169 Шорон дахь шалгалтууд

I

Сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийж явахад минь ХКН намайг баривчилж, гэм буруугаа хүлээ хэмээн эрүүдэн шүүсэн.

Гарт минь хүйтэн гав зүүж, намайг дүүжлэв.

Ган төмөр гав бугуй руу минь шигдэн ороход, улаан цус олгойдож, өвдөлт тэвчихийг аргагүй болж ирлээ.

Хэд хэдэн удаа цахилгаанд цохиулснаас болж бие минь бүхэлдээ тарчилж, би үхэлтэй тэмцэлдэв.

Хорон санаат цагдаа нарын хүнлэг бус харгислал нэг л зорилготой байв: намайг Иудас болгож, Бурхнаас урвахыг тулгах явдал байлаа.

Тэд ахин дахин намайг доромжлон хашхирч, зодож, хурууны минь өндөг рүү зүү шааж байлаа.

Тэд ухаан санааг минь самууруулж, хүсэл зоригийн минь үлдсэн хэсгийг шавхахын тулд надад байн байн тариа тарьж байв.

Ядарч туйлдсан оюун санаа минь аажмаар бүдгэрлээ; би тэсэхгүй нь л гэж их айсан.

Би энэ мэтийн хорон муу цагдаа нарын эрүү шүүлтийг дахин тэсвэрлэж чадахгүй болж, үхэж, өвдөлт шаналлаас зугтахыг л хүсэж байлаа.


II

Манан будан дунд, Бурханы үг чихэнд минь цуурайтаж, сүнсийг минь дахин сэргээв.

Бурхан “Эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байх ёстой” гэж хэлсэн.

Махан биеийнхээ тарчлаан дунд энэ шалгалтаас зугтахыг хүссэн би Сатаны инээдэм болжээ.

Бурханы хайрыг хараахан төлж амжаагүй би яаж ийм амархан бууж өгч болох билээ?

Шалгалтууд гарч ирснээр миний итгэлийг төгс болгох бус уу; Үнэнийг олж авахын төлөө би зовж шаналахаар ерөөгджээ.

Бурханд итгэх жинхэнэ итгэлгүйгээр, би урвасан хулчгар нэгэн болж үлдэв.

Хэдийгээр махан бие минь өвдөн шаналж байсан ч, Бурхан миний хажууд байлаа; Би Бурханы хүслийг ойлгож, сүнс минь хүчээ олов.

Би Бурханы ард түмний эр зоригийг чангалж, Бурханд гэрчлэл хийж, диавол Сатаныг ичгүүртэй байдалд оруулах болно.

Би Бурханд туйлын үнэнч, дуулгавартай байх болно; Миний үхэх, амьдрах эсэх Бурханы гарт байв.


III

Дарамт хавчлагыг үзэж туулсан би ХКН-ын ёрын мууг олж харсан; энэ бол Сатаны биелэл юм.

Бурхан болон үнэнийг туйлаас жигшиж зэвүүцдэг болохоор Христийг үхэх хүртэл нь галзуурсан мэт мөшгөн хөөхийг хичээдэг.

Тэд Христэд итгэгчдийг мөшгөж, хавчин хяхахдаа бүхий л аргаа ашиглаж, бидэнтэй туйлын хэрцгий харьцдаг.

Алхам бүрд минь Бурханы үг намайг залж чиглүүлж байв; зөвхөн Түүний үгийн ачаар л би хатуу зогсож чадаж байлаа.

Сатаны жигшүүрт явдал, ичгүүргүй байдалд зэвүүцэн дургүйцэж байсан минь намайг Бурханыг хайрлаж, үнэнч байхад урамшуулж байв.

Зөвхөн Бурхан үнэн ба амь билээ, Тэр л хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна.

Бурхан үнэхээр ухаалаг: Тэрээр бүлэг ялагчдыг бий болгохын тулд Сатаныг үйлчлэлдээ ашигладаг.

Би Бурханы чин хүслийг хэдийн олж харсан, Бурханы халуун хайр, хайр татам байдлыг мэдэрсэн.

Амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрөөсөн ч, би бууж өгөхгүй. Эцсийг нь хүртэл Бурханыг дагахад би амьдралаа зориулна!

Өмнөх: 168 Харамсахгүй сонголт

Дараах: 170 Амийн гэрчлэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих