Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний санаа зорилгыг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт хүнийг Надад илүү дуулгавартай болгох зорилготой, Миний гэсгээлт хүнийг илүү сайн өөрчлөх зорилготой. Миний хийдэг бүхэн Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч Би хүнд ашиг тусгүй ямар ч ажил хийж байгаагүй. Үүний учир нь Би Израилийн гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт түшиц газартай болно. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дундах Миний ажил. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй хэвээр байдаг, учир нь тэд эдгээр зүйлд санаа тавьдаггүй, харин оронд нь өөрсдийнхөө ирээдүй, хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн тэд Миний хийдэг ажлыг үл хайхарсан хэвээр үлдэж, ирээдүйд хүрэх газартаа л нэгэн үзүүрт сэтгэлээр анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл Миний ажил яаж түгж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар номлогдож чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг тараан бутаргаж, Ехова Израилийн овог бүрийг цохисонтой адилаар та нарыг цохино гэдгийг та нар мэдэж авах ёстой. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд түгээж, улмаар томчууд, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг агуу хэмээн хүндэлж, Миний ариун нэрийг бүх улс орон, үндэстэн угсаатны хүмүүс ам амандаа шагшин магтдаг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Энэхүү төгсгөлийн эрин үед Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу хэмээн өргөмжлөгдөж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүдийн хүмүүс харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудаг, мөн Миний үг удалгүй биелэг. Би бол израильчуудын Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний хүмүүсийн, тэр ч байтугай хараасан улс үндэстнүүдийн ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлэхийг хүсэж буй цорын ганц ажил юм.

Хэдэн мянган жилийн турш Миний удирдсаар ирсэн ажил эцсийн өдрүүдэд л хүнд бүрэн илчлэгддэг. Одоо л Би хүнд Өөрийн удирдлагын нууцыг бүрэн нээж байгаа бөгөөд Хүн Миний ажлын зорилгыг мэдэж аваад зогсохгүй, Миний бүх нууцын талаар ойлголттой болсон. Санааг нь зовоодог хүрэх газрынх нь тухай бүх зүйлийг Би хүнд хэлсэн. 5,900 гаруй жилийн турш далдалж байсан Өөрийнхөө бүх нууцыг Би аль хэдийн хүнд дэлгэсэн. Ехова гэж хэн бэ? Мессиа гэж хэн бэ? Есүс гэж хэн бэ? Та нар энэ бүхнийг мэдэх ёстой. Миний ажлын эргэлтийн цэг энэ хэдэн нэрд бий. Та нар үүнийг ойлгов уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг аль нэг нэрээр минь дуудаж гуйдаг үндэстнүүдэд Миний нэрийг хэрхэн түгээх ёстой вэ? Миний ажил өргөжиж байгаа бөгөөд Би ажлаа аливаа бүх үндэстэнд бүхэлд нь түгээнэ. Миний ажил та нарын дотор нэгэнт хэрэгжсэн тул Ехова Израилд Давидын гэрийн хоньчдыг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэж, үндэстэн бүрийн дунд тараан бутаргана. Учир нь, эцсийн өдрүүдэд Би бүх үндэстнийг хэдэн хэсэг бутартал нь няц дарах бөгөөд ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэхэд бүх улс орон Миний дүрэлзэх галаар тогтоогдсон хилийн дагуу хэдийнээ хуваагдчихсан байх болно. Тэр үед Би төөнөх нар болж хүн төрөлхтөнд шинээр харагдан, тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө олон нийтэд илчилж, нэгэнтээ Ехова Би иудейн янз бүрийн овгуудын дунд алхаж байсантай адилаар үй олон улс үндэстний дунд алхана. Тэр цагаас эхлэн Би хүн төрөлхтнийг газар дээр амьдрахад нь залж чиглүүлж, тэд Миний алдар суу өөрсдийнх нь дээр байгааг болон агаар дээр үүлэн багана өөрсдийнх нь амьдралыг залж чиглүүлж буйг гарцаагүй харна, учир нь Би ариун газруудад гарч ирнэ. Хүн Миний зөвт байдлын өдрийг, түүнчлэн Миний алдар суут илрэлтийг харна. Тэр нь Би бүх газар дэлхий дээр Хаан болон захирч, Өөрийн олон хөвгүүнийг алдар луу аваачих үе байх болно. Газар дэлхий даяар хүмүүс бөхийнө, Миний асар хүн төрөлхтний дунд бат бэх байгуулагдаж, Миний өнөөдрийн ажлын хадан дээр баригдана. Хүмүүс бас бүгд сүмд Надад үйлчилнэ. Бузар, жигшүүрт зүйлсэд дарагдсан тахилын ширээг Би хэмх цохиод шинээр хийнэ. Нялх хурга, тугалуудыг ариун тахилын ширээн дээр овоолно. Би өнөөдрийн сүмийг нураагаад, гарцаагүй шинийг барина. Зэвүүн хүмүүсээр дүүрэн, одоо байгаа сүм нуран унаж, Миний барьсан сүм Надад үнэнч зарц нараар дүүрнэ. Тэд Миний сүмийн суу алдрын төлөө дахин нэгэнтээ өндийн босож, Надад үйлчилнэ. Намайг агуу алдар суу хүртэх тэр өдрийг та нар гарцаагүй харна, түүнчлэн Намайг хуучин сүмийг нураагаад шинийг барих тэр өдрийг ч харна. Бас Миний асар хүмүүсийн дунд хүрч ирэх тэр өдрийг та нар гарцаагүй харна. Би сүмийг нураасантайгаа адилаар Өөрийнхөө асрыг хүмүүсийн дунд авчирна, яг л тэд Миний бууж ирэхийг харахтай адил. Улс орон бүрийг бут цохисныхоо дараа Би тэднийг нэг дор шинээр цуглуулж, тэр цагаас Өөрийн сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг босгоно, тийнхүү бүх хүн Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстнүүд дэх Миний ажилд үнэнч байдлаа зориулна. Тэд өнөөгийн израильчууд шиг тахилчийн өмсгөл, тансаг титмээр гоёх ба Ехова Миний алдар суу тэдний дунд дуурьсаж, Миний сүр жавхлан тэдэнтэй хамт дээд тэнгэрт байх болно. Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас адилхан байх болно. Израиль дахь ажлаа Би яаж хийсний адил Харь үндэстнүүд дэх ажлаа ч тэгж хийх болно, учир нь Би Израиль дахь ажлаа түгээж, Харь үндэстнүүдэд өргөжүүлнэ.

Одоо үе бол Миний Сүнс агуу ажил хийж буй цаг, Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн явагдаж, үр дүнд хүрч илүү сайн чадна. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барь, үүнээс ч илүүтэйгээр чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, үнэн зөвөөр харж, Миний ажлыг илүү их үр дүнд хүргэхийн тулд хамаг эрч хүчээ зарлагад гэж л Би та нараас шаардсаар байгаа. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл. Миний ажлыг саатуулж, сайхан ирээдүйдээ саад болохоос зайлсхийхийн тулд бие биетэйгээ тэмцэлдэж, нөөц төлөвлөгөө хайж эсвэл махан биеийн тав тухыг эрж хайхаа боль. Тэгэх нь чамайг хамгаалах нь байтугай чамд гагцхүү сүйрэл л авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний ташуурч буй зүйлс ирээдүйг чинь баллаж буй яг тэр зүйл юм, харин өнөөдөр чиний туулж буй зовлон л чамайг яг хамгаалж буй билээ. Чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой, ингэснээр мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас зайлсхийж, өтгөн мананд төөрөөд, нарыг дахин хэзээ ч олж чадахгүй болохоос зайлсхийж чадна. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ. Тэр үед Миний өдөр хүн төрөлхтөнд ойртсон байх болно. Чи Миний шүүлтээс яаж зугтах юм бэ? Төөнөх нарны халууныг чи яаж тэсэх юм бэ? Миний хайрласан элбэг хангалуун бүхнийг хүн цээжиндээ нандигнахын оронд хэний ч анзаарахааргүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед хүн элбэг дэлбэг байдлыг минь олж чадахаа болино, эсвэл аль эрт өөрт нь хэлсэн үнэний гашуун үгийг минь ч олж чадахаа болино. Тэрээр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна; та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг хараахан үзээгүй байгаа. Тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнаж, одоо ч гэсэн Миний гэрт Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь огт айхгүй хэвээр байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, алдар нэр, ашиг хонжоо олж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний хараанд орохоос ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний шинжилтээс бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү байдлыг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү байдал дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүүа, Намайг дэлхийгээс одох үед ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба тэд ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар Миний ажилд үйлчилж, газар дээрх Миний ажил бүрэн дуусах өдрийг хүртэл үргэлжлүүлнэ.

Тайлбар:

а. Эх бичвэрт “Ийнхүү” гэдэг үг байдаггүй.

Өмнөх: Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Дараах: Хуулийн эрин үе дэх ажил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих