630 Хүмүүсийг удирдах Бурханы ажлын тухай үнэн

1 Бурхан хүмүүсийг төгс болгож, бүрэн дүүрэн болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, дуусашгүй олон шалгалтыг л авчирдаг гэдгийг чи мэдэх учиртай. Энэ нь хүнийг удирдах ажлын дотоод түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог. Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийн Түүний анхдагч хүслийг биелүүлэхийн төлөө байдаг.

2 Тиймээс хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалтуудыг агуулж магадгүй бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр аз жаргалтай хором мөчийг эдэлж, Бурхантай хамт сайхан цаг хугацааг өнгөрүүлж бүр ч чаддаггүй. Махан бие бохир тул хүний махан бие Бурханы гэсгээлтийг л хардаг, эсвэл эдэлдэг ба хүнд энэ нь таалагддаггүй. Учир нь Бурхан, хүнд таалагддаггүй, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа харуулна. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хуучны Сатаныг устгах ажлаа төгсгөнө!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 629 Та нар шашны үзлээ орхисон уу?

Дараах: 631 Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих