558 Бурханы үгийн дагуу өөрийгөө ойлго

1 Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм.

2 Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Ингэж боддог хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 557 Чи уг чанараа мэддэг үү?

Дараах: 559 Өөрийгөө ойлгохын тулд жинхэнэ байр байдлаа ойлго

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих