Хүн хүрэх газрынхаа төлөө Бурханд таалагдахаар хичээдэг нь муухай
I
Хүрэх газрыг дурдах бүрд бид үүнийг тусгайлан нухацтай авч үздэг; та бүгд энэ асуудал дээр онцгой мэдрэмтгий ханддаг билээ. Зарим хүн сайхан газар очихын тулд Бурханд зусардахаа хүлээж ядна. Үгээр илэрхийлэх шаардлагагүй та нарын зүтгэлийг Би таньж байна. Та нар бие махбодоо аюулд унагаж, тэр дундаа ирээдүйд удаан үргэлжлэх шийтгэлд унахыг огтхон ч хүсэхгүй байгаа. Та нар илүү их эрх чөлөөтэй, хялбар амьдрахыг л хүсэж байгаа.
II
Тиймээс, хүрэх газрын тухай дурдах бүрд та нар нэн сэтгэл түгшиж, сайн анхаарахгүй бол Бурханыг уурлуулж, зохих шийтгэлээ хүлээх вий гэхээс гүнээ айдаг. Хүрэх газрынхаа төлөө та нар буулт хийхээсээ татгалзаагүй бөгөөд та нараас нэгэн цагт мэхэлж, хөнгөмсөг явсан олон хүн гэнэт маш эелдэг, чин үнэнч болсон; та нарын үнэнч сэтгэл нэг л айдас хүргэм.
III
Гэсэн ч та бүгдийн сэтгэл чин шударга байж, эхнээсээ авахуулаад дуусталаа сэтгэлийнхээ нууцыг буруутгал, хууралт, сүсэг бишрэлийн аль нэгнээр нь Надад нээсэн билээ. Ерөнхийдөө, та нар зүрх сэтгэлийнхээ хамгийн гүнд нуусан эдгээр амин чухал зүйлээ Надад тун илэн далангүй “улайсан”.Мэдээж, эдгээр нь Миний хувьд энгийн зүйл учраас Би ийм зүйлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Та нар Бурханы сайшаалыг хүртэхийн тулд сүүлчийн ширхэг үсээ алдахын оронд эцсийн хүрэх газрынхаа төлөө их гал руу орохыг илүүд үзнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав