4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол

Холбогдох Бурханы үг:

Шалгалтууд хүмүүсийн ямар дотоод байдал руу чиглэдэг вэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй тэрслүү зан чанарт нь чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор ихээхэн бохир зүйл, ихээхэн хуурамч зүйл байдаг учраас Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалтад оруулдаг…

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл Бурхан яаж хүмүүсийг төгс болгодог, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалт чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ хүмүүст харагдах үед энэ нь махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар хүмүүст харагдах үед тэдний махан бие ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж бас чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн зан чанарыг бүхэлд нь хүнд хэзээ ч харуулж байгаагүй, харин Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст эцсийн өдрүүдэд илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр ийм билээ. Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхэд туйлын их зовлон шаналал туулж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л тэд Бурханаар авхуулж, Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах бөгөөд тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг, Түүний хүслийг биелүүлж, жинхэнэ хайраа Бурханд бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол үхэхээс дор өвдөлтийг амсахын тулд нөхцөл байдлаасаа ихээхэн зовлон зүдүүр, тарчлалыг туулах ёстой бөгөөд эцэстээ тэд жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхөөс аргагүй болно. Хүн Бурханд үнэхээр хайртай эсэх нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг, энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл үр дүнгийн төлөө бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.

Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна

Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна

Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд орчин бүрдүүлээд, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан хичээл сурч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай орчинд, тааламжтай нөхцөлд хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Өмнөх: 3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол

Дараах: 5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих