайрлаж, эцэст нь хүнийг Сатанаас золин аврахын тулд цовдлогдсон. Үүний дараа хүн Есүсийн нэрээр залбирч, Есүсийн нэрийг ариун гэж шүтэж, Бурханы уучлал, энгүй их нигүүлслийг эдэлж эхэлсэн. Эрин үе болгонд Бурханы авдаг нэр тодорхой ач холбогдол агуулдгийг Бурханы ажлын өмнөх хоёр үе шатнаас харж болох юм. Энэ нь тухайн эрин үе дэх ажил, Бурханы илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Эзэн ирэхдээ Есүс биш, Ехова гэж нэрлэгдсэн бол Бурханы ажил Хуулийн эрин үед зогсох байсан. Завхарсан хүн төрөлхтөн Бурханы золин авралыг хэзээ ч хүртэлгүй, хууль зөрчсөнийхөө төлөө эцэст нь яллагдаж, шийтгүүлэх байлаа. Үүний адилаар, Эзэн эцсийн өдрүүдэд мөн л Есүс гэх нэртэй байсан бол завхарсан хүн төрөлхтөн нүглээ л уучлуулах байсан. Тэд хэзээ ч ариусаж, Бурханы хаанчлалд орохгүй байх байсан юм. Учир нь Эзэн Есүсийн золин авралаар хүн төрөлхтний нүгэл уучлагдсан ч хүмүүсийн нүгэлт уг чанар хэвээр үлдсэн. Тэд байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг, Бурханаар бүрэн авхуулаагүй. Тийм учраас Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болж, хүнийг нүглээс бүрэн аврахын тулд Эзэн Есүсийн ажлын суурин дээр хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлын шинэ алхмыг хийдэг. Бурхан Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг дуусгасан. Бурханы ажил урагшилж, эрин үе өөрчлөгдөж, Бурханы ажил өөр болсон. Үүнийг дагаад Бурханы нэр өөрчлөгдсөн” гэлээ.

Тэр үед би ингэж бодсон юм: “Тэгэхээр эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг нь цаанаа утга учиртай юм байна. Нэр болгон эрин үеийг төлөөлдөг. Хуулийн эрин үед Бурханы авсан Ехова гэх нэр Бурханы сүр жавхлан, уур хилэн, хараал, өршөөлт зан чанарыг төлөөлсөн. Нигүүлслийн эрин үед авсан Есүс гэх нэр нь Бурханы өршөөнгүй, хайр энэрэлтэй зан чанарыг төлөөлсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, бүрэн аврах ажил хийхээр ирдэг. Бурханы ажил өөрчлөгдөхөд нэр нь ч бас өөрчлөгддөг. Бурханы нэр ийм олон нууцтай гэж би хэзээ ч төсөөлөөгүй.” Би улам их сонирхож байсан болохоор тэр видеог үзсээр байлаа.

Дараа нь, Фэн эгч эцсийн өдрүүд дэх Бурханы нэрийг Төгс Хүчит Бурхан гэж нөхөрлөөд, Илчлэл 1:8 –ыг эш татсан: “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав.” Үүнээс гадна Илчлэл 11:16–17-д: “Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, ‘Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ’ гэв” гэсэн байдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэр “Төгс Хүчит” буюу Төгс Хүчит Бурхан байх болно гэж хэлдэг Илчлэл 4:8, 16:7, 19:6 гэх зэрэг өөр маш олон зөгнөл байдаг.

Би үүнийг сонсож байхдаа баталгаажуулах гэж Библиэ эргүүлтэл тэр бүгдэд “Төгс Хүчит” гэх нэр байж таарсан. Би мэл гайхаж, “Тэгэхээр эцсийн өдрүүд дэх Бурханы нэрийг Библид аль эрт тодорхой дурдсан байж, бас Илчлэлд дөрвөн амьтан Бурханыг өдөр шөнөгүй магтан, ‘Байсан, байгаа, хожим ирэх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан Ариун, ариун, ариун’ (Илчлэл 4:8) гэцгээдэг. Тэд Төгс Хүчит Бурхан гэх нэрийг магтаж байж! ‘Төгс Хүчит’ гэх нэрийг өөр маш олон газар дурдсан байдаг. Эцсийн өдрүүд дэх ‘Төгс Хүчит Бурхан’ гэх нэр Илчлэл дэх зөгнөлтэй бүрэн нийцэж байна! Би ийм олон жил Эзэнд итгэж, судар маш их уншсан байж эдгээр нууцыг яаж анзааралгүй өнгөрөөж чадав аа?”

Тэр видеог цааш үзэж байгаад сайн мэдээ түгээж байсан нэг дүр ингэж хэлэхийг харлаа. “Бурхан мэргэн ухаантай, Бурханы хийдэг юм бүхэн асар их ач холбогдолтой. Төгс Хүчит Бурхан гэх нэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, илэрхийлдэг зан чанарыг бүрэн төлөөлдөг. Бурхан эдгээр нууцыг бидэнд биечлэн тайлаагүй бол бид хэчнээн олон жил Библи уншсан ч тэдгээрийг ойлгохгүй байх байлаа” гэсэн. Дараа нь тэр ах Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншсан юм. “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Дараа нь тэр ах ингэж нөхөрлөсөн: “Эцсийн өдрүүдэд Бурхан Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлаа Төгс Хүчит Бурхан гэх нэрийн дор хийдэг. Тэгээд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг хүний сатанлаг уг чанарыг илчлэх, бидний дуулгаваргүй, зөв шударга бус байдлыг шүүхийн тулд үнэнийг илэрхийлдэг, ингэснээр бид эдгээр үгээр өөрсдийн уг чанар, мөн чанарыг мэдэж, Сатан биднийг хэр гүн гүнзгий завхруулсан талаарх үнэнийг харж, завхралынхаа үндсийг ойлгож, Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг мэдэж болох юм. Бурхан бас зан чанараа өөрчлөх арга замыг бидэнд заадаг, тэгснээр бид мууг хаяж, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөн, Бурханаар авруулж чаддаг. Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, биднийг төрлөөр нь ангилж, сайныг шагнаж, мууг шийтгэж, завхарсан хүн төрөлхтнийг нүглээс бүрэн аварч, Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөг дуусгахаар ирсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан зөрчлийг үл хүлцэх зөвт, сүр жавхлан, уур хилэнт зан чанартайгаар гарч ирсэн. Тэрээр Өөрийн төрөлх зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хүн бүхэнд ил тод харуулсан. Бурхан бүх хүн төрөлхтний завхрал, зөв шударга бус байдлыг шүүж, гэсгээж, биднийг нүглээс бүрэн аварч, хүний анхдагч төрхийг сэргээхээр ирсэн юм. Бурхан бүх зүйлийг бүтээгээд зогсохгүй, бүх зүйлийг захирдаг гэдгээ хүн бүрд харуулахыг хүсдэг. Бурхан зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил байгаад зогсохгүй, биднийг төгс болгож, өөрчилж, ариусгаж чаддаг. Бурхан бол Эхнийх бөгөөд Сүүлчийнх. Бурханы гайхалтай байдал, үйл хэргийг хэн ч ойлгож чадахгүй. Тиймээс Төгс Хүчит Бурхан гэх нэр эцсийн өдрүүдэд хамгийн зохимжтой байдаг. Энэ нэрээр залбирч, Түүний үгийг уншдаг хүн бүхэн Ариун Сүнсний удирдамж, ажлыг олж авч, Бурханы өгөх амийн арвин их хангалт, усалгааг эдэлж чаддаг. Одоо шашны ертөнцөд эзгүйрэл нүүрлээд байна. Хүмүүсийн итгэл хөрж, сул дорой болж, шашны бус зүйлсийг мөрөөсөж, номлогчид хэлэх үггүй болж, залбирлын үеэр хүмүүсийн сэтгэл хөдлөхгүй байна. Үүнээс гадна ертөнцийн уруу таталтад автаж байгаа хүн улам бүр олширч байна. Тэд Хургатай хөл нийлүүлээгүй учраас амийн усны хангалтыг хүртэж чаддаггүй. Тэгээд харанхуйд унаж, замаа алддаг” гэлээ.

Үүнийг үзээд би маш их догдолсон, Төгс Хүчит Бурханы үг үнэхээр маш их эрх мэдэлтэй ялангуяа ийм үг: “Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ.” Эдгээр үг Бурханы сүр жавхлан, зөвт байдлаар дүүрэн байдаг. Эрх мэдэл, сүр жавхлангаар ийм их дүүрэн үгийг ганцхан Бурхан л хэлж чадна. Энэ нь Бурханы дуу хоолой мөн, Эзэн Есүс үнэхээр эргэн ирсэн гэдгийг би мэдсэн юм! Би итгэгчдэд Эзэнийг сонсгож, тэднийг үйл ажиллагаанд оролцуулах гэж үйлчлэл хийж, айлаар явахдаа маш их чармайлт гаргасан. Бүр долоо хоногт хоёр, гурван удаа мацаг барьж, залбирсан ч чуулган огт сэргэхгүй байсан шүү дээ. Өөрийн минь итгэл ч багасаж, Эзэн дэргэд байгааг мэдэрч чадахгүй байсан. Одоо мэдэх нь ээ, Төгс Хүчит Бурхан гэх нэрийн дор Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгах ажлын шинэ үе шатыг хийж байна. Эзэнд итгэгч бид Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлээгүй байсан юм байна. Бид Бурханы өнөөгийн үгийн хангалт, Сүнсний удирдамжийг аваагүй. Тэгээд харанхуйд унасан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авч, Түүний нэрээр залбирч, Түүний үгийг уншсанаар л бид Ариун Сүнсний удирдамж, ажлыг олж авч чадна.

Тэр киноны төгсгөлд тэд Төгс Хүчит Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншсан. “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан бүгд нэг Бурхан гэдгийг би тэгэхэд бүр ч их ойлгосон. Бурхан эрин үе болгонд өөр нэр авч, өөр ажил хийдэг ч үргэлж хүмүүсийн хэрэгцээнд үндэслэн ажилладаг. Бурхан л эдгээр нууцыг тайлах чадвартай, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдлээ. Төгс Хүчит Бурхан гэх нэрийг хүлээн авах нь Эзэн Есүсээс урваж байгаа юм биш, харин Хурганы мөртэй хөл нийлүүлж байгаа хэрэг. Яг л Илчлэлд хэлдгээр: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4).

Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай холбоо бариад, тэдэнтэй цуглаан хийж, нөхөрлөснөөр зарим нэг үнэнийг ойлгож, итгэлд маань байсан маш олон эргэлзээ тайлагдаж, маш их сүнслэг хангалт хүлээн авсан. Би сэнтийн өмнө өргөгдөж, Хурганы зоогт оролцсон гэдгээ үнэхээр мэдэрч байна. Төгс Хүчит Бурханд үнэхээр талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы нэрсийн нууц

Жэнчэн, АНУ “Ехова, Есүс, Мессиа нь бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л...

Messenger дээр бидэнтэй холбоо барих