93 Хүний ертөнцөөс жинхэнэ хайрыг олох яагаад ийм хэцүү юм бэ?

I

Тантай уулзахсан гэж тэмүүлсээр байна, Бурхан минь.

Ахин Танаас тусдаа баймааргүй байна.

Та бол миний дээд эрхт Бүтээгч,

гэвч бид үргэлж хамт байж чаддаггүй.

Завхарсан хүнийг аврахаар Та асар их ичгүүр туулдаг.

Хэн ойлгож чадах билээ?

Цус, нулимстай замаар Та бэдэрч,

он жилийн уртад зовлон туулсаар байна.

Бүх хайраа Та бидэнд буулгасан.

Хүмүүсийн бэрхшээлийг Та хуваалцдаг,

гэвч ганцаардаж, орхигддог.

Зүрх сэтгэлийг тань хэн анхаарч чадах вэ?

Дуудлага бүр, хүлээлтийн өдөр хоног бүр

хүний хайрыг олохын тулд Та бүхнээ өгдөг.

Гэхдээ хэн ч Таныг үнэхээр тайтгаруулж чадахгүй.

Газар дэлхийгээс жинхэнэ хайрыг олох

яагаад ийм хэцүү юм бэ?


II

Таны өмнө унан мөргөж, уй гашуугаар дүүрч,

харуусаж, уучлал гуйж байна, би.

Хийсэн зүйлдээ хэмжээгүй харуусал мэдэрдэг би.

Зүрх сэтгэлийг тань хайхраагүйгээ үзэн яддаг би.

Завхрал бүр минь Таныг сэтгэл дундуур үлдээдэг.

Алдаагаа залруулахын тулд би яах вэ?

Дуудлага бүр, хүлээлтийн өдөр хоног бүр

хүний хайрыг олохын тулд Та бүхнээ өгдөг.

Гэхдээ хэн ч Таныг үнэхээр тайтгаруулж чадахгүй.

Газар дэлхийгээс жинхэнэ хайрыг олох

яагаад ийм хэцүү юм бэ?

Дуудлага бүр, хүлээлтийн өдөр хоног бүр

хүний хайрыг олохын тулд Та бүхнээ өгдөг.

Гэхдээ хэн ч Таныг үнэхээр тайтгаруулж чадахгүй.

Газар дэлхийгээс жинхэнэ хайрыг олох

яагаад ийм хэцүү юм бэ?


III

Таны илэрхийлдэг үнэн хүн төрөлхтнийг аварч,

дүрэлзсэн их хайрыг дэлхийд үлдээдэг.

Таны надад даалгасан зүйл

зүрхний минь гүнд сийлээстэй байдаг.

Үүрд Танд үнэнч байхаас

өөр хүсэл надад үгүй.

Өмнөх: 92 Бидний хайрт Төгс Хүчит Бурхан

Дараах: 95 Бурханы хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих