437 Бурханыг хайрлахын тулд зүрх сэтгэлээ Бурханд бүрэн хандуул

1 Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдож, зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн эргүүлж чаддаг болох үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх тэр үе юм. Зүрх сэтгэлд чинь Бурхан болон Түүний үгээс өөр бараг юу ч байхгүй. Байлаа ч гэсэн тийм зүйлс зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи хэтийн ирээдүйгээ бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тийм л үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно.

2 Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог, Бурханы хүсэлд анхаарал тавьж, Түүнийг жинхэнээсээ, сэтгэлээсээ хайрлаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж, Бурханы зан чанарыг мэдэж авах зам бол Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлэх явдал юм. Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгснийхөө дараа хүн амийн туршлага руу орж эхлэх ба ийм маягаар түүний зан чанар өөрчлөгдөж эхлэн, Бурханыг гэх хайр нь аажмаар өсөж, Бурханы талаарх мэдлэг нь ч бас аажмаар нэмэгддэг.

3 Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөв замд орж, Бурханыг ойлгож, Бурханыг хайрладаг болохын урьдчилсан нөхцөл юм. Энэ бол Бурханыг хайрлах үүргээ биелүүлсний тэмдэг биш, Түүнийг жинхэнээсээ хайрладгийн тэмдэг ч биш. Хүн Бурханыг жинхэнээсээ хайрладаг болох цорын ганц арга зам нь зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх явдал бөгөөд энэ нь бас Түүний бүтээлүүдийн нэг болохынхоо хувьд хийх учиртай эхний зүйл нь мөн. Бурханыг хайрладаг хүмүүс бол бүгдээрээ амийг эрэлхийлдэг хүн юм, өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэд бүгдээрээ Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэн байдаг бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд бүгд Бурханаар замчлуулж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 436 Зүрх сэтгэл чинь Бурханд хандсан уу?

Дараах: 438 Бурханд зүрх сэтгэлээ нээх үед

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих