Ажлын гурван үе шат нь Бурханы авралыг бүрэн илэрхийлдэг
I
Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно;
II
Ажлын нэг үе шатнаас үлдсэн дүрэм зурмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм зурмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас шинэчлэн найруулав