Хүмүүс Христийг эгэл хүн гэж үздэг

I

Бүх хүн Есүсийн жинхэнэ төрхийг харахыг хүсдэг бөгөөд бүгд Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харахыг эсвэл Түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэж ах эгч нар нэг нь ч хэлэхгүй. Та нар Есүсийг хархаас өмнө, өөрөөр хэлбэл, та нар бие махбодтой болсон Бурханыг хархаас өмнө, та нар Есүсийн харагдах байдал, ярих байдал, амьдралын хэв маяг гэх мэт нь ямар байх талаар төрөл бүрийн санаа бодол тээж магадгүй. Гэвч та нар Түүнийг үнэхээр харах үед та нарын санаа бодол даруй өөрчлөгдөнө.

II

Хүний бодлыг үл тоомсорлож болохгүй нь үнэн боловч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч тэвчишгүй юм. Та нар Христийг үхэшгүй мөнх бурханд, эсвэл ариун хүн гэж боддог боловч хэн ч Түүнийг бурханлаг мөн чанартай ердийн хүн гэж авч үздэггүй. Тиймээс Бурханыг харахаар өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг олон хүн үнэндээ Бурхантай дайсагнадаг бөгөөд Түүнтэй нийцдэггүй. Энэ нь хүний алдаа биш гэж үү? Яагаад гэвэл, өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй харилцдаг хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтсэн буюу бүтэлгүйтэх болно; тэд бүгд Фарисайчуудын үүрэг гүйцэтгэдэг. Та нарын бүтэлгүйтсэн шалтгаан нь яг нарийндаа та нарын үзэлд сүрлэг, гайхан биширмээр Бурхан байдгаас болдог.

III

Гэхдээ бодит баримт хүний хүссэн шиг байдаггүй. Христ сүрлэг биш байгаад зогсохгүй, тун өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй, жирийн л нэг хүн; Тэр тэнгэр өөд гарч чадахгүйгээр үл барам, газар дээр эрх чөлөөтэй явж ч чаддаггүй. Ийм болохоор хүмүүс Түүнд жирийн хүн мэт ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа Түүнд хааш яаш хандаж, Түүнтэй хайхрамжгүй ярьж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Аль хэдийн ирсэн Христийг та нар жирийн хүн гэж үздэг бөгөөд Түүний үгийг жирийн хүний үг гэж үздэг. Энэ шалтааны улмаас та нар Христээс юу ч аваагүй, харин ч оронд нь өөрсдийн жигшүүрт байдлыг гэрэлд бүрэн ил гаргасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: Бурхан бие махбодтой болох нь энгийн зүйл үү?

Дараах: Бодитой Бурханыг хэрхэн мэдэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш...

Цаг хугацаа

I Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж, шантралгүй хөдөлмөрлөн, мөрөөдлөө эрэлхийлж, ганцаардсан сүнс алсаас иржээ. Нулимсанд мэндлээд, цөхрөлд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх