Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс айлдварыг нь цаашид дагасаар байх ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайхан газар нутаг дахь хүний амьдралыг мөн л шууд залж чиглүүлнэ гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж, зааварчилсан. Хүмүүст эдлүүлэхийн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ хэвээр байдаг: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг доош биечлэн илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд биечлэн хараал илгээсэн. Иймээс Өөрийнхөө ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс бодит баримтуудыг эрж хайж, тэмдэг, гайхамшгуудыг эрж хайдаг ба тийм хүмүүс бүгд хаягдана, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байгаа. Бурхан тэнгэрээс бууж ирснийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс, тамиржуулах бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг ч бас мэддэггүй—гэхдээ Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг Мянган жилийн хаанчлалын халуун дотно дүр зураг ч бас Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит баримт бөгөөд зөвхөн үүнийг л газар дээр Бурхантай хамт хаанчлах гэж нэрлэдэг. Газар дээр Бурхантай хамт хаанчлах гэдэг нь махан биеийг хэлдэг. Махан биеийнх биш зүйл газар дээр оршин байдаггүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн дэмий юм хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурхан руу буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Түүний айлдваруудыг дагана; өөр хаа нэгтээ Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утас ашиглана, зарим нь онгоцоор явна, зарим нь завиар тэнгис гатална, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, хүсэн эрмэлзэх ба бүгд Бурханд ойртон ирж, Бурхан руу цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө—энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй нь гарцаагүй. Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л амьд усны булаг, хүний таашаалыг хангах ширгэшгүй мөнх урсах булагтай бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ “хүнд” шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу? Нэг өдөр ахмад пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайн цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийнхөө дорд үзэж байсан энэ хүнийг шүтэн мөргөхөөр ирнэ. Тэд Түүнийг амаараа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ Түүнд итгэнэ—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Хаанчлал бүхэлдээ хөөрөн баярлах үе нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авдаг хэн боловч Бурханаар ерөөгдөнө, улс орнууд, хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байх болно: Бурханы айлдварыг хүлээн авдаг хүмүүс газар дэлхий дээр урагшлах замтай байх болно, харин бизнес, шинжлэх ухааны судалгаа, боловсрол, эсвэл аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы айлдваргүй хүмүүс ганц ч алхам алхах боломжгүй болж, үнэн замыг эрж хайхаас аргагүйд хүрэх болно. “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Эдгээр нь бодит баримт юм. Бурхан бүх орчлон ертөнцийг хянаж, хүн төрөлхтнийг захирч, байлдан дагуулахын тулд Замыг (өөрөөр хэлбэл, Өөрийн бүх үгийг) ашигладаг. Бурханы ажилладаг арга барилд асар их өөрчлөлт гарна гэж хүмүүс үргэлж найдаж байгаа. Шулуухан хэлэхэд, Бурхан хүмүүсийг үгээр дамжуулан хянадаг ба чи хүссэн, хүсээгүй Түүний хэлдэг зүйлийг хийх ёстой; энэ бол бодит баримт, үүнийг бүгд дуулгавартай дагах ёстой, иймээс энэ нь бас гуйвшгүй бөгөөд бүх хүний мэддэг зүйл юм.

Ариун Сүнс хүмүүст мэдрэмж өгдөг: Бурханы үгийг уншсаны дараа хүмүүсийн зүрх сэтгэлд ул суурьтай, амар тайван санагддаг, харин Бурханы үгийг олж авдаггүй хүмүүст хоосон санагддаг. Бурханы үгийн хүч чадал энэ юм; хүмүүс тэдгээрийг унших ёстой ба уншсаныхаа дараа тэд тэжээгдэж, Бурханы үгийг уншихгүйгээр байж чадахгүй. Хүмүүс хар тамхи хэрэглэдэгтэй энэ нь адилхан: Энэ нь тэдэнд хүч чадал өгдөг, хэрэглэхгүй бол үүнд асар их татагдаж, ямар ч хүчгүй болдог. Энэ бол өнөөгийн хүмүүсийн дундах чиг хандлага юм. Бурханы үгийг унших нь хүмүүст хүч чадал өгдөг. Хэрвээ тэд үүнийг уншихгүй бол бие махбод нь сул дорой болдог, харин уншсаныхаа дараа “хэвтрээсээ” даруй өндийн босдог. Энэ бол үнэхээр Бурханы үг газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурхан газар дэлхий дээр Хаан болон захирч байгаа хэрэг юм. Зарим хүн орхин явахыг хүсдэг, эсвэл Бурханы ажилд дургүйцдэг. Гэсэн ч тэд Бурханы үгээс салж чадахгүй; хүн хэчнээн сул дорой байлаа ч ямартай ч Бурханы үгээр амьдрах ёстой, хэчнээн тэрслүү байлаа ч Бурханы үгийг орхиж мөн л зүрхлэхгүй. Бурханы үг сүр хүчээ үнэхээр илчлэх үе бол Бурхан Хаан болон эрх барих үе юм; Бурхан ингэж ажилладаг. Товчхондоо, энэ нь Бурханы ажилладаг арга барил бөгөөд хэн ч Бурханы үггүйгээр байж чадахгүй. Бурханы үг тоо томшгүй олон айл өрхөд түгж, бүгд мэддэг болно, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгсэн байх болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажлыг бүх орчлон ертөнц даяар түгээе гэвэл Түүний үгийг түгээх ёстой. Бурхан алдрыг олж авах өдөр Бурханы үг эрх мэдэл, хүч чадлаа харуулна. Эрин үеүдийн өмнөхөөс эхлээд өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр гүйцэлдэж, биелнэ. Ийм маягаар Бурхан газар дээр алдар суугаа олж авсан байх болно—өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр эрх мэдэл эзэмшинэ. Ёрын муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээс үүдэн гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээс үүдэн ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр бий болж, гүйцэлдэнэ. Тэр ямар нэг тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл гүйцэлдэж, Түүний үг бодит баримтыг бий болгоно. Газар дээрх хүн бүр Бурханы үгийг тунхаглаж, шагшин магтана; томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор бууж өгнө. Бурханы үг махбодоор илэрч, мөн тэдгээрийг газар дээр эрч хүчтэй, амьдаар нь харах боломжийг хүмүүст олгодог. Үг махбод болохын утга учир энэ юм. Бурхан газар дээр голчлон “Үг махбод болсон” баримтыг гүйцэлдүүлэхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Түүний үг махбодоос гарахын тулд Тэр ирсэн (Бурхан тэнгэрээс шууд дуу хоолойгоо гаргаж байсан Хуучин Гэрээний Мосегийн үеийнх шиг биш), тэгээд Түүний бүх үг Мянган жилийн хаанчлалын эрин үед биелж, хүний нүдний өмнө харагдахуйц бодит баримт болж, өчүүхэн төдий ч зөрүүгүйгээр өөрийн нүдээр харах боломжийг хүнд олгоно. Энэ бол Бурхан бие махбодтой болохын асар их ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил нь махбодоор болон үгээр дамжин гүйцэлддэг. Энэ бол “Үг махбод болж, Үг махбодоор илэрсэн”-ий жинхэнэ утга учир юм. Зөвхөн Бурхан л Сүнсний санаа зорилгыг хэлж чадна, зөвхөн махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс айлдвар айлдаж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаас харагддаг бөгөөд бусад бүх хүн тэдгээрээр замчлуулдаг. Хэн ч энэ хязгаарыг давж чадахгүй; тэд бүгд энэ цар хүрээнд оршин тогтнодог. Зөвхөн эдгээр айлдвараас л хүн мэддэг болж чадна; эдгээр айлдваргүйгээр, хүн тэнгэрээс айлдвар олж авч чадна гэж бодож байгаа бол мөрөөдөж байгаа хэрэг юм. Бүх хүнийг үүнд бүрэн итгүүлэх нь Бурханы махбод болсон биеэс харагддаг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгийн дор бууж өгөх ёстой ба хэн ч өөрийг эхлүүлж чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарах айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна; энэ л Зам махбод болох явдал, мөн энэ л Үг махбодоор илрэх явдал юм. Хүнд Бурхан ямар ч агуу ажил хийгээгүй мэт санагдаж магадгүй—гэвч Бурханыг үгээ айлдмагц бүх хүн бүрэн үнэмшиж, бүх хүн мэл гайхна. Бодит баримтгүйгээр бүх хүн хашхирч, орилдог; Бурханы үгтэй байхдаа бүх хүн чимээгүй болдог. Бурхан энэ баримтыг гарцаагүй гүйцэлдүүлнэ, учир нь Үг газар дээр ирэх бодит баримтыг гүйцэлдүүлэх нь Бурханы эртнээс тогтоосон төлөвлөгөө юм. Үнэндээ, Би үүнийг тодорхой хэлэх шаардлагагүй—Мянган жилийн хаанчлал газар дээр ирэх нь Бурханы Үг газар дээр ирж буй хэрэг юм. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирэх нь Бурханы Үг хүмүүсийн дунд ирж, тэдэнтэй зэрэгцэн амьдарч, тэдний үйлдэл бүрийг, бодол санаа бүрийг дагалдах явдал юм. Энэ ч бас Бурханы гүйцэлдүүлэх бодит баримт; энэ бол Мянган жилийн хаанчлалын гоо үзэсгэлэн юм. Энэ бол Бурханы тогтоосон төлөвлөгөө: Түүний Үг мянган жилийн турш газар дээр гарч ирж, Түүний бүх үйлсийг илчилж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгана, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөл болно.

Өмнөх: Шинэ эрин үеийн тушаал

Дараах: Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих