8-Р БҮЛЭГ

Миний илчлэлүүд оргилдоо хүрэх үед, мөн Миний шүүлт төгсгөлдөө очих үед Миний бүх ард илчлэгдэж, бүрэн төгс болгуулах цаг байх болно. Миний санаа зорилготой нийцдэг, Надаар ашиглуулахад тохирох хүмүүсийг зогсолтгүй хайж явахдаа Би орчлон ертөнцийн бүх булан тохойгоор аялдаг. Хэн өндийн босож, Надтай хамтран ажиллаж чадах вэ? Намайг гэсэн хүний хайр хэтэрхий хомс бөгөөд Надад итгэх түүний итгэл өрөвдмөөр жаахан. Хэрвээ Миний үгийн гол цохилт хүний сул тал руу чиглээгүй байсан бол тэр бардамнаж, дэгсдүүлэх байсан ба газар дээрх хэргийн талаар анддаггүй, бүгдийг мэддэг мэтээр номчирхож, хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох байсан. Урьд нь Надад “үнэнч” байсан хүмүүсээс, мөн өнөөдөр Миний өмнө “бат зогсдог” хүмүүсээс хэн нь одоо ч бардамнан ярьж зүрхэлдэг вэ? Хэн өөрсдийн хэтийн ирээдүйд нууцхан баясахгүй байна вэ? Намайг шууд илчлээгүй байх үед хүн нуугдах газаргүй, ичимхийрэн шаналж байсан. Би өөр арга хэрэглэн ярих үед энэ нь хэчнээн илүү дор байх байсан бэ? Хүмүүст бүр ч их өртэй санагдах байсан ба юу ч тэднийг эмчилж чадахгүй гэж тэд итгэн, бүгдээрээ идэвхгүй байдалдаа ягштал баригдах байсан. Хүн итгэл найдвараа алдахад хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор хангинадаг нь хүний хэлдгээр “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” буюу хаанчлалын амьдрал албан ёсоор газар дээр эхэлдэг үе юм, өөрөөр хэлбэл, энэ нь Миний бурханлаг чанар (уураг тархиар боловсруулагдалгүйгээр) шууд ажиллаж эхэлдэг үе юм. Бүх хүн зөгий шиг завгүй болдог; бүгдээрээ л сэргэсэн мэт, зүүднээсээ сэрсэн мэт харагддаг ба сэрэнгүүтээ тэд тийм нөхцөл байдалд байгаагаа мэдээд мэл гайхдаг. Урьд нь Би чуулган байгуулах талаар ихээхэн ярьсан, Би олон нууцыг илчилсэн бөгөөд чуулган байгуулах ажил оргилдоо хүрэх үедээ гэнэтхэн төгссөн. Гэхдээ хаанчлалыг байгуулах нь өөр. Сүнсний ертөнц дэх тулаан эцсийн үе шатандаа хүрэх үед л Би газар дээр шинээр эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн ухарч няцах гэж байх үед л Би Өөрийн шинэ ажлыг албан ёсоор эхэлж, зохион байгуулдаг. Хаанчлал байгуулах ба чуулган байгуулах хоёрын ялгаа гэвэл, чуулганыг байгуулахдаа Би бурханлаг чанараар удирдуулсан хүн чанараар ажилласан. Би хүний хуучин уг чанартай шууд харьцаж, хүний муухай дүрийг шууд илчилж, хүний мөн чанарыг ил болгосон. Үүний үр дүнд, энэ суурин дээр тэд өөрсдийгөө мэдэж авч, улмаар зүрх сэтгэлдээ болон үгээрээ үнэмшсэн. Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба Миний үгийг мэдсэний үндсэн дээр Надад юу байгаа, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүнд олгон, эцэст нь махбод дахь Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгодог. Тийнхүү энэ нь тодорхойгүй Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл, махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүнд олгож, улмаар газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг.

Хаанчлалыг байгуулах нь шууд сүнсний ертөнц рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сүнсний ертөнцийн тулаан Миний бүх ардын дунд шууд ил болдог бөгөөд бүх хүн зөвхөн чуулганд ч төдийгүй ялангуяа Хаанчлалын эрин үед үргэлж тулалдаж байгаа, мөн хэдийгээр хүн махан биетэй ч сүнсний ертөнц шууд илчлэгдэж, хүн сүнсний ертөнцийн амьдралтай холбогддог гэдгийг үүнээс харж болно. Тиймээс, та нар үнэнч байж эхлэх үедээ Миний ажлын дараагийн хэсэгт зохих ёсоор бэлдэх ёстой. Та нар зүрх сэтгэлээ бүхэлд нь өгөх ёстой ба зөвхөн тэр үед л Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадна. Хүн урьд нь чуулганд юу хийснийг Би огт тоодоггүй; өнөөдөр энэ нь хаанчлалд байна. Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрд үргэлж өсгий даран дагасан ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсон. Гэхдээ түүний ов мэхтэй явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад үйлчилдэг—Сатаны ов мэхтэй явуулга өөр байж чадна гэж үү? Энэ нь яг нарийндаа Миний мэргэн ухааны огтлолцол, чухамхүү Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны ов мэхтэй явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү? Миний ажлын чухамхүү гайхалтай байдал энэ биш гэж үү? Хаанчлалын эрин үед ороход тэнгэр, газар дахь бүх зүйлд үлэмж их өөрчлөлт гарч, тэд баярлан бахаддаг. Та нар ч гэсэн адилхан бус уу? Зүрх сэтгэлд нь туйлын сайхан санагддаггүй хэн байна вэ? Зүрх сэтгэл нь баяр баясгалангаар бялхдаггүй хэн байна вэ? Баяр хөөртэйгээр бүжиглэдэггүй хэн байна вэ? Магтаалын үг хэлдэггүй хэн байна вэ?

Миний дээр ярьсан, хэлсэн бүхнээс та нар Миний айлдварын зорилго, эх үүсвэрийг ухаарч байна уу, үгүй юү? Хэрвээ Би ингэж асуугаагүй бол ихэнх хүмүүс Намайг зүгээр л дэмий чалчиж байна гэж итгэн, Миний үгийн эх сурвалжийг олж тогтоож чадахгүй байх байсан. Хэрвээ та нар анхааралтай эргэцүүлэн бодвол Миний үгийн ач холбогдлыг мэднэ. Тэдгээрийг анхааралтай уншсан чинь дээр: Тэдгээрийн аль нь чамд ашиг тусгүй байна? Тэдгээрийн аль нь чиний амийн өсөлтийн төлөө биш байна? Аль нь сүнсний ертөнцийн бодит байдлын талаар хэлэхгүй байна? Ихэнх хүмүүс Миний үгийг ямар ч холбоосгүй, утга учиргүй, мөн тайлбар, тайллаар дутмаг гэж итгэдэг. Миний үг үнэхээр тийм хийсвэр бөгөөд ойлгогдохын аргагүй гэж үү? Та нар Миний үгэнд үнэхээр захирагддаг уу? Та нар Миний үгийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Та нар тэдгээрийг тоглоом шиг үздэггүй юү? Чи тэдгээрийг өөрийн муухай дүр төрхийг далдлах хувцас адилаар хэрэглэдэггүй юү? Энэхүү уудам дэлхийд хэн өөрийн биеэр Надад шалгуулсан бэ? Хэн өөрийн биеэр Миний Сүнсний үгийг сонссон бэ? Маш олон хүн харанхуйд тэмтчиж, хайж байдаг; маш олон хүн гай зовлон дунд залбирдаг; маш олон хүн өлсөж, дааран, горьдлоготойгоор хардаг; мөн маш олон хүн Сатанд хүлэгддэг; гэсэн атал маш олон хүн хаашаа эргэхээ мэддэггүй, маш олон хүн аз жаргалынхаа дунд Надаас урваж, маш олон хүн талархалгүй байдаг ба маш олон хүн Сатаны зальхай арга мэхэнд үнэнч байдаг. Та нарын дундаас хэн Иов бэ? Хэн Петр вэ? Яагаад Би Иовыг ахин дахин дурддаг вэ? Яагаад Би Петрийн тухай олон удаа хэлсэн бэ? Та нарын төлөөх Миний итгэл найдварыг та нар ер нь ухамсарласан уу? Та нар ийм зүйлсийг эргэцүүлэн бодоход илүү их цаг зарцуулах ёстой.

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан мөртөө хэзээ ч үглэж гоншигноогүй, эсвэл гомдоллох сэтгэлтэй байгаагүй ба Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй. Бүх цаг үеийн туршид ариун хүмүүс ч бас бүгдээрээ түүнд хүрээгүй. Тэр Намайг мэдэхээр эрэлхийлээд зогсоогүй, мөн Сатаныг зальхай арга мэхээ хэрэгжүүлж байх үед Намайг мэддэг болж чадсан. Энэ нь, Миний зүрх сэтгэлийн дагуу маш олон жил үйлчлэхэд хүргэсний үрээр тэр хэзээ ч Сатанд ашиглуулж байгаагүй. Петр Иовын итгэлийг өөрийн болгосон атлаа өөрийнхөө дутагдлыг бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан боловч түүнд сүнсний ертөнц дэх хэрэг явдлын талаарх мэдлэг дутмаг байсан ба тиймээс тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; түүний мэдлэг өнгөц хэвээр байсан бөгөөд төгс байж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Иймээс Петр сүнсний мэдрэмжийг олж авахаар үргэлж оролдож, сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарлаа үргэлж төвлөрүүлдэг байжээ. Үүний үр дүнд, тэр Миний хүслээс ямар нэг зүйл олж мэдэж чадсанаар үл барам, бас Сатаны зальхай арга мэхээс жаахан ойлгосон, тиймээс Миний талаарх түүний мэдлэг бүх эрин үеийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү байлаа.

Хэрэв хүн Намайг мэдэхийг хүсвэл сүнсэн дотроо анхааралтай эрэлхийлэх ёстой гэдгийг Петрийн туршлагаас харахад амархан. Гаднаа Миний төлөө асар ихийг зориулахыг Би чамаас шаарддаггүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хий хоосон зүйл, тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи бол Миний өмнө ихэд бардамнан сайрхдаг ч, өөрийгөө ч мэддэггүй хүн болох нь гарцаагүй, тиймээс дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөхлийн хүү болно, бас сүйрлийн бай болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн, анхааралгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт бөгөөд Надаас гэсгээлт хүртсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцөд орох хаалгаар сайн харсан чинь дээр байх сан. Тэднээс аль нь Миний үгэнд идэвхгүй, анхааралгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Тэдний аль нь Миний үгэнд ёжтой хандаагүй вэ? Тэднээс аль нь Миний үгээс өө сэв олох гэж оролдоогүй вэ? Тэдний дундаас аль нь өөрсдийгөө хамгаалахын тулд Миний үгийг хамгаалах зэвсэг болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгээр дамжуулан Намайг мэдэхийн төлөө хөөцөлдөөгүй, харин тэдгээрийг зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцээгүй гэж үү? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би тийм үгийг та нарт маш олон удаа хэлсэн байхад та нарын ойлгох чадвар ер нь илүү өндөр, тодорхой байсан уу? Та нарын туршлага ер нь жинхэнэ байсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээж авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!

1992 оны 2 дугаар сарын 29

Өмнөх: 7-Р БҮЛЭГ

Дараах: 9-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

ТӨГС ХҮЧИТИЙН САНАА АЛДАЛТ

Чи гэрэлгүй ертөнцөд амьдарсаар ирсэн тул чиний зүрх сэтгэлд асар том нууц байгааг хэзээ ч анзаарч байгаагүй. Зүрх сэтгэл, сүнсийг чинь муу...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх