559 Өөрийгөө ойлгохын тулд жинхэнэ байр байдлаа ойлго

1 Хүмүүс өөрсдийгөө мэдье гэвэл жинхэнэ байр байдлаа ойлгох ёстой. Өөрийн байр байдлыг мэдэхийн хамгийн чухал тал бол өөрийн бодол, санааг ухаарах явдал юм. Цаг үе болгонд хүмүүсийн бодлыг нэг гол зүйл хянаж байдаг. Хэрвээ чи өөрийн бодлыг хяналтдаа авч чадвал тэдгээрийн цаадах зүйлсийг хяналтдаа оруулж чадна. Хүмүүсийн бодол, санааг хэн ч хянаж чаддаггүй боловч эдгээр бодол, санаа хаанаас гаралтай, эдгээрийн цаад сэдэл юу болох, эдгээр бодол, санаа хэрхэн үүсдэг, эдгээрийг юу хянадаг, эдгээр нь ямар шинж чанартайг мэдэх шаардлагатай.

2 Зан чанар чинь өөрчлөгдсөний дараа өөрчлөгдсөн хэсгээс чинь үүссэн бодол, санаа, зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг хүсэл, эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь өөр байх болно. Чиний өөрчлөгдөөгүй зүйлс, тодорхой ойлгодоггүй зүйлс, мөн үнэний туршлагаар солиогүй зүйлсээс чинь үүдсэн бодол, санаа бузар булай, бохир, үзэшгүй муухай байдаг. Өнөө үед, Бурханы ажлыг хэдэн жил туулсан хүмүүс эдгээр асуудлын талаар бага зэрэг мэдрэмж, ойлголттой болсон байдаг. Бурханы ажлыг богинохон хугацаанд туулсан хүмүүс эдгээр асуудлыг хараахан ойлгодоггүй. Өөрсдийнх нь эмзэг цэг хаана байдгийг, эсвэл ямар талууд дээр амархан унахаа тэд мэддэггүй.

3 Та нар одоогоор ямар төрлийн хүн гэдгээ мэддэггүй бөгөөд ямар хүн болохыг чинь бусад хүмүүс тодорхой хэмжээнд харж чадах хэдий ч чи үүнийг мэдэрч чаддаггүй. Чи ердийн бодол, санаагаа тодорхой ялган таньж чаддаггүй, эдгээр асуудлын мөн чанар юу болох тухай тодорхой ойлголт чамд байдаггүй. Чи аль талаар гүн гүнзгий ойлгох тусмаа тэр талаар улам их өөрчлөгдөнө; ийнхүү чиний хийдэг зүйлс үнэний дагуу байх бөгөөд Бурханы шаардлагад нийцэж, Бурханы хүсэлд ойртоно. Ийм маягаар эрж хайснаар л үр дүнд хүрч чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 558 Бурханы үгийн дагуу өөрийгөө ойлго

Дараах: 560 Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих