907 Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл

1Хүн төрөлхтөн болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй нягт сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чаддаггүй. Бүх зүйлийн хуулиас хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; бүх зүйлийн амьд үлдэх хуулиас тэр Бүтээгчийн засаглалыг ухамсарладаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр Бүтээгч Өөрийн дээд эрх, хяналтаа тогтоодог арга замыг таамагладаг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөc хүн, бүх зүйл ба амьд оршихуйн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр туулж, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх эрх мэдэл болон хүчнээс давсан байдгийг нүдээрээ харж авдаг.

2 Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл энэ бус уу? Хэдийгээр хүн бодит хуулиудаас, бүх үйл явдал болон бүх зүйлд Бүтээгчийн дээд эрх болон Түүний зарлиг байгааг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ухаарч ойлгож чадах вэ? Өөрсдийнх нь хувь заяаг захирч, зохицуулдаг, Бүтээгчийн дээд эрхийг хэр олон хүн үнэхээр мэдэж, танин мэдэж, хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах вэ? Бүх зүйлийг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэсэн байж, Бүтээгч бас хүмүүсийн амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрөх вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг бодит баримтыг хэн үнэхээр ухаарч ойлгож чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 906 Бурханы эрх мэдэл энгүй их

Дараах: 908 Бурханы эрх мэдэл хаа сайгүй байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх