656 Шалгалтын шаналал бол Бурханы ерөөл юм
1 Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Та нар үргэлж, цөөн хэдэн таатай үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй.
2 Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм. Миний үгийг идэж, ууж, эдлэхээс бүү цааргал. Харанхуй өнгөрөхөд гэрэлтэй болдог. Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг; энэ цаг үеийн дараа тэнгэр бага багаар гэрэлтэж, дараа нь нар мандана. Бүү ай, бүү хулчий. Дуулгавартай болон хүлцэнгүй хүмүүс агуу ерөөл хүртэнэ. Чуулганд Намайг гэрчлэхдээ бат зогсож, үнэнийг баримтал; зөв нь зөв, буруу нь буруу. Хар цагааныг бүү хольж хутга. Чи Сатантай дайтах бөгөөд дахин хэзээ ч босохгүй болтол нь үүнийг бүрэн ялах ёстой.
3 Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ өгөх ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно—үүнийг бүү март. Харин одоогоор та нарт итгэл болон аливааг ялган салгах чадвар дутаж, Миний үг болон Миний санаа зорилгыг ойлгож үргэлж чаддаггүй. Гэлээ ч гэсэн, сэтгэлээ бүү түгшээ; бүх зүйл Миний алхмын дагуу явагддаг. Миний өмнө илүү их цагийг өнгөрөөж, махан биед зориулсан хоол унд, хувцас хунарт ач холбогдол бүү өг. Миний санаа зорилгыг байнга эрж хай, тэдгээр нь юу болохыг Би чамд тодорхой харуулна. Аажмаар чи бүх зүйлээс Миний санаа зорилгыг олно, ингэснээр Би ямар ч саадгүйгээр хүн бүхэн дотор орох замтай болно. Энэ нь Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, Миний хүслийг хэрэгжүүлнэ!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав