678 Бэрхшээл, цэвэршүүлэлтээр л Бурхан чамайг төгс болгодог

1 Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар. Бурханы зөвт зан чанар хүмүүст харагдах үед тэдний махан бие ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж бас чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн зан чанарыг бүхэлд нь хүнд хэзээ ч харуулж байгаагүй, харин Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст эцсийн өдрүүдэд илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр ийм билээ.

2 Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхэд туйлын их зовлон шаналал туулж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л тэд Бурханаар авхуулж, Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах бөгөөд тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг, Түүний хүслийг биелүүлж, жинхэнэ хайраа Бурханд бүрэн дүүрэн өгөхийг хүсдэг бол үхэхээс дор өвдөлтийг амсахын тулд нөхцөл байдлаасаа ихээхэн зовлон зүдүүр, тарчлалыг туулах ёстой бөгөөд эцэстээ тэд жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхөөс аргагүй болно. Хүн Бурханд үнэхээр хайртай эсэх нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг, энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 677 Цэвэршүүлэлтийн үед Бурханыг хэрхэн хайрлах вэ

Дараах: 679 Бурханы хувьд хүнийг төгс болгох шилдэг арга нь цэвэршүүлэлт юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих