995 Чи өнөөдрийн ивээлээ нандигнах ёстой
I
Бурханы гар дэлхий ертөнцийг өргөх үед,
хүмүүс баярлан бүжиглэдэг.
Тэд гуниглахаа больж, Түүнд найддаг.
Бурхан гараараа нүүрээ халхлан
хүмүүсийг доош дарахад
тэд даруй амьсгал нь давчдан
арайхийн амьд үлддэг.
Бүгд амиа алдахаас айн,
Бурхан руу уйлан хашгирдаг.
Түүний алдарших өдрийг тэд харахыг хүсдэг.
Бурхан олон хүнийг дэлхий рүү илгээсэн,
олон хүнийг хол явуулсан,
олон хүн Бурханы гараар дамжсан.
Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдаж,
олон сүнс махан биед амьдарч,
олон сүнс дахин төрсөн.
Гэвч тэдний нэг нь ч
Хаанчлалын ерөөлийг өнөөдөр эдлээгүй.
II
Бурханы өдөр бол хүний амьд үлдэх үндэс,
Түүний алдрын өдрийг тэд хүсэн хүлээдэг,
тиймээс тэд өнөөг хүртэл амьд байна.
Эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүс
Бурханы бүх алдрыг харж чадна гэдэг нь
Бурханы амаар тогтоосон ерөөл юм.
Эрин үеүдийн туршид,
олон хүн дургүйцэж, цөхрөн дэлхийг орхисон.
Бас олон хүн дэлхий рүү
итгэл, найдвар тээн ирсэн.
Бурхан олон хүнийг дэлхий рүү илгээсэн,
олон хүнийг хол явуулсан,
олон хүн Бурханы гараар дамжсан.
Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдаж,
олон сүнс махан биед амьдарч,
олон сүнс дахин төрсөн.
Гэвч тэдний нэг нь ч
Хаанчлалын ерөөлийг өнөөдөр эдлээгүй.
Би хүнд маш ихийг өгсөн атал тэр жаахныг олж авсан,
учир нь Сатаны хүчний ширүүн дайралт түүнийг Миний бүх эд баялгийг эдэлж чадахааргүй болгож орхисон.
Хүнд тэдгээрийг харах зол завшаан л байснаас биш, бүрэн эдэлж хэзээ ч чадаагүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав