1. Бурханы үгийн ажлын ач холбогдол

Холбогдох Бурханы үг:

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэл, үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг. Тэрээр гайхамшиг болон хүчит үйлс үзүүлдэггүй, харин ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Эдгээр үгээс болж хүн тэжээгдэн хангагдаж, мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үед хүн үнэхээр гойд их ерөөгдсөн. Хүн бие махбодын ямар ч шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр сохроор эрж хайж, сохроор бэдрэх шаардлагагүйгээр тайвнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс, хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа, утгагүй ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэрээр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэрээр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглан өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгахын тулд үг хэлэх арга барилыг ашигладаг. Энэ бол Бурханы хийдэг үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, ид шид үзүүлж, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг мэдэж, зүрх сэтгэлээс нь Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдож болох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханыг бүхэлд нь төлөөлөөгүй. Тэр зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон юм. Тэрээр Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Бурхан юу болох бүхнийг Тэр төлөөлж чадаагүй, харин Бурханы ажлын нэг хэсгийг хийхдээ Бурханыг төлөөлсөн юм. Учир нь, Бурхан маш агуу, маш гайхалтай, ойлгошгүй бөгөөд эрин үе болгонд ажлынхаа нэг хэсгийг л хийдэг билээ. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах; хүний уг чанар, мөн чанар, завхарсан зан чанарыг илчлэх; шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодол, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал. Эдгээр нь Бурханы үгээр илчлэгдэн цэвэрлэгдэх ёстой. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр юу болохыг чи үгээс нь л харж чадна; Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи үгээс нь л харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримт шаардлагагүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Тэрээр гол нь энэ ажлыг хийхээр, Өөрийн хүч чадал болон дээдийн дээд байдлыг хүнд үгээрээ үзүүлж, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгаа хүнд үгээрээ харуулж, мөн Өөрийг нь бүрэн дүүрэн мэдэх боломжийг хүнд үгээрээ олгохын тулд ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд бий. Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд оршдог. Эндээс Бурханы үгээ хэлдэг олон арга барил чамд харагддаг. Энэ бүх хугацаанд Бурханы ажлын дийлэнх нь хүнд чиглэсэн хангалт, илчлэл, харьцалт байсан. Бурхан хүнийг амархан хараагаад байдаггүй, хараасан ч гэсэн үүнийгээ үгээр дамжуулан үйлддэг. Иймээс, Бурхан махбод болсон энэ эрин үед, Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөж байгааг дахин үзэх гэж бүү хичээ, үргэлж тэмдэг хүлээхээ боль—энэ нь ямар ч хэрэггүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махбод дахь бодитой Бурхан Өөрөө үг л хэлдэг болохоос үйлддэггүй. Энэ бол үнэн! Тэрээр үг ашиглан чамайг төгс болгож, үг ашиглан чамайг хооллож, ундалдаг. Тэр бас үг ашиглан ажилладаг ба Өөрийнхөө бодит байдлыг чамд мэдүүлэхийн тулд баримтын оронд үг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ийм төрлийн ажлыг ухамсарлах чадвартай бол амархан сөрөг болохгүй. Та нар сөрөг зүйлд анхаарал хандуулахын оронд эерэг зүйлд л анхаарах ёстой—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн ч бай үгүй ч бай, баримт гарч ирсэн ч бай үгүй ч бай, Бурхан хүнийг Өөрийнхөө үгээс амь олж авахад хүргэдэг нь хамгийн агуу тэмдэг төдийгүй маргашгүй баримт юм. Энэ нь Бурханы тухай мэдлэг олж авах хамгийн сайн нотолгоо бөгөөд тэмдгээс агуу тэмдэг юм. Зөвхөн эдгээр үг л хүнийг төгс болгож чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үг хатуу байж болох ч тэдгээрийг бүгдийг нь хүний авралын төлөө хэлдэг. Эдгээр үг хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үг хүнд хэр ач тустайг мэдүүлж, бас Бурхан бол аврал юм гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу чанд байж болох ч та нарын завхрал, тэрслүү байдлыг шүүн тэдгээрийг хэлдэг. Үүнийг хийх Миний зорилго бол хүнийг Сатаны эзэмшлээс аврах явдал хэвээр үлддэг; Би хүнийг аврахын тулд Өөрийн үгийг ашиглаж байгаа; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Өөрийнхөө ажлаар үр дүнд хүрэхийн тулд Миний үг хатуу байдаг. Зөвхөн ийм ажлаар л дамжуулан хүн өөрийгөө мэдэж авч, тэрслүү зан чанараасаа салж чадна. Үгийн ажлын хамгийн их ач холбогдол нь үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгох явдал юм. Үг хэлэх арга замаар ажиллах нь л Бурхан, хүн хоёрыг ярилцах боломжтой болгодог бөгөөд үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм маягаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил юм; үг айлдахаас өөр ямар ч арга үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголтыг хүнд өгч чадахгүй. Тиймээс Өөрийнхөө ажлын сүүлчийн үе шатанд Бурхан хүний хараахан ойлгоогүй байгаа бүх үнэн болон нууцыг дэлгэхийн тулд хүнтэй ярьдаг бөгөөд Бурханаас үнэн зам болон амийг олж авч, тэгснээрээ Бурханы хүслийг биелүүлэх боломжийг тэдэнд олгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгож чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Өмнөх: 5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?

Дараах: 2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих