Нэгэн сургуульд сайн мэдээ номлосон туршлага

2023-07-11

Жона, Мьянмар

Би Мьянмарын хойд хэсэгт жирийн нэгэн гэр бүлд төрсөн. 2018 оны 12-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, суралцах явцдаа цуглаанд оролцдог байлаа. 2021 онд сургуулиа төгсөөд, алслагдсан, уулархаг нутагт багшлахаар томилогдсон юм. Би багш хэдий ч бас цэрэг болохоор юу ч хийж байсан дарга нараа дуулгавартай дагах ёстой байв. Тэгэхгүй бол хилийн хамгийн аюултай, алслагдсан хэсгийн ойд хуваарилагдах байсан юм. Би дарга нарын үгийг санаж хичээнгүйлэн багшилж өдөр хоногийг өнгөрүүлдэг байлаа. Зан авир сайтай болохоор минь сургуулийн дарга надаас оюутны холбоог удирдаж авч явахыг хүслээ. Хэдий би өдөр бүр завгүй ажилтай байсан ч сэтгэл хоосон оргиж байв. Бас тэр бүс нутагт интернэтийн сүлжээ маш муу байсан тул надад бусадтайгаа цуглаан хийх ямар ч боломж байсангүй. Би яг цар тахал эхлэх үед, бүх хот, зам хаагдсаны дараахан ирээд, бусадтайгаа бүтэн улирал холбоо тасарсан байв. Бусадтайгаа холбогдохгүй байсан ч би залбирч, Бурханы үгийг уншсан хэвээр байлаа. Нэг удаа Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад үнэхээр урам зориг өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамаар хариулуулахаар хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү?… Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн ойлгодог вэ? Чамд үнэн сүсэгтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Бурханы үгийг уншаад би хүн төрөлхтнийг аврах яаруу хүслийг нь ойлгосон. Бурхан илүү олон жинхэнэ итгэгч Өөрийнх нь авралыг олж авч чадна гэж найддаг. Энэ бол Бурханы хамгийн яаралтай хүсэл юм. Итгэгчийн хувиар би Бурханы сайн мэдээг түгээх үүрэгтэй. Бүтээгдсэн зүйлийн хувьд энэ бол миний үүрэг юм. Би гурван жил шахам Бурханд итгэж, Бурханы үгийг идэж, ууж, зарим үнэнийг ойлгосон. Хэдийгээр ажил болон муу интернэтээс болоод цуглаанд хэвийн оролцож чадаагүй ч сайн мэдээг түгээж чадсан юм. Би эцсийн өдрүүд дэх авралыг нь хүлээн авах илүү олон хүнийг Бурханы өмнө авчирч чадсан. Гамшиг улам бүр нэмэгдэж, цар тахал ид дэгдэж байгаа ч маш олон хүн Бурханы дуу хоолойг хараахан сонсоогүй, Бурханы авралыг хүртээгүй байгаа нь Бурханыг уй гашуу, санаа зовнилоор дүүргэдэг. Би мөс чанаргүй байж болохгүй, сайн мэдээг түгээж, Бурханд итгэдэг, хүн чанар сайтай хүмүүсийг Бурханы өмнө авчирч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэх ёстой байлаа. Гэвч миний биеийн хэмжээ, үнэний талаарх ойлголт хязгаарлагдмал тул хэрхэн номлохоо мэдэхгүй, хүссэн ч чадахгүй байв. Тиймээс би Бурханд залбирч, “Бурхан минь! Миний биеийн хэмжээ жижиг учир би хэрхэн номлохоо мэдэхгүй байна. Жинхэнэ итгэлтэй хүмүүсийг Таны өмнө авчрахад намайг залж чиглүүлээч. Сайн мэдээг түгээх нь амар биш гэдгийг би мэдэж байгаа ч Таны удирдамжтайгаар тэднийг Таны өмнө авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн.

Тэгээд би хамтран ажиллагсад болон оюутнууддаа сайн мэдээ номлохоор төлөвлөсөн юм. Гэхдээ тэр үед би дотроо нэлээн зөрчилдсөн. Учир нь манай дарга нарын хэлснээр бол би багш, бас цэрэг хүн болохоор багшлахтай холбоогүй юу ч хийж болохгүй, хийгээд баригдах юм бол намайг мөргөлдөөн, террорист халдлага байнга гардаг хил рүү илгээж, би хэзээ ч үхэж болзошгүй байлаа. Бас тэр сургуулийн сүүлийн захирал нь Христэд итгэгч байсан бөгөөд оюутнууддаа номлол айлдсаных нь төлөө дарга нар нь түүнийг өөр сургууль руу шилжүүлж, жирийн багш болгон тушаал бууруулж, ахиад дүрэм журмыг зөрчвөл хил рүү илгээхээр болсон гэж би сонссон юм. Энэ бүхнийг бодоод би нэг талаар айж, “Тэр сургуулийн захирал халагдсаныхаа дараа багшлах боломжтой байсан, гэтэл би жирийн л нэг багш. Хэрэв тэд номлож байгааг минь мэдвэл намайг шууд хил рүү явуулна, цаашид багшлах боломж гарахгүй. Ажлаа алдахыг би даван туулж чадна; жинхэнэ асуудал бол би тийм аюултай газар хэзээ ч үхэж магадгүй” гэж бодлоо. Ингэж бодоод би сургуульд номлохоос маш их айсан. Гэхдээ би Бурханы ажил дуусах дөхөж, гамшиг улам ихсэж байгаа талаар бодсон бөгөөд хамт олон, найз нөхөд, оюутнууддаа номлож, тэднийг Бурханы өмнө авчрахгүй бол нэг л өдөр тэд гамшигт унаж, шийтгүүлж, аврагдах боломжоо алдах байв. Хаанчлалын сайн мэдээг түгээж, аврагдах боломжтой хүмүүсийг аврах нь Бурханы яаруу хүсэл боловч би өөрийн ирээдүй, хувь заяаны талаар л санаа зовж, эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээхээс хэтэрхий их айж, Бурханыг урмыг үнэхээр хугалж, дотроо маш их зөрчилдсөн. Хожим нь Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан нь надад итгэл өгсөн юм: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг… Чи бүхнийг тэвчих ёстой; чи байгаа бүхнээ орхиход бэлэн, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүхнээ зарцуулахад бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй бээцийх үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). “Бурханы бүтээлийн хувиар чи юу хийх ёстой вэ? Чи үүргээ гүйцэтгэж, хийх ёстой зүйлээ бүх зүрх сэтгэл, оюун санаа, хүчээрээ хийх ёстой. Бусад, хэтийн ирээдүй, хувь заяа, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газартай холбоотой зүйлс бол чиний шийдэж чадах хэрэг биш, тэдгээр нь Бурханы гарт байдаг, энэ бүгдийг Бүтээгч удирдаж, зохицуулдаг бөгөөд Бурханы ямар ч бүтээлтэй огт хамаагүй юм… Чи нэг баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой: Сайн эсвэл жирийн нэг, тааламжтай эсвэл сонирхолгүй гээд ямар төрлийн амлалт байхаас үл хамааран бүгдийг нь Бүтээгч удирдаж, зохицуулж, тодорхойлдог. Бүтээгчийн заасан зөв чиглэл, зам мөрийг дагаж, эрэлхийлэх нь л Бурханы бүтээлийн үүрэг, даалгавар билээ. Чи эцэст нь юу олж авах, Бурханы амлалтын аль хэсгийг хүртэх тухайд гэвэл бүгд чиний эрэл хайгуул, сонгосон зам мөр болон Бүтээгчийн дээд эрхэд үндэслэдэг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (IX хэсэг)). Бурханы үг надад бүү ай, бүх зүйл Бурханы гарт байдаг гэдгийг тодорхой хэлж байлаа. Багшаар үргэлжлүүлэн ажиллах уу, хил рүү илгээгдэх үү гэдэг минь хэн нэгэн хүнээс биш, зөвхөн Бурханаас л шалтгаална. Сургуулийн захирал, дарга нараас шалтгаалахгүй. Би Бурханд итгэх ёстой байв. Бурхан миний ард байсан болохоор сайн мэдээ түгээхэд хэчнээн хэцүү байсан ч надад айх зүйл байгаагүй. Сургуулийнхан намайг номлож байгааг мэдмэгц би хил рүү илгээгдэж, ноцтой аюулд орно гэж үргэлж айснаасаа болоод би сайн мэдээг түгээж зүрхлээгүй. Би Бурханд огт итгэдэггүй байжээ. Дараах үг миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн юм: “Чи үүргээ гүйцэтгэж, хийх ёстой зүйлээ бүх зүрх сэтгэл, оюун санаа, хүчээрээ хийх ёстой. Бусад, хэтийн ирээдүй, хувь заяа, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газартай холбоотой зүйлс бол чиний шийдэж чадах хэрэг биш, тэдгээр нь Бурханы гарт байдаг, энэ бүгдийг Бүтээгч удирдаж, зохицуулдаг бөгөөд Бурханы ямар ч бүтээлтэй огт хамаагүй юм.” Би хавьгүй илүү урам зоригтой болсон. Бүтээгдсэн зүйлийн хувьд би үүргээ гүйцэтгэж, чин сэтгэлээсээ биелүүлэх ёстой. Миний ажилд юу ч тохиолдсон бай, хил рүү илгээгдсэн ч, эсвэл үхлийн аюул тулгарсан ч, энэ бүх зүйлийг бүтээлийн Эзэн тушааж, зохицуулсан. Би Бурханы төгс хүчит дээд эрхийг ойлгоогүй учраас номлож байгааг минь дарга нар олж мэдвэл намайг хил рүү шилжүүлнэ гэж үргэлж санаа зовж, хувь заяаг минь дарга нар шийдэх юм шиг л байсан. Би үнэхээр мунхаг байжээ. Гамшиг, цар тахал хоёр одоо улам дордож байгаа тул дэмий үрэх цаг үнэхээр байгаагүй. Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах азтай байсан ч эргэн тойрныхоо хүмүүст номлодоггүй байв. Би хүмүүст өртэй болж, Бурханы эсрэг тэрсэлж байсан ба мөс чанар минь тайван байж чадаагүй. Эдгээрийг ухаараад би итгэлтэй болж, санаа зовнилоо хойш тавиад, номлож, Бурханыг гэрчлэх үүргээ биелүүлэхэд бэлэн болсон.

Сүүлд нь би “Би яагаад үүргээ биелүүлж зүрхлэхгүй болтлоо хил рүү илгээгдэхээс айдаг юм бэ? Яг юунд хязгаарлагдаад байгаа юм бэ?” гэж бодоод, Бурханы үгээс энийг харсан. “Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө л бодохоо больж чадах билээ? Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд бүх бие, сэтгэлээ зориулснаар Түүнд дуулгавартай байх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй хувь нэмэр оруулчхаад үүндээ эрддэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Түүний хийдэг ажлаас үүссэн боломжийг далимдуулдаг хүмүүсийг Тэр бүр их зэвүүцдэг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсдэг талаар энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхийн тулд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж болох талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг огт хайхардаггүй, гагцхүү өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг анхаарч байдаг. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас гадуур дуртай зүйлээ л хийж байгаа. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй—тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). Бурханы үгийг тунгаан бодсоныхоо дараа номлохоос тэгтлээ их айсны гол шалтгаан нь хувь заяандаа санаа зовж байснаас болсныг ойлгосон. Дарга нар номлож байгааг минь олж мэдмэгцээ хил рүү явуулна гэж би айсан бөгөөд хэрвээ тийм зүйл тохиолдвол цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж чадахгүй төдийгүй, буу бариад ой модоор эргүүл хийж өдөр хоногийг өнгөрөөх ёстой болох байв. Тэр нь мөргөлдөөн, терроризмд нэрвэгдсэн бүс нутаг байсан учир би тэнд алдаа гаргавал амь үрэгдэж, аврагдах боломжоо үүрд алдах магадлалтай байлаа. Би үнэнийг эрэлхийлэхийн тулд, эсвэл бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэхийн тулд биш, харин ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэдгээ ойлгосон. Миний итгэл, үүрэг хувийн ашиг сонирхлын минь төлөө байсан. Би ерөөл хүртэхгүй зүйлийг биш, ерөөл хүртэх зүйлийг л хийхэд бэлэн байжээ. Яг л дарга, ажилчны харилцаа шиг, ашиг тусад чиглэсэн, арилжааны шинжтэй байсан, Бурханыг гэх хайр, санаа зовнил байгаагүй. Би маш аминч, жигшүүртэй байсан. Би Бурханд итгэдэг ч өчүүхэн зовлон зүдүүр, багахан бэрхшээлийг тэвчдэггүй байж. Би Бурханы үгийг тав тухтай уншиж, дуу, бүжгээр Бурханыг магтан дуулахад л хангалттай гэж бодсон ч миний ийм итгэл намайг Бурханы үгийг үнэхээр туулах эсвэл ойлгоход, завхарсан зан чанараа танихад, эсвэл авралд хүрэхэд хэзээ ч хөтлөхгүй байх байв. Бурханд итгэхдээ Өөрийнх нь хүсэлд анхаарч, Өөрийг нь хайрлаж, гэрчлэхийг Бурхан биднээс шаарддаг. Юутай ч тулгарсан бай, бид үргэлж үнэнийг эрж хайж, Бурханд захирагдаж, Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой, тэгж байж л бид авралд хүрч чадна. Ерөөлийг эрэлхийлж байсан минь Бурханы хүсэлд нийцээгүй, Бурханы шаардлагаас хол байсан. Итгэгчийн хувиар би Бурханыг хайрлаж, дуулгавартай дагахаар чармайж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчлэхэд өөрийгөө зориулах ёстой. Зөвхөн энэ л үнэ цэнтэй, утга учиртай юм. Иймээс би цаашид өөрийнхөө ирээдүйн талаар бодохгүй гэж Бурханд залбирсан. Би эцсийн өдрүүд дэх Бурханы авралын ажлыг түгээж, гэрчлэх ёстой байв.

Би хамт ажиллагсдадаа номлож эхэлсэн ч тэд Бурханд итгэхийг үнэхээр эсэргүүцэж байгааг олж мэдсэн тул оюутнууддаа номлохоор очсон. Би өдөр бүр хичээлийн дараа “Бурхан бол хүний амийн эх сурвалж”, “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” гэх мэт Бурханы үгийг уншиж өгч, Бурханы ажлын гурван үе шат гэх мэт зүйлсийн талаар ярьж, сурагчид үнэхээр идэвхтэй сонсдог байв. Бурханы удирдамжийн ачаар би нэг сарын дотор сургуулийн 50 гаруй хүнийг элсүүлсэн. Энэ үед Бурханд итгэх итгэл минь улам хүчтэй болсон. Тэр оюутнууд цуглаанд оролцох хүсэлтэй, сайн ойлгож байгааг хараад би бүр илүү итгэл үнэмшилтэйгээр номлож, Бурханыг гэрчилсэн. Бурхан надтай хамт байгааг мэдсэн болохоор би тэгтлээ их сандарч, айхаа больсон бөгөөд дараах үгийн утгыг үнэхээр ойлгосон юм: “Бүх зүйл Бурханы гарт байдаг, хүмүүс ердөө л Түүнтэй хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Хэрэв чиний зүрх сэтгэл чин үнэнч бол Бурхан үүнийг харж, чамд бүх замыг нээж, бэрхшээлийг хэцүү бэрх биш болгоно. Чи ингэж итгэх ёстой. Тиймээс хамаг чадлаа дайчилж, бүх зүрх сэтгэлээ зориулж байгаа цагт үүргээ биелүүлж байхдаа юуны ч талаар санаа зовох хэрэггүй. Бурхан чамайг хүнд байдалд оруулж, чадахгүй зүйлийг чинь хийлгэх гэж албадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал). Бурханы хэлснээр, бид Бурхантай чин сэтгэлээсээ хамтран ажиллах юм бол Бурхан бидэнд зам нээж өгнө. Би тэгж их санаа зовох хэрэггүй байжээ. Би ажиллаж байхдаа зүгээр л чадах бүхнээ хийж, бүхнээ зориулж, Бурханд найдах ёстой байв. Бурханы надаас хүсдэг бүхэн миний хүрч чадахуйц зүйл бөгөөд миний биеийн хэмжээнээс хэтэрдэггүй.

Илүү олон оюутан Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах тусам Сатаны хүчнүүд саад болж эхэллээ. Тэр сургуулийн оюутнууд Буддын шашинд итгэдэг үндэстний цөөнх байсан тул анхнаасаа Буддын шашинтай байв. Хэдэн оюутан надад эцэг эх нь Бурханд итгэхийг нь хориглосон гэж хэллээ. Нэгэн оюутны хэлснээр, Бурханд дахиад итгэж байгааг нь олж мэдвэл гэрээсээ хөөгөөд, охиноо гэж үзэхгүй гэж хүртэл эцэг эх нь анхааруулсан байв. Цөөнгүй оюутан цаашид яахаа мэдэхгүй байлаа. Тэр үед би тэднийг гэр бүлийнхээ хавчлагын улмаас сэтгэлээр унаж, сул дорой болж, цааш үргэлжлүүлж чадахгүй болж, Бурханд итгэхээ болих вий гэж санаа зовсон. Тэгээд маш их сандарч, юу хийхээ мэдэхгүй байлаа. Бурханы ажил удахгүй дуусна. Тэд итгэлээ орхивол Бурханы авралыг алдана. Би үүнийг Бурханы өмнө хэрхэн тайлагнах билээ? Би Бурханаас намайг залж чиглүүлэхийг гуйн, олон өдөр залбирсан. Хожим нь би үүнийг Бурханы үгээс уншсан юм: “Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, тэр хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг хуурч, хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан нэг хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авч эзэмшихийг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?… Бурхантай тулалдаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурхан хүнийг аврахаар ажиллах зуур Сатан араас нь даган, хүнийг завхруулж, хорлож, Бурханы ажилд хөндлөнгөөс оролцож, сүйтгэдгийг ойлгосон. Энэ нь Сатаны ёрын муу мөн чанараар тодорхойлогддог. Бид хүмүүсийг аврахын тулд номлож, Бурханыг гэрчилдэг ч Сатан үүнийг тэвчиж чаддаггүй. Сатан Бурханы ажлыг нурааж, биднийг Бурханаас холдуулж, урвуулах зорилгоор бидэнд саад болж, зовоохоор оролдсоор байдаг. Тэгвэл бид Бурханы авралыг алдаж, Сатаныг там руу дагалдана. Би Сатаны заль мэхийг нэвт харж, урхинаас нь зайлсхийх ёстой байв. Эдгээр зүйлийг ухаараад би, үнэнийг ойлгуулж, Сатаны заль мэхийг нэвт харж чаддаг болгохын тулд ах эгч нартай хамт Бурханы үгийг уншиж, тэдэнтэй ингэж нөхөрлөсөн: “Бурханд итгэсний дараа бидэнд яагаад ийм олон саад бэрхшээл тулгардгийг та нар мэдэх үү? Учир нь бид үргэлж Сатаны эзэмшил дор амьдарч байсан, одоо бид Бурханд итгэж, Бурханы авралыг хүлээн авч, Бурханы үгийг сонссоноор Сатаныг шүтэхээ больсон. Сатан биднийг Бурханаар авруулаасай гэж хүсдэггүй, тиймээс жинхэнэ Бурханд итгэхэд маань саад болж, биднийг өөрийн эзэмшилд эргүүлэн авчирч, завхруулж, хорлож, Бурханаар авруулах боломжийг маань алдуулах зорилготойгоор эргэн тойрны маань хүмүүсийг ашиглан биднийг зовоодог. Иймээс бид Сатаны заль мэхэнд автаж болохгүй.” Би дараа нь тэдэнтэй “Жинхэнэ Бурхан ба хуурамч бурхдын ялгаа”, “Буддизм хаанаас үүссэн тухай”, “Цорын ганц жинхэнэ Бурхан байдаг” гэсэн үнэний талаар нөхөрлөсөн. Нөхөрлөсний дараа нэг ах: “Би одоо ойлголоо. Бид Бурханд итгэж, Бурханы ажлыг хүлээн авмагцаа Сатаныг шүтдэггүй учраас саад тотгор, үймээн самуунтай тулгардаг. Бурханд итгэж, зөв замаар явахад маань саад болох гэсэндээ Сатан чадах бүхнээ хийж байгаа. Бид ялган таних чадвартай байх ёстой, Сатаны урхинд орж болохгүй” гэж хэлсэн. Нэг эгч: “Би жинхэнэ Бурхан гэж юу болох, хуурамч бурхад гэж юу болохыг одоо л ойлголоо. Зөвхөн жинхэнэ Бурхан л тэнгэр газар, бүх зүйлийг, мөн хүн төрөлхтнийг бүтээж чадна. Тэр бүх зүйлийг бүтээсэн төдийгүй, үүнийг захирдаг. Тэр бас бидний өдөр тутмын талхыг харамгүй өгдөг. Хуурамч бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүү хэл, ганц хорхой ч бүтээж чадахгүй учраас бид тэдэнд итгэх ёсгүй” гэсэн. Ах, эгч нарын ийн хэлэхийг сонсоод миний сэтгэл их хөдөлсөн. Сатаны эсрэг сүнслэг тулаанд тэд Бурханы үгээс үнэнийг ойлгож, Сатаны заль мэхийг нэвт харсан. Тэдний хэн нь ч бүдрээгүй. Харин ч Бурханыг дагахаар бүр ч хатуу шийдсэн. Энэ бүхэн Бурханы үгийн үр нөлөө юм. Тэр үед Бурханд итгэх миний итгэл ч гэсэн илүү хүчтэй болсон.

Нэг удаа захирал намайг үнэхээр хатуу шүүмжлэн, ингэж хэлэв: “Жона, аан гэж бай. Би чамайг энд гурав дахь удаагаа дуудаж байна. Угаасаа мэдэж байгаа зүйлээ надаар бүү хэлүүл. Чи нэлээд алдартай болж. Чамайг сургуульд номлож байгааг захын хүн мэднэ! Бид багш байх ёстой, оюутнуудад мэдлэг өгөх ёстой, гэтэл чи яагаад Бурханд итгэх итгэлийг өгч байгаа юм бэ? Эндхийн тосгоныхон бүгд Буддын шашинтай. Бид тэдний ёс заншлыг илүү их баримталж, өөрсдийнх нь итгэлийг зааж сургах ёстой. Ингэж номлож байгаа чинь манай сургуульд том нөлөө үзүүлж байна—чи бидний нэр хүндийг унагах гээ юу? Оюутнууд болон гэр бүлийнхэнд нь ад үзэгдэхийг хүсээ юу? Чи мэргэжлийн бус, ёс зүйгүй юм хийж байна! Чи багш байхад зохисгүй хүн! Ухаарахгүй бол чинь улирлын төгсгөлд чамайг шилжүүлнэ гэж мэдээрэй!” Би маш их дургүйцсэн бөгөөд эдгээр үг диавол Сатанаас ирснийг мэдэж байлаа. Тэр зүгээр л хүмүүсийг диаволыг дагаасай гэж хүссэн бөгөөд Бурханы өмнө очин шүтэн мөргөхийг тэдэнд зөвшөөрөхгүй байсан. Бурханд итгэх итгэл бол хамгийн зөв шударга зүйл боловч түүний нүдээр энэ нь ёрын муу байлаа. Энэ диаволууд баримтыг гуйвуулдаг, сайн мууг ялгаж чаддаггүйг би харсан. Дотуур байрандаа буцаж ирээд би маш их бухимдаж, цаашид юу болохыг мэдэхгүй, дахиад л өөрийн мэдэлгүй ирээдүйгээ бодож эхэлсэн. Хэрэв намайг үнэхээр шилжүүлбэл юу болох вэ? Намайг хил рүү явуулах болов уу? Хилийн аймшигтай нөхцөл байдалтай хэрхэн нүүр тулах ёстой вэ? Би яаж Бурханд итгэх юм бэ? Би аврагдаж чадах уу? … Ингэж бодоод нүдэнд нулимс цийлгэнэж, тэр шөнө нойр хүрээгүй. Би зүгээр л шөнөжин ширээний ард суугаад, Бурханд ахин дахин залбирч, “Бурхан минь, би ийм нөхцөл байдалд яагаад өөрийн эрхгүй айдаг юм бэ?” гэсэн. Тэгээд би Бурханы үгэнд дурдсан, хүмүүсийг завхруулдаг Сатаны арга замын талаар бодсон. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. ‘Албадлага’ гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи түүнд захирагддаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийг тунгаан бодоод би Сатаны үзэшгүй муухай царайг илүү их ойлгож авсан юм. Байнгын үхлийн аюул заналхийлсэн хил рүү илгээгдэхээс айдгийг минь Сатан мэдэж байсан. Үхлээс айх айдас бол миний үхлийн цэг, хамгийн том сул тал байлаа. Сатан захирлыг ашиглан намайг дарамталж, шилжүүлнэ гэж заналхийлээд, үүргээ орхиж, Бурханыг гэрчлэхээ больсноор Сатанд бууж өгч, буулт хийлгүүлэх гэсэн. Захирал намайг бодсондоо тэгж хэлж байгаа юм шиг харагдсан ч үнэндээ нэр хүндээ аврахын тулд намайг номлохоо боль гэж шахаж байжээ. Захирал Бурханы авралын сайн мэдээг номлохыг надад зөвшөөрөөгүй, харин Сатаны замыг номлож, Сатанд буулт хийхийг надаас хүссэн. Би захирлын ёрын муу үнэн төрхийг харж, тодорхой хэмжээгээр ялган таних чадвартай болж, эдгээр нь Сатаны заль мэх гэдгийг мэдсэн. Би номлож байхдаа яагаад тэгж их хязгаарлагддагаа мэдсэн. Учир нь би үхлээс маш их айдаг байжээ. Нэгэнт хил хамгаалахаар хил рүү шилжвэл хэзээ ч алуулж магадгүй гэж айж, үхсэний дараа Бурханд итгэх, аврагдах ямар ч аргагүй байх вий гэж бүр ч их айсан учраас би биеэ барьж, халширсан.

Үүний дараа би энэ байдлаа Бурханы өмнө авчран залбирч, үхлээс айх энэ айдсыг даван туулахад залж чиглүүлэхийг гуйгаад, Бурханы үгийн нэг хэсгийг уншсан: “Эзэн Есүсийн тэр шавь нар яаж үхсэн билээ? Шавь нарын дунд чулуугаар шидүүлж, моринд чирэгдэж, уруугаа харан цовдлогдож, таван мориор мөчлүүлсэн хүмүүс байсан—тэдэнд элдэв янзын үхэл нүүрлэсэн. Үхлийнх нь шалтгаан юу байсан бэ? Тэд гэмт хэргийнхээ төлөө хуулийн дагуу цаазаар авхуулсан уу? Үгүй. Тэд Эзэний сайн мэдээг түгээж, ертөнцийн хүмүүст гологдсон учраас яллагдаж, зодуулж, загнуулж, цаазлуулсан юм—тэд тийнхүү амиа өгсөн юм… Тэдний үхэл, хүний ертөнцөөс хальсан зам ямар ч байсан, яаж ч өрнөсөн байсан хамаагүй, Бурхан тэдгээр бүтээгдсэн зүйлийн амийн эцсийн төгсгөлийг ингэж тодорхойлсон юм биш. Үүнийг та нар тодорхой ойлгох ёстой. Харин ч тэд яг тэр арга замыг ашиглан энэ ертөнцийг яллаж, Бурханы үйл хэргийг гэрчилсэн. Тэр бүтээгдсэн зүйлс хамгийн эрхэм нандин амиа ашигласан—тэд Бурханы үйл хэргийг гэрчилж, Бурханы агуу их хүч чадлыг гэрчилж, Бурханы үйл хэрэг зөв гэдгийг, Эзэн Есүс бол Бурхан, Эзэн, Бурханы махбод болсон бие мөн гэдгийг Сатан болон ертөнцөд тунхаглахын тулд амийнхаа эцсийн мөчийг ашигласан юм; тэд амийнхаа эцсийн мөч хүртэл Эзэн Есүсийн нэрийг хэзээ ч үгүйсгээгүй. Энэ нь энэ ертөнц дээр буусан шүүлтийн нэг хэлбэр байсан бус уу? Тэд өөрсдийн амийг ашиглан, Эзэн Есүс бол Эзэн, Эзэн Есүс бол Христ, Тэрээр Бурханы махбод болсон бие бөгөөд бүх хүн төрөлхтөнд авчирсан Түүний золин авралын ажил хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн амьдрах боломж олгодог гэдгийг ертөнцөд тунхаглаж, хүмүүст баталгаажуулж өгсөн—энэ баримт үүрд хувиршгүй. Эзэн Есүсийн сайн мэдээг түгээхийн төлөө амиа өгсөн тэр хүмүүс үүргээ ямар хэмжээнд биелүүлсэн бэ? Туйлын дээд хэмжээнд үү? Туйлын дээд хэмжээ хэрхэн илэрсэн бэ? (Тэд амиа өгсөн.) Тийм ээ, тэд амиараа төлөөс төлсөн. Гэр бүл, өв хөрөнгө, энэ амьдралын материаллаг зүйлс бүгд гадаад зүйл; хүнд цорын ганц дотоод зүйл бол амь юм. Амьд хүн болгоны хувьд амь нь эрхэмлэн нандигнах хамгийн үнэ цэнтэй зүйл, хамгийн нандин зүйл байдаг бөгөөд энэ хүмүүс хамгийн эрхэм нандин өмч болох амиа хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын баталгаа, гэрчлэл болгон өргөж чадсан болж таарч байна. Тэд үхэх өдрөө хүртэл Бурханы нэрийг үгүйсгээгүй, Бурханы ажлыг ч үгүйсгээгүй бөгөөд ийм баримт байдгийг гэрчлэхэд амийнхаа эцсийн мөчийг ашигласан—энэ нь гэрчлэлийн хамгийн дээд хэлбэр бус уу? Энэ бол үүргээ гүйцэтгэх хамгийн сайн арга зам; хариуцлагаа биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Сатан тэднийг заналхийлж, айлган сүрдүүлэх үед, эцэст нь бүр амиар нь төлөөс төлүүлэх үед ч тэд хариуцлагаасаа няцаагүй. Үүргээ туйлын дээд хэмжээнд биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Үүгээр Би юу гэх гээд байна вэ? Та нарыг Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээ түгээхдээ ийм арга барил ашигла гэх гээд байна уу? Чи заавал тэгэх хэрэггүй, гэхдээ энэ бол чиний хариуцлага гэдгийг, Бурханд хэрэгтэй байгаа бол үүнийг журамт үүрэг хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг чи ойлгох ёстой. Өнөөдөр хүмүүс дотроо айдас, зовнил тээж явдаг ч тэдгээр мэдрэмж ямар ашигтай вэ? Хэрвээ Бурхан чамаар үүнийг хийлгэх хэрэггүй бол энэ талаар санаа зовох ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ Бурхан чамаар үүнийг хийлгэх хэрэгтэй байгаа бол чи энэ хариуцлагаас бултаж, голох ёсгүй. Чи идэвх санаачилгатай хамтран ажиллаж, хүлээн авах ёстой, санаа зоволтгүй. Хүн яаж ч үхлээ гэсэн, Сатаны өмнө, Сатаны гарт үхэх ёсгүй. Үхэх болбол Бурханы гарт үхэх ёстой. Хүмүүс Бурханаас ирсэн бөгөөд Бурхан руу буцан очдог—бүтээгдсэн зүйл ийм эрүүл ухаан, хандлага эзэмших ёстой. Бие махбодтой болсон Бурхан ажлаа хийж, хүн төрөлхтнийг аварч буй тухай сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд хүн амиараа төлөөс төлөх ёстой гэдэг нь сайн мэдээ түгээж, үүргээ гүйцэтгэхдээ хүний ойлгох ёстой эцсийн үнэн юм. Хэрвээ чи ийм эрмэлзэлтэй, ийм маягаар гэрчлэл хийж чаддаг бол сайн хэрэг. Хэрвээ чи одоо ч иймэрхүү эрмэлзэлгүй байгаа бол ядаж л өмнөө байгаа үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлж, үлдсэнийг нь Бурханд даатгах ёстой. Магадгүй тэгвэл сар жил улиран өнгөрч, туршлага чинь зузаарч, нас чинь нэмэгдэж, үнэний тухай ойлголт чинь гүнзгийрэхийн хэрээр бүр насан эцэслэх хүртлээ Бурханы сайн мэдээний ажилд амьдралаа зориулах үүрэг, хариуцлагатай гэдгээ чи ухаарна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Бурханы үгээс би Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн шавь нар Бурханы сайн мэдээг номлосныхоо төлөө яллагдаж, хавчигдсан ч тэдний үхсэн үйл явц, арга хэлбэр нь ямар ч байсан бай, энэ нь тэдний эцсийн төгсгөлийг төлөөлдөггүй гэдгийг ойлгосон. Хүний бие махбодын амьдрал, үхэл нь түүний төгсгөл сайн байх уу, муу байх уу гэдгийг илтгэдэггүй. Хэдийгээр Эзэн Есүсийн шавь нар үхлийн аюултай хавчлагад өртсөн нь муу зүйл мэт санагдаж болох ч бодит байдал дээр тэд Бурханы даалгаврыг биелүүлэхийн төлөө зовж тарчилсан бөгөөд Бурхан үүнийг дурсан тэмдэглэдэг. Сатаны ёрын муу хүчинтэй нүүр тулаад тэд өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг үл харгалзан Бурханы ажлыг гэрчилсэн. Энэ нь тэдний гэрчлэлийг улам хүчирхэгжүүлж, Сатаныг ялсан. Амь бол хүнд байдаг хамгийн эрхэм нандин зүйл, гэвч тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлыг дэлхий ертөнцөд мэдэгдэхийн тулд хамгийн эрхэм нандин энэ амиа өргөн барьсан. Энэ бол хамгийн агуу гэрчлэл. Бурханы үгийг тунгаан бодоод надад гутамшигтай санагдаж, маш их ичсэн. Захирал намайг дахин номлох юм бол шилжүүлнэ гэж анхааруулахад би маш их айсан. Намайг хил рүү явуулчих вий, үхэх л юм бол миний хувьд бүх зүйл дуусаж, аврагдаж чадахгүй байх вий гэж айж байсан. Би амьдралаа дэндүү их нандигнаж, ноён нуруу, гэрчлэлгүй байлаа. Элч нартай харьцуулахад би үнэхээр дутуу дулимаг байсан. Миний амьдрал хаанаас ирснийг, Бурхан яаж үүнийг өгснийг би бодсон. Бидний хэзээ үхэхийг Бурхан шийддэг бөгөөд хэн ч үүнээс нэг минут ч илүү амьдардаггүй. Хэрэв Бурхан хүнийг хамгаалж, үхүүлэхгүй гэвэл хамгийн аюултай газар байсан ч хүн үхэхгүй. Хүн эцсийн төгсгөлөө битгий хэл, хэзээ амьдрах, үхэхээ шийдэхгүй, энэ нь Бурханы гарт бүр ч илүү баттай байдаг. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Бид номлож, Бурханыг гэрчлэх үедээ маш их хавчлага, гай зовлонтой тулгардаг. Эзэн Есүсийн шавь нарын адилаар зарим нь номлож, Бурханыг гэрчилснийхээ төлөө үхтлээ хавчигдаж магадгүй ч тэдний сүнс Бурханы гарт байдаг. Хэдий бие нь үхэж болох ч тэдэнд эцсийн төгсгөл байхгүй гэсэн үг биш. Бүх зүйл Бурханы гарт байдаг, үүнийг Бурхан зохицуулдаг. Би амьдралд шунаж, үхлээс айсандаа үүргээ биелүүлэхгүй, эсвэл сайн мэдээг номлохгүй бол хил рүү илгээгдэхгүй, үхлийн аюулд өртөхгүй байсан ч Бурханы нүдээр бол эцэст нь таягдан хаях ёстой алхаж яваа цогцос, үхсэн хүн байх байв. Би Бурханыг дагаж, сайн мэдээг номлохын тулд бүх зүйлээ, өөрийнхөө амийг ч эрсдэлд оруулах ёстой. Хэрвээ үнэхээр хил рүү илгээгдвэл би Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Илүү олон хүнийг Бурханы өмнө авчрахын тулд хил дээр байгаа цэргүүдэд ч бас номлож болно. Хэзээ нэгэн цагт би номлож, Бурханыг гэрчилснийхээ төлөө үхтлээ хавчигдах байсан ч үүнийг Бурхан зөвшөөрсөн байх бөгөөд би захирагдахыг хүснэ. Энэ тухай бодоод би үргэлжлүүлэн номлож, Бурханыг гэрчилнэ, хэнээр ч хязгаарлуулах ёсгүй гэж Бурханы өмнө шийдсэн.

Үүний дараа би өдөр бүр Бурханд залбирч, Бурханы үгийн талаар үргэлжлүүлэн номлож, бусадтай нөхөрлөсөн. Мөн би тэднийг удирдан хичээлийг нь давтуулж, амралтын үеэр цугларах цагийг зохицуулсан бөгөөд тэд өмнөхөөсөө хавьгүй илүү идэвхтэй болсон. Шалгалт өгсний дараа тэр ах эгч нар маш сайн дүн авч байгааг би харсан, хичээл тус бүрийн дундаж нь 76-аас 98-ын хооронд байв. Нэг нь ч шалгалтдаа унаагүй. Би гайхсан! Захирал манай ангийн сайн дүнг хараад надад хандан “Танай анги сургуульдаа хамгийн өндөр оноо авсан тул бид чамайг дараагийн улиралд тэдний ангийн багшаар ажиллуулахаар шийдсэн. Дараагийн улиралд нь амжилт хүсье” гэлээ. Энэ нь миний хүлээлтээс хол давсан тул би үүнийг сонсоод хөөрөн баярласан юм. Энэ нь надад Библийн Сургаалт үгс номын нэг эшлэлийг санагдууллаа. “Хааны зүрх сэтгэл Еховагийн гар дахь усны урсгал мэт байдаг: Тэр түүнийг хаа хүссэн зүгтээ эргүүлдэг” (Сургаалт үгс 21:1). Бүх зүйл Бурханы гарт байдаг, Бурхан бидний бүх хувь заяаг хянадаг. Би Бурханд итгэж, чин сэтгэлээсээ Бурхантай хамтран ажиллаж байгаа цагт Бурхан надад замыг нээж өгнө. Би сургууль дээр сайн мэдээ номлож, цуглаан дээр ах эгч нарыг удирдан чиглүүлсээр байгаа бөгөөд нэлээд олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан шүү. Номлож байсан тэр өдрүүдээ эргээд санахад би маш их зүйлийг олж авсан, энэ бүхэн Бурханы удирдамж байсныг би мэдэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Нэр хүнд бол гай зовлон

Элиана, Испани Хэсэг хугацааны өмнө чуулганыг хариуцдаг зааварлагч ажлын шаардлагаар шилжиж, шинэ зааварлагч сонгох шаардлагатай боллоо....

Хүлдэг хүлээсийг султгах нь

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих