Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

4

Цаг хугацаа үнэхээр нисэн одох юм. Хон’эр гэнэн томоогүй бяцхан охиноос уян дөлгөөхөн залуу бүсгүй болж, хайр сэтгэлийн талаар сонирхож эхэлжээ. Бүсгүй эд баялаг, байр суурь сонирхсонгүй, харин ямар ч шуурганд уруудлаа гэсэн ойр дотно, хайр сэтгэлтэй байж, хэрэгтэй цагт нь нэг нэгэндээ тусалж, хамтдаа өтлөх харилцааг л хүсэж байлаа. Тэгээд тэр нэгэн мөч ирэхийг чимээгүйхэн хүлээж байв…

Бүсгүйн ертөнцөд нэгэн залуу гэнэт орж ирээд царайлаг төрх, тунгалаг нүдээрээ зүрхийг нь догдлуулсан төдийгүй бүсгүйд үнэхээр сэтгэлтэй байлаа. Тэр үеэс эхлэн бүсгүйн амар тайван, онц сонин зүйлгүй өдрүүд нарны гэрлээр бялхав. Хон’эр тэр залуутай нийлснээсээ хойш сайхан зүс царайнаас нь илүүтэй уян зөөлөн, халамжтай байдалд нь хайртай болжээ. Энэ залуу бол амьдралаа даатган, хамтдаа өтлөхийг хүсдэг хүн нь мөн гэдгийг бүсгүй мэдэж байлаа. Залуу ч бүсгүйд насан туршийн аз жаргал өгөхөө амлажээ. Гэвч бүсгүйн гэр бүл залууг ядуу айлаас гаралтай гэж гомдоллон, хос хоёрыг салгах хүсэлтэй байв. Хон’эр үүнийг огт тоолгүй, бие биеэ үнэхээр хайрлаж, насан туршдаа тууштай цуг байж чадна гэдгээ л анхаарч байлаа. Тэгээд эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл харгалзан залуутай хамт хол нүүжээ.

Тун удалгүй тэд өхөөрдөм, мяраалаг жаахан хүүтэй болж, үр хүүхдээ тав тухтай амьдралаар хангахын тулд эцэлт цуцалтгүй ажилласан юм. Хон’эрийн хувьд энэ нь хэцүү, ядаргаатай байсан боловч хайртынхаа хажууд шаргуу ажиллан, гэр бүлээ хамтдаа тэжээнэ гэдэг тун сайхан баяр баясал байлаа. Ялангуяа Хон’эрийн төрсөн өдрөөр нөхөр нь сарын цалингийнхаа хагасыг зарцуулан, “Бороо орлоо ч, нар гарлаа ч” гэх хайрын дууг радиогоор явуулжээ. Дуу эхэлмэгц бүсгүй сэтгэл хөдөлсөндөө нулимс унагаж, өөрсдийнх нь сэтгэлийн дуу хоолой нэгдсэн болохыг тэрхүү дуунаас олж сонсов. Үүрд холбогдон, хоёр биедээ үнэнч байгаа хайр сэтгэлтэй хоёр хүнээс илүү эрхэм нандин зүйл гэж юу байх билээ? Бүсгүй их эд баялаг бус, зүгээр л гэр бүлийн ийм эв найр, хайр сэтгэлийг хайж байсан юм. Ийм эвтэй гэр орон л бүсгүйд хангалттай байв.

Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

Он жилүүд харвасан сум мэт өнгөрч, нүд ирмэхийн зуур хорин жил аль хэдийн ард хоцорчээ. Хүү нь өсөж том болоод, тэр гурав гэр бүлийн чамгүй том бизнес эхлүүлэхээр гар нийлэн, шаргуу ажиллаж байлаа. Гэвч нөхөр нь харьж ирэх нь улам цөөрч, бусдыг дайлах ёстой боллоо гэж шалтаглах нь улам олширсныг Хон’эр нэг л өдөр ухаарчээ. Нэгэнтээ халуун дулаан, аз жаргалтай байсан гэр орон нь улам бүр хөрж байв. Хон’эрийн санаа зовлоо: Компанийн барилгын ажилд дөнгөж бэлдэж байх үед нөхөрт нь ганцаараа зохицуулах ёстой маш олон ажил байсан юм. Тухайн үед нөхөр нь үнэхээр завгүй байсан боловч гэртээ үргэлж аль болох эртхэн ирдэг байсан билээ. Одоо компанийн үйл ажиллагаа бүх талаар жигдэрч, урьдынх шиг завгүй байхаа больсон атал нөхөр нь яагаад гэртээ ирэх нь багасав? Хон’эрийн сэтгэл түгшлээ. Үйлчлүүлэгчдийнхээ хэв маягийг тэр ядах юмгүй ойлгодог байв: Хөлийн иллэг, саун, караоке, шөнийн цэнгээний газар зэрэг бүх төрлийн зугаа цэнгэлийн нэг цэгийн үйлчилгээ нь тухайн салбарын бичигдээгүй хууль болсон бөгөөд нэг шөнийн зугаа хайн, янаг амрагтай болох гэж элдэв янзын цэнгээний газар луу эрчүүд олноороо явдаг чиг хандлага тогтсон байв. Нөхөр нь өдөр болгон зочдоо зугаацуулж, уруу таталт дүүрэн ийм цэнгээний газруудаар орж гарч байсан юм чинь, арай…? Үгүй ээ, тийм байж таарахгүй! Өнгөрсөн хорин жилд тэр хоёр шуурга болгоныг гар гараа хөтлөн туулсан бөгөөд тухайн үеийн жижиг сажиг бүхий л зүйл тэр хоёрын хайрын гэрчлэл болсон юм. Хайрын ийм бат бөх суурь яаж өчүүхэн нэг уруу таталтын өмнө нуран унаж болох юм бэ? Хайр нь ямар ч сорилтыг давж чадна гэдэгт бүсгүй итгэлтэй байв. Хон’эр үүгээр өөрийгөө тайтгаруулсан боловч бодит байдалтай нүүр тулаад сэтгэл нь бүрэн тайвшрахгүй л байлаа.

Гэхдээ Хон’эр өөрийгөө тайтгарууллаа гээд бодит байдал хүссэнээр нь өөрчлөгдсөнгүй. Нөхөр нь тайлбарлахын аргагүй, томоохон зарлага удаа дараа гаргаж, гэртээ ирэх нь улам бүр цөөрч, шалтаг нь тун булзамтгай байдаг боллоо. Энэ бүхэн бүсгүйг цочирдуулж, сэтгэл дэх зовнил нь улам ихэслээ. Хэдийгээр нөхрийнхөө хачирхалтай ааш авир дээр үндэслэн нууц амрагтай болсон байж магад гэж бодсон боловч энэхүү бодит байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байв. Өөрт нь насан туршийн аз жаргал өгөхөө амлан, хорин жилийн зовлонг хамтдаа туулсан эрэгтэй гэнэт өөрөөс нь урваж чадсан гэдэгт итгэж ч зүрхлэхгүй байлаа. “Үхэл биднийг салгах хүртэл” гэсэн тангараг яаж хөнгөн хуумгай худал үгээс цаашгүй байж чадав аа?

Бодит байдлаас үүдэн Хон’эр цааш өөрийгөө мэхэлсээр байж чадалгүй, нөхрөө дагаж эхэллээ. Нэг өдөр маш баян дүүрэгт нөхрөө даган очоод, өөр хүүхэнтэй цуг барьсан байшин нь тэнд байдгийг олж мэджээ. Тэр хүүхэн гартаа жаахан хүүхэд тэвэрсэн байгааг хармагцаа Хон’эр туйлын их цочирдов. Тэгээд хоёр нүдэндээ ч итгэж зүрхлэхгүй байлаа. Нөхөр нь өөр хүүхнүүдтэй цуг зочид буудлаар орж гарч байж магадгүй, энэ нь тэдэнтэй ойр дотно байгаагаас цаашгүй гэх бодол олон удаа төрж байсан боловч өөр гэр бүлтэй болоод, өөр эмэгтэйтэй цуг хүүхэдтэй болсон байх юм гэж хэзээ ч төсөөлөөгүй явсан билээ. Тухайн үед бүсгүйн өөртөө өгсөн тайтгарлын эцсийн хэсэг нуран унаж, хатуу үнэний өмнө өвдөг сөхөрлөө. Тэр хоёрын тангараг, өнгөрсөн хорин жил дэх хоёр биеэ гэсэн дэмжлэг болгон нь нүд ирмэхийн зуур юу ч үгүй нуран уналаа. Нөхөр нь яаж ийм хатуу сэтгэл гаргаж чадав аа? Насан туршийн аз жаргал өгнө гэж амласнаа үнэхээр мартаж чадлаа гэж үү? “Бороо орсон ч, нар гарсан ч” гэдэг дуугаар илэрхийлсэн сэтгэлээ мартчихлаа гэж үү? Эхнэр нь өөрийнх нь төлөө бүхнээ орхисон гэдгийг, мөн эхнэртэйгээ хамтдаа туулсан бүхнээ мартлаа гэж үү? Яаж мартаж чадав аа? Яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Хорин жилийн настай хайр сэтгэл нь танихгүй хүний уруу таталтыг тэсвэрлэж дийлэхгүй байж яаж чадав аа? Тэр мөчид Хон’эр уур хилэн, гасланд автаж, зүрх нь салганан, нулимс өөрийн эрхгүй хацрыг нь даган урслаа. Тэгээд, “Чи үнэхээр хүү бид хоёрыг хаяад, энэ хүүхнээ сонгомоор байна уу?” хэмээн нөхөр лүүгээ сөөнгөтөн хашхирав. Нөхрийнх нь царайд гэмшил тодорно, тэгээд буруугаа хүлээж, гэр бүлээ зүрх сэтгэлдээ одоо ч тээж явдаг гэж хэлнэ хэмээн найдсан боловч урсах нулимс, асуусан асуултынх нь хариуд нөхөр нь ганц ч үг ган хийсэнгүй. Нөхрийнхөө хандлагыг хараад, Хон’эр бүр сэтгэлээр уналаа. Яаж ингэж хатуу сэтгэл гарган урваж чадсаныг нь огт ойлгож чадахгүй байв. Тэгээд зүрхэн дэх хорслоо барьж дийлэлгүй нөхрөө чанга гэгч нь алгадлаа.

Хон’эр тэр газраас яаж явснаа огт санахгүй байв—бүх зүйлийг нь хуу хамаад авчихсан мэт санагдаж байлаа. Бүрэнхий болж байхад бүсгүй бүдгэрэх гэрэл болон жаргах нарны сүүлийн туяанаас өөр ханьгүйгээр эрэг дээр зогсов. Зүрх сэтгэлд нь шаналал ар араасаа давлагаалж байлаа. Хамтдаа өнгөрүүлсэн жилүүдийнх нь дүр зураг нүднийх нь өмнүүр ар араасаа хөвөрч байв. Тэрээр гэрийнхнийхээ эсэргүүцлийг үл хайхран, нөхөртэйгөө хамт шийдмэгээр гэрээсээ алс хол нүүн одсон юм. Цугтаа эцэж цуцталаа ажилласан ба санхүүгийн ямар ч бэрхшээл тэр хоёрын сэтгэлийг өчүүхэн ч хөргөсөнгүй. Зовлон жаргал, эрээнтэй бараантай өдрүүдийг гар гараасаа хөтлөн туулж өдий хүрлээ. Чинээлэг болж, үр хүүхэд нь ч өсөж том болсон боловч нөхөр нь үнэхээр аз жаргалтай гэр бүлээ хөсөр хаяж, өөр эмэгтэйтэй айл гэр болж чаджээ. Нөхрийнхөө туйлбаргүй байдал, хатуу сэтгэлийг бүсгүй үзэн ядлаа. Гэвч өөрийнхөө хамаг хөлс хүчийг зориулсан энэ аз жаргалтай гэр бүл нь зүгээр л үгүй болж байгааг бодмогц гэр бүлээсээ хагацаж чадахааргүй санагдаж, үүнийгээ эргүүлэн авахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэв. Бүсгүйн бүхий л аз жаргал нөхрөөс нь шалтгаалж байсан тул нөхөр нь эргээд ирэх л юм бол урьдын гэм бурууг нь уучилж чадах байлаа.

Хон’эр гэртээ хариад, гэр бүлээ аврах төлөвлөгөө зохиож эхлэв. “Эр хүн амь амьжиргаагаа залгуулахын тулд гарч, ажиллах үедээ хүйтэн хөндий байдлыг хангалттай их мэдэрдэг. Тэгээд харьж ирээд гэр орныхоо халуун дулааныг мэдрэх хэрэгтэй байдаг юм; ингэж байж л эр хүн жаргалтай байна. ‘Эр хүнийг ходоодоор нь’ гэдэгтэй яг адилхан’” гэж нэг найз нь хэлжээ. Хон’эр нөхөр нь баншинд дуртайг мэддэг байсан тул өдөр бүр өөрөө хэд хэдэн төрлийн банш нямбайлан хийж, мөн нөхрийнхөө талаар далдхан сураглах элдэв янзын арга бодож олов. Хүүгээрээ янз бүрийн шалтаг зохиолгон, нөхрөө гэрт нь ирүүлдэг байсан боловч яаж ч ятгалаа гэсэн нөхөр нь үргэлж хүйтэн хөндий хэвээр байв. Хон’эр хөгширч, царай зүс алдаж байгаа учраас нөхөр нь сонирхохгүй байж магад гэж бодоод залуухан харагдахын тулд маш их хүч хөдөлмөр гаргаж эхэллээ. Нөхрийнхөө сэтгэлийг эргүүлэн татах олон арга бодож олсон боловч энэ нь ямар ч нэмэр болсонгүй. Тэр үе Хон’эрийн хувьд маш хүнд хэцүү, ядаргаатай байсан бөгөөд үнэхээр арга мухардаж байлаа. Өдөр бүр нүүрээ нулимсаар угааж, хангалттай нойр ч авч чаддаггүй байв. Бутарсан гэр бүлээ нэгтгэх гэж хэчнээн олон зүйл оролдсоноо ч мэдэхээ байлаа. Тэгээд өөр ямар ч сонголт үлдээгүй тул нөхрөө эргэн ирэхийг хүлээхээс өөр аргагүй байв.

Хон’эр энэ маягаараа гурван жил хүлээж, урт удаан энэ өдрүүдэд өөрөөсөө нэг бус удаа ингэж асуудаг байлаа: “Хорин жил гаруйн мэдрэмж яаж ингээд л үгүй болчхож болдог юм бэ? Яагаад би зориулсан бүхнээрээ аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлээ эргүүлэн олж авч чадсангүй вэ?” Ахин дахин ийнхүү асуусан ч, хариулт өгч чадах хүн байсангүй. Өдөр болгон хүлээсэн боловч юу ч тохиолдсонгүй. Энэ бол хос хоёрын гэрлэлтийн хувьд “үхлийн ял” гэдэг нь эргэлзээгүй байлаа. Зүрх нь шархалсан Хон’эрд ийм цохилтыг тэсэх хүч чадал үлдсэнгүй. Залхаж гүйцээд, цааш үргэлжлүүлэх урам зориг, эрч хүчгүй болжээ. Тэгээд дөчин ширхэг диазепамыг нэг дор залгиж орхив…

Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

Маргааш нь бүсгүй эмнэлэгт ухаан ороод, нөхөр хүү хоёр нь хоёулаа дэргэд нь байгааг харлаа. Гомдлын нулимс нүднээс нь хацар даган тасралтгүй урсаж, толгой нь эргэн, сэтгэл нь эмтэртлээ их уйлжээ. Ийм нөхцөлд гэр бүлээрээ нэг дор цугласан нь тун ёжтой байсан боловч бүсгүй үүнийг яаж ч чадсангүй. Тэгээд тэнгэр өөд ширтэн, ийнхүү санаа алдлаа: “Эхнэр нөхөр хоёр саад бэрхшээлийг хамтдаа туулж чаддаг атлаа эд баялгийг яагаад хамтдаа давж чаддаггүйг хэн надад хэлж чадах вэ? Хорин жилийн настай хайр сэтгэл яаж ийм хэврэгхэн байж болдог юм бэ?”

Төд удалгүй худ нь Хон’эртэй Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хуваалцсан бөгөөд Бурхан л түүнийг аварч, бүх зовлонг нь шийдвэрлэж чадна гэлээ. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн; анх хүн төрөлхтөн Бурханы халамж, хамгаалалт дор маш жаргалтай амьдарч байсан ч Сатан завхруулсан учраас Бурханаас холдсон юм. Тэд Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Сатаны хор хөнөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд уур бухимдал, өвчин шаналал нь улам бүр нэмэгдсээр байлаа. Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг Сатаны савраас эргүүлээд булаан авахын тулд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахаар махбод болжээ. Хүн Бурханы өмнө очоод, үгийг нь уншиж, үгээр нь дамжуулан үнэнийг ойлгосон үедээ л нийгэм дэх ёрын муугийн уг үндсийг нэвт харж, Сатаны хорлолоос хол байж, Бурханы халамж, хамгаалалт дор амьдарч чаддаг. Хон’эрд худ нь Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өглөө: “Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухамсар дутмаг энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэрээр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг, бас чамайг өлсөж цангахаа байгаасай гэж хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм бэ зүг чигээ алдаж, замдаа ухаанаа алдаж, “эцэг”-тэй болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байгаа” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас ).

Урьд өмнө сонсож байсантай нь огт адилгүй эдгээр үгийг сонсоод, Хон’эрийн сэтгэл асар их хөдөлж, зүрх сэтгэл дотор нь халуун урсгал үүсэж, бие сэтгэлийг нь дулаацуулж байх шиг санагдав. Өнгөрсөн хэдэн жилд бүсгүйн зүрх сэтгэл дэх уй гунигийг хэн ч ойлгоогүй бөгөөд шаналлынх нь ачааг хэн ч хуваалцаж чадаагүй юм. Тэр тусмаа бүсгүйг ойлгож, тайтгаруулж чадах хэн ч байсангүй. Хон’эр ганцаардмал, нойргүй тоо томшгүй олон шөнийг өнгөрөөн, үүр цайтал ганцаараа чимээгүйхэн мэгшдэг байлаа. Шарх нь хэзээ ч мартаж, салж чадахгүй сүүдэр шиг дагадаг байв. Үлдсэн амьдралынхаа туршид ганцаардаж, шаналан ингэж явсаар байхаас өөр сонголтгүй гэж Хон’эр бодсон юм. Гэтэл тухайн өдөр тэрхүү хэсэг зүрх сэтгэлийнх нь үүдийг тогшжээ. Шаналж, зовлон туулж, мэгшин уйлж байхад нь Бурхан мэдэж байсан ба өөрийнх нь эргэхийг хүлээн үргэлж хажууд нь байсан гэдгийг ухаарлаа. Бурханы тэжээн тэтгэх үгийг сонсоод Хон’эрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэв. Бурхан өөртэй нь хамт байж, үнэхээр цор ганцаар биш байж гэдгээ бүсгүй ойлгов. Бурханы талаар урьд нь сонсож байгаагүй, мөн Түүний талаар юу ч мэддэггүй байсан боловч Бурхан үргэлж хажууд нь харж хандаж байжээ. Үхэхээр шийдээд байх үед нь амжиж авран, амийг нь хамгаалаад зогсохгүй амьдралд бүрмөсөн найдлага тасраад байхад нь худаар нь дамжуулан дуу хоолойгоо сонсгосон юм. Бурхан үгээ ашиглан бүсгүйн зүрх сэтгэлийг хөдөлгөж, халуун дулааныг өгч, цөхрөл шаналалтай амьдралд нь итгэл найдвар, өөдлөн дэвжилтийг авчирчээ. Тэр мөчид Хон’эр Бурханы хайр болон авралыг мэдэрч, шархалсан зүрх нь тайтгарлаа. Мөн түшиж тулах зүйлтэй болов.

Дараа нь Хон’эр Төгс Хүчит Бурханы Чуулганд явж, Бурханы үгийг уншиж, үнэний тухай нөхөрлөн, ах эгч нартайгаа хамт Бурханыг магтан дуу дуулж эхэллээ. Тэд бүгд эелдэг найрсаг бөгөөд бусдад чин сэтгэлээсээ ханддагийг Хон’эр олж харав. Тэд илчилсэн завхралаа энгийн, үнэнч байдлаар уудалж, дараа нь Бурханы үгийн дагуу тухайн завхралыг задлан шинжилж, Бурханы дуртай үнэнч хүмүүс байхаар эрэлхийлж чаддаг байлаа. Хэн нь ч хэнийгээ шоололгүй бие биедээ туслан, нэг нэгэндээ тэжээл өгдөг байв. Царай болгон аз жаргалтай инээмсэглэлээр бялхаж байлаа. Хон’эр энэхүү чин үнэнч, баяр баясалтай уур амьсгалын нөлөөнд автан, урьд өмнө өөрт нь хэзээ ч байгаагүй тэрхүү томоохон гэр бүлийн дотор нэг ёсны тайвшрал, эрх чөлөөг олж авчээ. Урт удаан хугацаанд мэдрээгүй халуун дулааныг, гэртээ харих тэр мэдрэмжийг дахин олж авлаа. Зовуурь нь өдөр ирэхийн хэрээр намдаж, аажмаар царайд нь инээмсэглэл тодорч эхэллээ. Тэрээр эртнээс будилж ирсэн зүйлсийнхээ хариуг Бурханы үгэн дотроос олж, өөрийнхөө зовлон шаналлын уг үндсийг мэдэж авчээ. Тэгээд Бурханы үгэнд ингэж бичсэн байгааг олж харав: “Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлсээс хүн хамгийн дорд нь юм. Хэдий тэр бүх зүйлсийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтанд эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс). “Энэ бүх хандлагууд нь ар араасаа хорон муу нөлөөгөө хэрэгжүүлдэг ба дийлэнх хүмүүс одоо шулуун шударга байдал, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд ёс зүй бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж бид хэлж болохуйц хэмжээнд хүртэл тэдгээр нь хүнийг тасралтгүй доройтуулж, тэдний ёс суртахуун, тэдний зан аашийг улам бүр дордуулсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). “Урьд өмнө нь ихэнх хүмүүс бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан учраас та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдаачид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн. Эдгээр бүх жишээнд урвалтын мөн чанар байна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс). “Хүний уг чанар бол тэдний амь, энэ бол амьд үлдэхийн тулд тэдний итгэж найддаг зарчим юм, тиймдээ ч тэд үүнийг өөрчлөх боломжгүй. Яг л урвалтын уг чанар шиг хэрвээ та нар хамаатан эсвэл найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа бол энэ нь таны амийн нэг хэсэг бөгөөд таны төрөлхийн уг чанар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй зүйл.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс)

Хүний бүх зовлон Сатаны завхралаас эхтэй бөгөөд бүх хүн ёрын муу нэвчсэн том тогоон дотор амьдардаг гэдгийг Хон’эр Бурханы үгээр дамжуулан ойлголоо. “Эдлэн газраа сайн авч яв, хажуугаар нь бас наргиад ав”; “Амьдрал гэдэг богинохон. Амьд дээрээ наргиж цэнгэ”; “Амьдрал богинохон болохоор өнөөдрийн зугааг бүү алд”; “Арван эрийн ес нь зугаацдаг, арав дахь нь зүгээр л тэнэг байдаг” гэх зэрэг Сатаны ёрын муу санаагаар бид бөмбөгдүүлдэг. Эдгээр нь, эр хүн өөр эмэгтэйтэй уулзаж, нууц амрагтай байна гэдэг бол хүлцэж болохуйц хэрэг бөгөөд байр суурийн тэмдэг гэх утгатай байдаг. Түүнчлэн уруу таталтаар бялхсан зугаа цэнгэлийн газрууд томоохон гудамжнаас эхлээд жижигхэн зөрөг зам хүртэл хаа сайгүй байдгаас үүдэн хүмүүс ёрын муу махан биеийн зугаа цэнгэлд ташуурахад маш амархан болдог. Олон хүн ганц шөнийн зугаа, гэр бүлээс гадуурх харилцаанд ичгүүр сонжуургүйгээр ордог. Тэд ямар ч хүний төрхгүй болтлоо ёрын муу, завхарсан болж, ийм их доройтсон байдаг. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол сайн муу, сайхан муухайг огт ялган таних чадваргүй байхын зэрэгцээ эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгаж огт чаддаггүй. Аливаа зүйлийн талаарх тэдний харах өнцөг нь гажууд бөгөөд ёрын муу зүйлийг шулуун шударга, хүндтэй хэмээн үздэг. Тэгээд ердөө л махан биеийн хүслээ хангахын тулд андгай тангаргаасаа ухарч, гэр бүлээсээ урваж, хүний эзэмших ёстой хүн чанар, эрүүл ухаан, ёс суртахуун, нэр төрөө алддаг. Тэд Сатаны эзэмшилд амьдран, махан биеэ бүрэн зугаацуулж, таашаал эрэлхийлж, цадиггүй хүслээ гүйцэлдүүлэх гэдэг. Энэхүү ёрын муу нийгмийн талаар Хон’эр жаахан бодож үзлээ. Нөхөр нь эхнэрээсээ, эхнэр нь нөхрөөсөө урвана гэдэг нийтлэг үзэгдэл; ёрын муу чиг хандлагын муу нөлөөн дор үнэнээр дулимаг хүмүүс эдгээр зүйлийг огт эсэргүүцдэггүй. Тэд өөрийн эрхгүй энэхүү ёрын муу бодлын нөлөөнд орж, махан биеийн зуурдын хүслийг л хангахын тулд хариуцлага, ёс суртахуун, шударга ёс болон мөс чанараа уландаа гишгэдэг. Тэд ханиа хөсөр хаяж, гэр бүлдээ сэтгэлийн асар их шарх өгч, магадгүй насан туршийн зовлон ч авчирдаг. Нөхөр нь ч бас энэхүү ёрын муу сатанлаг чиг хандлагын хохирогч байсныг Хон’эр олж харжээ. Нөхөр нь хэчнээн хайр халамжтай байсан, мөн нөхөртэйгөө хамт ердөө л бие биеэ гэсэн хайр, сэтгэл, аз жаргал, эв найрыг эрэлхийлдэг байсан болохоос биш, материаллаг эд баялаг хэзээ ч хөөцөлддөггүй байсан тухайгаа Хон’эр бодлоо. Гэвч чинээлэг болмогцоо нөхөр нь үйлчлүүлэгчдийг байнга зугаацуулж, нэг зугаа цэнгээний газраас нөгөөд хэсүүчилж эхэлжээ. Тэгээд эдгээр ёрын муу хандлагын урхийг тэсэж чадалгүй, завхай зайдан амьдарч эхэлсэн юм. Гэр бүлээс гадуур харилцаанд орж, өөрийнхөө махан биеийн хуял тачаалыг л хангах тухай бодон цадиггүй хүслийнхээ дагуу амьдарч байж. Тэрээр гэр бүлээ байтугай эхнэрийнхээ сэтгэлийг ч хайхарсангүй. Үүнээс үүдэн гэр орон нь сүйрч, салж хагацахад хүрчээ. Хорин жил гаруй хуваалцсан хайр сэтгэл нь тэдгээр ёрын муу чиг хандлагын өмнө өчүүхэн цохилтыг ч даалгүй, маш хэврэг санагдсан билээ. Энэ бүхэн нь Сатан хүнийг завхруулсны үр дүн байсан бус уу?

Хон’эр Сатаны завхралд маш гүн гүнзгий автаж, гэр бүлийн эв найр, хамтдаа өтлөн, “үхтлээ хамтдаа” байх хайр сэтгэлийг үргэлж эрж хайж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тийм гэрлэлт бол амьдрал дахь цорын ганц аз жаргал хэмээн бүсгүй бодож явсан билээ. Тэгээд нөхөр нь гадуур хэсүүчлэх болсны дараа сүйрсэн хайр сэтгэлээ аврахын тулд бүхнийг оролдож үзсэн бөгөөд хүсэл нь бүтээгүй болохоор шаналлын манан дунд амьдран, тэндээсээ гарч чадахгүй, тэр ч бүү хэл үхлээс тайвшрал олохоор оролдож байв. Энэ бүхэн нь зүгээр л хүн төрөлхтөнд Сатаны шингээсэн эндүү ташаа бодол, харах өнцөг бүсгүйгээр тоглоом тохуу хийж, хорлож байгаа хэрэг байсан бус уу? Бүх хүн аминчхан байдаг бөгөөд бүх зүйлийг өөрсдийнхөө ашиг тусын төлөө, өөрсдийн зарчмаар хийдэг гэдгийг Хон’эр Бурханы үгийг уншсанаар л ойлгож авсан юм. Хоёр хүний хооронд жинхэнэ хайр гэж байхгүй; дэврүүн хайр дурлал гэж ердөө оршдоггүй. Гэвч Сатан янз бүрийн утгагүй ойлголт ашиглан хүмүүсийг завхруулж, уруу татдаг, ингэснээр тэд ёрын мууг хүндэлж, дэврүүн хайр дурлалыг бүхнээс түрүүнд эрэлхийлж, бүхэлдээ үүний төөрөгдөл дунд амьдардаг. Тэд улам бүр завхарч, доройтож, Бурханаас улам бүр холддог. Үнэнгүйгээр хүмүүс сайн муу, сайхан муухайг огт ялган салгаж чаддаггүй, мөн эерэг зүйлийг огт ялган таних чадваргүй байдаг гэдгийг Хон’эр тэр үед л үнэхээр мэдэрчээ. Хүмүүс зүгээр л Сатаны тоглоом тохуу болж, хорлогдон, эцэстээ бүхлээрээ Сатанд залгиулах болно. Бурханы авралын ачаар, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тухай үнэнийг Хон’эр олж хараад зовлонгийн уг үндсийг олж илрүүлжээ. Бурханы үг Хон’эрийн зүрх сэтгэлийг асар их гэгээтэй болгож, сэтгэл нь ч хавьгүй амарлаа.

Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

Дараа нь Хон’эр Бурханы үгээс энэхүү хэсгийг уншив: “Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи гэрэл гэгээтэй, амьдралын зөв замаар алхаж чадна гэсэн үг; зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын утга учрыг мэдэж чадна, зөвхөн Бурханаар л дамжуулан чи жинхэнэ амьдралыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, үнэнийг мэдэж чадна, Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад чамд тусалж чадах ба чамайг Сатаны хор хөнөөл, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй, ингэснээр чи цаашид зовохгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүйг, чиний хувь тавиланг, чиний амьдралыг хариуцдаг бөгөөд Тэр бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, ямар ч хүн эсвэл зүйлд чамайг аврах эсвэл чамайг удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгөх ач холбогдол юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас)

Бурхан л хүнийг Сатаны завхралаас аварч чаддаг бөгөөд хүмүүс Бурханы үгээр дамжуулан үнэнийг ойлгосноор л хүн төрөлхтнийг завхруулах Сатаны арга, тактикийг ялган таних чадвартай болж чадна гэдгийг Хон’эр Бурханы үгээс ойлгожээ. Энэ бол Сатаны заль мэхийг ойлгож, хор хөнөөлөөс нь мултарч, чөлөөтэй амьдрах цорын ганц арга юм. Бүсгүй санаа алдан, маш олон жил эндүү ташаа санаанд захирагдаж явсандаа, мөн гэрлэлтээр дамжуулан аз жаргалыг эрж хайна гэдэг зүүд зэрэглээнээс цаашгүй байсанд халаглав. Нөхөр нь бас Сатаны завхруулсан хүн бөгөөд сөрөг, ёрын муу зүйлийг л эрж хайдаг байсан гэдгийг тэрээр бодлоо. Иймээс нөхөр нь бүсгүйд ямар ч аз жаргал өгч чадалгүй, шаналуулж, шархлуулахаас өөр аргагүй байсан юм. Хүмүүсийг гэх Бурханы хайр л амь бие хайргүй байдаг бөгөөд хүмүүсийг Сатаны эзэмшлээс аврахыг Бурхан л чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, өөрчлөхийн тулд янз бүрийн үнэнийг илэрхийлсэн бөгөөд бүх төрлийн орчныг бүрдүүлдэг. Энэ нь бүгд хүмүүсийг Сатаны хор хөнөөлөөс ангижруулж, аз жаргалтай амьдруулахын төлөө байдаг. Гэвч ямарваа зүйл хувийн ашиг сонирхлыг нь хөндмөгц завхарсан хүн төрөлхтөн урвах болно; Бурхан л хүмүүсийн дэргэд хэзээ ч, хаа ч байж, бэрхшээл бүрийг даван туулахад нь тусалж чадна. Бурханд л үнэхээр найдаж болох бөгөөд Бурханы гэр бол хүний сүнсний цорын ганц жинхэнэ зогсоол билээ. Урьд нь Хон’эр Сатанаас үүддэг ёрын муу чиг хандлагын талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд ямар ч аз жаргал, баяр баясалгүйгээр нөхөртөө хорсон амьдардаг байсан юм. Мөн өдөр бүрийг хөөрхийлөлтэйгөөр, Сатанд хүлэгдэж, хорлогдон өнгөрөөж, үгээр илэрхийлэхийн аргагүй шаналж байлаа. Одоо Хон’эр зовлонгийнхоо уг үндсийг олсон тул нөхрөө үзэн ядахаа больжээ. Асар хүнд ачааг мөрөн дээрээс нь авсан мэт болж, урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тайвшрал, эрх чөлөөг сэтгэлдээ мэдэрлээ! Тэгээд үнэнийг ойлгох замаар элдэв янзын хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних туршлагатай болж, эцэст нь Сатаны зовлон, хор хөнөөлийн тамлалтаас чөлөөлөгдөв.

Хон’эр одоо Бурханы үгийн гэгээрэл, удирдамжтай болсон болохоор урьдынх шигээ сэтгэлээр унахаа болилоо. Түүнчлэн нөхөр нь гэр бүлээсээ урвасан явдлыг бүрмөсөн зөнд нь орхиж, үүнээс чөлөөлөгджээ. Мөн манан дунд явсан өдрүүддээ эцэст нь баяртай гэж хэлсэн бөгөөд таньдаг хүн болгон нь түүнийг хүнийхээ хувьд өөрчлөгдөн, илүү эрүүл саруул ухаантай, санаа зовох юмгүй болж гэцгээлээ. Бүсгүй энэ бүх өөрчлөлтөд Бурханы үгээр дамжин хүрсэн тул Бурханд талархал дүүрэн байлаа.

Хэдэн жил өнгөрөв. Хон’эр Бурханы үгийг үргэлж уншин, чуулганы амьдралаар амьдардаг бөгөөд Бурханы үгийн тухай ах эгч нартайгаа нөхөрлөн, бүтээлийн нэг болохын хувиар үүргээ биелүүлэхэд бүхнээ зориулдаг. Хон’эрийн өдөр хоногууд сэтгэлд нь тун их нийцдэг. Тэр зарим үнэнийг ойлгож, газар дэлхий дээрх хүний амьдрал зөвхөн хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амьдрах явдал бус, харин бүтээлийн зүй зохистой үүргийг биелүүлэхийн төлөө байдаг, ингэж амьдарснаар л Бурханд баяр баясал авчирч чадна гэдгийг тодорхой олж харсан билээ. Тэгээд Бурханыг дагаж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгож, олж авахаар эрж хайх амьдралын зөв замыг эцэст нь олжээ. Энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханыг дуулгавартай даган, шүтэн мөргөдөг хүн болох явдал юм. Энэ бүхэн л хамгийн утга учиртай, аз жаргалтай амьдрал билээ. Бурханы удирдамж, удирдлага дор амьдралын ийм замаар замнаж, үнэн ба амийг олж авч, өөрийгөө Сатаны хор хөнөөлөөс бүрэн чөлөөлж, утга учиртай амьдралыг амьдран харуулах буюу үнэний бодит байдлыг амьдран харуулж, Бурханд алдар сууг авчрах нь л Хон’эрийн хүсэл юм!

Холбогдох агуулга