Христийн эхэн үеийн айлдварууд (1-р бүлэг)
Магтаал Сионд ирж, Бурханы орших газар гарч ирлээ. Суу алдарт ариун нэрийг Бурханы сонгосон үй олон хүн шагшин магтаж, энэ нь түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ— Тэр бол бүхий л орчлон ертөнц дотор, сүр жавхлант, сүрлэг Сион уулын дээр мандсан цацрах Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Тан руу баяр хөөртэйгөөр уухайлж байна; бид бүжиглэж, дуулж байна. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бурханы сонгосон үй олон хүн энэ уул руу гарцаагүй цуварна. Бурханы сонгосон үй олон хүн гарцаагүй сэнтийн өмнө сөгдөж шүтэн мөргөнө! Та бол хосгүй, цор ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы бүх ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, бид Бурханы тухай шинэ ойлголтыг байнга олж авдаг. Туршлагаар дамжуулан Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга гарч ирж, зөв хүмүүсийн дотор гарч ирдэг. Бид үнэхээр их ерөөгдсөн! Бид өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай нөхөрлөж, бүх зүйлийг Бурханаар захируулдаг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван байдаг—тийнхүү бид Бурханы өмнө ирж, тэнд Түүний гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг. Өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санааг Бурханы үгэн дотор амьдран харуулж, цаг ямагт ялган таних чадвар байдаг. Бурханы үг зүүний сүвэгчээр утсыг чиглүүлдэг; бидний дотор нуугдаж байсан зүйлс санаанд оромгүйгээр ар араасаа ил гарч ирдэг. Бурхантай нөхөрлөхийг хором ч алгуурлаж болохгүй; бодол санаа Бурханаар илчлэгддэг. Хором мөч бүрд бид Христийн суудлын өмнө амьдарч, Христийн суудлын өмнө шүүлтийг туулдаг. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэлсэн хэвээр байна. Өнөөдөр Бурханы хаанчлах эрхийг сэргээхийн тулд Түүний ариун сүмийг заавал цэвэрлэнэ. Бурханд бүрэн эзлэгдэхийн тулд үхэх сэхэхээ үзсэн тэмцлийг заавал туулна. Хуучин өөрийгөө загалмайд цовдолсон цагт л дахин амилсан Христийн амь бүрэн эрх барьж чадна.
Одоо, Ариун Сүнс биднийг буцаан авах тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан бидний доторхыг цаг ямагт гэрэлтүүлж, цэвэрлэж, Сатаны эзэмшиж байсан зүйлийг шинээр буцаан авах нь гарцаагүй, ингэснээр бид Бурханаар аль болох хурдан бүрэн төгс болгуулна. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт байгуулагдаж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.