434 Бурханы хайр татам байдлыг мэдрэхийн тулд зүрх сэтгэлээ Түүнд хандуул
1 Хэрэв чи Бурханы таалалд нийцүүлэхийн тулд үнэнийг хэрэгжүүлж чадвал зүрх сэтгэл чинь Бурханд хандах болно. Бурханд залбирч, Бурхантай ярилцах тусам Түүний юу нь тийм хайр татам болохыг олж мэдэх болно. Хэрэв сэтгэлийнхээ гүнд чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол Тэр ачаагаа чамаар үүрүүлж, улмаар чи Түүний туйлын хайр татам байдлыг бүр ч ихээр мэдрэх болно. Энэ нь Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах боломжийг чамд олгож, Тэр үнэхээр хайр татам болохыг чи сэтгэлийнхээ гүнд мэдэрнэ. Чи Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чадвал Түүний хайр татам байдлаас гадна хүний хайрыг Тэр хүртэх эрхтэйг улам ихээр мэдрэх болно. Тэгвэл чи Түүнд дуртайяа захирагдаж, Түүнд шүтэн мөргөж чаддаг болно.
2 Тэр мөчид зүрх сэтгэлийн чинь гүнд Бурханыг бишрэх сэтгэл төрж чаддаг болно; Түүнийг магтан дуулж, Түүнд талархаж буйгаа харамгүйгээр магтан сайшаахыг чи хүснэ. Зүрх сэтгэлийнхээ гүнээс Түүнийг магтан дуулах үед хэн ч чамайг зогсоож чадахгүй. Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдрэх үед чи Түүнд талархаж, бишрэх сэтгэл улам бүр нэмэгдэнэ, ингэснээр Түүний талаарх үзэл, буруу бодол чинь улам бүр цөөрч, чам дээр ажиллах боломж Сатанд олдохоо болино. Ийм хэмжээнд хүрмэгц чи Сатаны үхлийн нөлөөнөөс бүрэн ангижирч, зүрх сэтгэл чинь бүрэн чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болно.
Бурханы нөхөрлөлөөс шинэчлэн найруулав