Зүрх сэтгэлдээ би Бурханы үгийг нандигнадаг
Ⅰ
Намайг урагш хөтлөхөөр Та үг хэлж, амьдрал минь одоо гэрэлтэй боллоо.
Таны гэсгээлт намайг айлгаж орхисон ч, хүслийг тань би ойлгоогүй.
Хатуу үгээр Та уг чанарыг минь илчилсэн ч би эргэлзэж, сэтгэлийг тань шархлуулсан.
Таны үг бол амь гэдгийг мэдээгүй би юутай мунхаг.
Үгийн тань ачаар л би өдий зэрэгт хүрлээ. Таны үгийг хэрэгжүүлэхийн төлөө би шаргуу ажиллана.
Үгийг тань орхивол зан чанараа өөрчилж чадахгүй, Таны сайшаалыг хүртэж бүр ч чадахгүй.
Таны амийн үг, сайхан сэтгэл бол миний сэдэл билээ.
Христ бол үнэн, зам, амь; Христ л миний хувьд цорын ганц гэдгийг би харлаа.
Ⅱ
Үгээрээ хүнийг ариусгаж, хүнд амь өгдөг Таныг л магтууштай.
Шаналал, зовлон, дарлал, баривчилгаан дунд Таны үг надад тус дэм болдог.
Махан бие минь шаналдаг ч Та намайг харж хамгаалдаг, Таны тун бодитой хайрыг би мэдэрдэг.
Урдах зам маань тахир, бартаатай ч үргэлж би Таны үгээр амьдарна.
Үнэнийг ойлгосноор зан чанар минь Таны нигүүлслээр л өөрчлөгдөж эхэлдэг.
Таны үгийн шүүлт, шалгалт надад үнэн ба амийг олж авах боломж олгодог.
Таны шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт намайг ариусгаж, өөрчилдөг.
Ⅲ
Та бол үнэн, зам, амь билээ; Таны үг бүх зүйлийг атгадаг билээ.
Та бол Аврагч, Таны илэрхийлдэг бүх үг хүн төрөлхтөнд хэрэгтэй.
Таны үг намайг аварсан учраас л би өнөөдөр завхралаа хаяж, гэрэлд амьдарч чаддаг.
Та махбод болсон нь гүн гүнзгий, ирмүүн хайрыг тань харуулдаг, Таны үг тун нандин байдаг.
Шалгалт хэчнээн их, зовлон хэчнээн хүнд ч бай, Таны үгийг би сайн санаж явна.
Таны үг бол үнэн ба амь, Таны төгс хүчин, мэргэн ухааныг энэ илчилдэг.
Хайрын мөн чанартай, зөвт зан чанартай Таныг би үүрд магтана.