376 Бурханд дуулгаваргүй хүмүүс Түүнээс урвадаг

1 Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэл өвөрлөж, тэдгээрийг хаа сайгүй тараах нь урвалт. Миний гэрчлэл, ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлээрээ Надаас хол байх үедээ хуурамч инээмсэглэл тодруулах нь урвалт. Эдгээр нь бүгд та нарын үргэлж хийж чаддаг байсаар ирсэн урвалтын үйлдлүүд бөгөөд та нарын дунд түгээмэл байдаг. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч, Би тэгж бодохгүй байна. Хүн Надаас урвах нь Миний хувьд ялихгүй асуудал биш, үүнийг хайхрахгүй орхиж Би яавч чадахгүй. Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ингэж авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй болох өдөр ирвэл та нар өөрсдийгөө хаан гэж тунхагласан дээрэмчин адил байх бус уу? Тийм зүйл болж, гай гамшиг тарьсан хойно чинь хэн засаж залруулах вэ?

2 Зарим урвасан үйлдлүүдийг өөрсдийнхөө байнгын үйлдэл биш, ердөө тохиолдлын хэрэг хэмээн та нар бодож, нэр төрийг чинь гутаах хэмжээний ноцтойгоор авч хэлэлцэх хэрэггүй гэж үздэг. Хэрвээ та нар үнэхээр тэгж боддог бол эрүүл ухаан дутмаг байна. Тэгж бодох нь тэрслүү байдлын үлгэр жишээ, нийтлэг шинж юм. Хүний уг чанар бол түүний амь; амьд үлдэхийн тулд түшиглэдэг зарчим нь бөгөөд хүн үүнийг өөрчилж чадахгүй. Урвалтын уг чанар ч адилхан—хэрвээ чи хамаатан садан, найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чаддаг бол энэ нь амийн чинь нэг хэсэг, төрөлх уг чанар чинь гэдэг нь нотлогддог. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 375 Чи үнэхээр Бурханы ардуудын нэг байх үнэ цэнтэй юу?

Дараах: 377 Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүсийн үр дүн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих