184 Хаанчлал

1 Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал. Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу үзэгддэг. Зүүн зүгээс аянга гарч, баруун зүгт гялбадаг. Жинхэнэ гэрэл ирлээ, Бурханы үг махбодоор илэрлээ. Аврагч цагаан үүлэн дээр бууж, эргэн ирээд удлаа. Ариун хүмүүс өнөөдөр Бурханыг шүтэн мөргөхөөр сэнтийн өмнө өргөгдлөө. Өнгөрсөн үеийн ариун хүмүүс эцсийн өдрүүдэд бат зогсохоор эргэн амилжээ. Чөтгөрүүдийн орон Хятадад ариун хүмүүсийг харгисаар хяхаж хавчдаг.

2 Зургаан мянган жилийн түүхэнд, ариун хүмүүс цус, нулимсаа урсгаж гэртээ харьж чадахгүй, газраас газарт хэсэж, толгой хоргодох газаргүй байсан. Гаслангийн ангалд, нар гардаггүй харанхуйд Сатаны арми бүжиглэдэг. Тулаан, цус, нулимс хаанчлалыг урин авчирдаг. Бурханы дуу хоолойг бид сонсож, Түүний сэнтийн өмнө өргөгддөг. Христийн шүүлтийг бид туулж, Хурганы хуримын зоогт оролцдог. Бурханы үгийн ариусгалтыг бид олж авч, Түүний зөвт, ариун байдлыг хардаг. Бурханы үгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулсан бид Түүний эцсийн өдрүүдийн авралыг олж авдаг. Төгс Хүчит Бурханы гайхамшигт үйл хэргийг чанга дуугаар би магтан дуулдаг. Түүний зөвт зан чанарыг би үүрд мөнх магтдаг. Төгс Хүчит Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг уухайлан дэвхэцдэг. Төгс Хүчит Бурханы даруу, нууцлаг байдлыг би хайрлаад баршгүй.

3 Бурханы хайрыг хариулж чадалгүй миний зүрх сэтгэл шаналал, гэм бурууг мэдэрдэг. Би бол зүрх сэтгэл, сүнстэй хүн, гэтэл Бурханыг яагаад хайрлаж чаддаггүй юм бэ? Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж, Христийн хаанчлал биеллээ олоход Түүнтэй би дахин уулзана.

4 Тулаан хийхээр Христ хүн болж, махбод өмсөж, газар дээр ирлээ. Тэр ариун хүмүүсийн нулимсыг арчиж, Сатанаас тэднийг авардаг. Бурханы өшөөт дайсан, диаволуудыг бид үзэн яддаг. Асар тод дурсамж үлдээсэн тэдний цуст гэмт хэрэг тоо томшгүй. Дүрсхийх үзэн ядалтаар бид дүүрч, уураа барьж дийлэхээ болилоо. Сатаныг бид буруушаадаг, Сатан шүүгдэж, диаволууд хатуу шийтгүүлээсэй гэж залбирдаг. Эвлэрэл гэж байх боломжгүй, бид тэдэнтэй эцсээ хүртэл тэмцэхээ тангарагладаг. Сатаны хаанчлалын сүйрэл л бидний зүрх сэтгэл дэх хорслыг дарж чаддаг.

5 Саад бэрхшээлээс олон ялгуусан сайн цэрэг төрдөг. Бид Бурхантай хамт ялгуусан байж, Бурханы гэрчлэл болдог. Энэ уул руу бүх ард түмэн цувж, Бурханы гэрэлд алхдаг. Бурхан алдар сууг олох өдрийг харцгаа, энэ өдөр харьшгүй хүчтэйгээр ирдэг. Хаанчлалын хосгүй жавхлант байдал ертөнц даяар үзэгдэх ёстой. Хаанчлалын ирээдүй гэгээлэг бөгөөд хязгааргүй; Бурхан Өөрөө дэлхий ертөнцөд ирж, эрх барина. Өнгөрсөн үеийн ариун хүмүүс үхлээс дахин амилж, мөнх ерөөлийг эдэлдэг.

Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, зөвт байдлаа харуулдаг. Гай гамшиг Сатаны ертөнцийг төгсгөж, Бурханы хаанчлал газар дээр байна. Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал. Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу үзэгддэг.

Өмнөх: 183 Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ

Дараах: 185 Би Бурханыг харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих