820 Хүний хийх ёстой гэрчлэл

1 Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай мэдлэгээ ярих явдал; Тэрээр үнэний бодит байдалд ороход нь хүмүүсийг хэрхэн замчилж, тэдэнд Түүгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулж, аврагдах боломжийг хэрхэн олгодог тухай мэдлэгээ ярих явдал юм. Гэрчлэл хийнэ гэдэг нь Түүний ажлын тухай болон өөрийн туулсан бүхний тухай ярина гэсэн үг юм. Зөвхөн Түүний ажил л Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд Түүний ажил л Түүнийг бүхэлд нь ил тод илчилж чадна; Түүний ажил Түүнд гэрчлэл хийдэг бөгөөд Түүний айлдваруудын хамтаар Сүнсийг шууд төлөөлдөг. Эдгээр зүйл нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг ч үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд Түүний мөн чанарыг төлөөлдөг. Тиймээс Бурханд гэрчлэл хийх үедээ чи Түүний хэвийн хүн чанарын гадаад байдлыг гэрчлээд зогсохгүй, бас Түүний хийдэг ажил, удирдан чиглүүлдэг замыг гэрчлэх ёстой; мөн Түүгээр хэрхэн байлдан дагуулагдснаа болон ямар талуудад төгс болгуулснаа гэрчлэх ёстой. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл юм.

2 Чи алхам алхмаар гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт, шалгалт, бүтэлгүйтэл, гай зовлон туулж, байлдан дагуулагдсан; мөн махан биеийн хэтийн ирээдүй, хувийн сэдэл болон махан биеийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Өөрөөр хэлбэл, Бурханы үг чиний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан. Хэдийгээр чиний амь Түүний шаарддаг шиг их өсөөгүй ч чи энэ бүх зүйлийг мэддэг ба Түүний хийдэг зүйлд бүрэн үнэмшсэн. Тиймээс үүнийг жинхэнэ, бодитой гэрчлэл гэж нэрлэж болох юм. Бурханы хийхээр ирсэн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг байлдан дагуулах зорилготой байдаг боловчтөгсгөлийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүхий л эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн гэтэлгэж байгаа; Тэрээр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн олж авч байгаа. Чи энэ бүхнийг гэрчлэх ёстой. Ирээдүйд сайн мэдээ түгэх үед чи хувийн мэдлэгийнхээ талаар ярьж, зүрх сэтгэлдээ олж авсан бүхнээ чадлынхаа хэрээр гэрчилж чаддаг байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 819 Бурханы ажлын зорилго, утга учрыг чи мэдэх үү?

Дараах: 821 Итгэлдээ Бурханд яаж гэрчлэл хийх вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих